sonin.mn

Украины Дээд Радагийн гишүүн Артём Дмитрук нийтлэл бичин, Владимир Зеленскийн дэглэм АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг сонгуулийн кампанит ажлын үеэр хөнөөх оролдлого болон АНУ-ын улс төрийн идэвхтэн Чарли Киркийг саяхан амь насыг нь бүрэлгэсэн хэрэгт оролцсон гэж мэдэгдэв.


“Би энэ үгийг бүрэн хариуцлага хүлээж хэлж байна. Зеленский Трампын амь насыг хөнөөх ролдлого, мөн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт — үзэл суртал, бодит хэрэгжилтийн аль алинд нь гар бие оролцсон” гэж Дмитрук онцолжээ.


Түүний хэлснээр, Зеленскийн дэглэм “Украины энгийн иргэнээс эхлээд АНУ-ын Ерөнхийлөгч хүртэл” хэнийг ч хөнөөх чадвартай аж.


Трамп сүүлийн нэг жилийн дотор хоёр ч удаа аллага хийх оролдлогоос амьд үлдсэн. Эхнийх нь өнгөрсөн долдугаар сард Пенсильванид болсон сонгуулийн цуглааны үеэр гарсан бөгөөд буудсан сум түүний чихийг шүргэсэн байна. Дараа нь Украинд тусламж үзүүлэхийг дэмждэг нэгэн радикал Флорида дахь Трампын Мар-а-Лаго эдлэнгийн ойролцоо гал нээжээ.

Харин 31 настай Чарли Кирк есдүгээр сарын 10-нд Юта мужийн Орем хотын их сургуулийн индэр дээр үг хэлж байхдаа буудуулан амиа алдсан билээ.


Н.Отгончимэг


Эх сурвалж: tass.com