
МЭК судалгааны байгууллагаас Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын 2018 оны зургадугаар сараас 2025 оны наймдугаар сар хүртэлх иргэдийн дэмжлэг буюу рейтингийг нэгтгэн зарлажээ. Түүгээр, энэ наймдугаар сард Л.Оюун-Эрдэнийн рейтинг ойролцоогоор 20 орчим хувь өсөж гарчээ. Түүний рейтинг 2019 оны хоёрдугаар сар, 2020 оны хоёрдугаар сар,2022 оны аравдугаар сар, 2024 оны арванхоёрдугаар сарынхтай нь дүйжээ.
Судалгааны энэхүү дүнгээс харахад, Л.Оюун-Эрдэнийг олон нийтийн амралт зугаалга, аялал эхэлдэг үе болох наадмын өмнө огцруулсан. Харин наймдугаар сар бол олны анхаарлын төв бүрэлдэж, нийгмийн дүгнэлт тогтож эхэлдэг үе юм. Түүнчлэн, түүнийг огцруулснаас хойш Үндэсний баялгийн сангийн хуулийн хэрэгжилт, Ухаахудагаас улс орноороо ашиг хүртэх зэрэг асуудлууд зогсонги байдалд орсон. Монголын нийгэм “…Баялгийн хуваарилалтыг шударга хийх хэрэгтэй”, бас “…Баялгийг дахин хуваарилах шаардлагагүй” гэсэн хуваагдалд орсон. “…Баялгийн хуваарилалтыг шударга хийх хэрэгтэй” гэдэг дээр туг болоод явчих улс төр, нийгмийн дүргүй болсон. Эдгээрээс гадна, “…Хамтарсан Засгийн газар чухал байжээ” гэсэн нийгмийн сэтгэл зүй ч бүрдэж эхэлж байна. Энэ мэтээс Л.Оюун-Эрдэнэд өгч буй олон нийтийн дэмжлэг нэмэгдэж буй бололтой.
Түүнийг Ерөнхий сайдаас огцруулснаас хойш хоёр сар 20 хонож байна. Түүнээс хойш хэсэгтээ чимээ сураггүй байсан тэрээр наадмын үеэр Төрийн ордонд улстөрчид, намынхаа гишүүд, уул уурхайн мэргэжлийн экспертүүд, эдийн засагчидтай уулзалтуудын хийсэн.
Тэр талаар “…Л.Оюун-Эрдэнэ Ордонд Ухаахудагийн талаар улс төрийн уулзалтууд хийж байна” гэсэн мэдээлэл тарсан. Үүний зэрэгцээ, түүнийг зөвхөн Ухаахудаг бус улс төрийн асуудлаар уулзалдаад байгаа талаар улс төрийн хүрээнд яригдсан. Улмаар, “…УИХ-ын намрын чуулган эхлэхээр Л.Оюун-Эрдэнэ ямар улс төр хийж гарч ирэх вэ” гэдэг нь олны, ялангуяа улс төрийн хүрээнд анхаарал татах болоод байгаа юм. Зарим эх сурвалжийн мэдээллээр, тэрээр Ухаахудагийн асуудлаар УИХ-ын хянан шалгах түр хороо байгуулж, сонсгол хийх санаачилга гаргажээ. Тиймээс, гишүүний бланкаа “аялуулж” гарын үсэг цуглуулж эхэлсэн байна.
Дашрамд хэлэхэд, тэрээр өөрийг нь Ерөнхий сайдаас огцруулах тухай хэлэлцсэн 2025 оны зургадугаар сарын 2-3-ны УИХ-ын чуулганы хуралдаан дээр “…Үндэсний баялгаа иргэддээ хүртээмжтэй, шударга хуваарилах, ил тод байхын төлөөх миний итгэл үнэмшил хэвээрээд, үүний төлөөх тэмцлээ албан тушаалтай, тушаалгүй үргэлжүүлнэ”, “…Сайд нар Засгийн газрынхаа эсрэг ажилласан. Улмаар, бүлгийн нөлөө бүхий гишүүдтэй нэгдэн олон нийтийн асуудал үүсгэсэн. Ингэснээр Ерөнхийлөгчийн дэмжлэг байхгүй болсон”, “…Ер нь ийм улс төрийн хүнд сорилт үе үеийн Ерөнхий сайд нарт тулгарч байсан. Энэ удаагийн нөхцөл байдал “Энержи Ресурс” компанитай холбоотойгоор боссон нь үнэн” гэж байсан юм.
Б.Баяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл19
ОДОО АЖИЛ ХИИЦГҮЙ СУРАГГҮЙ УЛС НЬ ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЧЭЭД БАХАД ЯАЖ НЭМЭГДЭХҮҮВ
Оюунэрдэнэ бол монголын улс төрд заяасан ганц од нь байсан, яадаг юм идэж уугаа биз, ажил хийсэн залуу шүү
Иргэдээ ядууруулсан хүн иргэдийнхээ сэтгэл зүйгээр яаж тоглох вэ гэдгээ аргагүй л мэдэж байна шүү. Баялгын сан гэгч үлгэрийг ярьж зүгээр байж байгаад мөнгөтэй болох гэсэн сэтгэлгээний ядууралтай хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглож байгаагаас өөр юм байхгүй. Гудамжаар хүмүүсээс баялгын сан, Данх гээд асуухад дэмжих нь ойлгомжтой. Бусдаар юмны наад цаатахыг ойлгодог хүмүүс бол хуцаа л гэнэ шүү дээ
Хулгайчаа ална шүү. Ухаа худаг ордоо авъя. Ухаа худаг ордоос ноогдол ашигаа авъя. Таван толгойгоос ноогдол ашиг гэж Оюун-Эрдэнэ сайдын үед хэд хэдэн удаа авлаа Монголчууд бид. Новшийн Оджаргал хулгайчийг удам судартайн тасалж, ухаа худаг ордоо төрдөө авсан нь өлзийтэй.
Иргэдээ ядууруулсан хүн иргэдийнхээ сэтгэл зүйгээр яаж тоглох вэ гэдгээ аргагүй л мэдэж байна шүү. Баялгын сан гэгч үлгэрийг ярьж зүгээр байж байгаад мөнгөтэй болох гэсэн сэтгэлгээний ядууралтай хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглож байгаагаас өөр юм байхгүй. Гудамжаар хүмүүсээс баялгын сан, Данх гээд асуухад дэмжих нь ойлгомжтой. Бусдаар юмны наад цаатахыг ойлгодог хүмүүс бол хуцаа л гэнэ шүү дээ
Иргэд ядуурсан гэвэл Овук д хамааралгүй.. доллорын колончлолд байгаа учраас ядуурах ёстой. Үүнээс гарах хүч нь баялгийн шударга хуваарилалт. Юны цаад учрыг ард түмэнд Оюук ойлгуулсан учраас дэмжигч олон ьүмэн хүрээлж байна. Муулах тусам ард түмэн эргэнэ..үндэсний сэхээтнүүд бүгд дэмжиж байгаа...тэмцэх л хэрэгтэй.
Одоо их хурлын гишүүний хувьд ажлаа үргэлжлүүлэх боломж байгаа шүү дээ
Хүрэ стүдээс мэдээлж бна уу? 1000 хүнтэй Бэрх тосгон д Галч хииж бсан лагаа энэ улсыг бараг хужаа д зарж дууссандаа! Энэнии балгийг удахгүй үүрнээ! Монголбг цаагуураа бараг зарчихсан шүүдээ! Одоохондоо мэдэгдэхгүй л бна! Удахгүй үр нөлөө нь гарч эхэлхээр бүгдээрээ мэдэрнээ! Энэ ххягдал новшыг ашиглаж бууны нохой болгосон хулгайч хулгар одоо шулмасаа дарга болгоно гээд сууж бх шиг! Эх орон ард түмнээ цөлмөж, муугий нь үзэж Дутуугаа гүйцээдэг адгийн новш бдаг л юм бна!
Энэ Сда чинь Даунтай юм биш үү! Царай зүс, хөдөлж барьж бгаа нь 1 л биш ээ!
Харин ингэж харж бол чи л дайнтай юм бндаа,маш шудрага ЕС байсаан
Л.Оюун-Эрдэнийн эхлүүлсэн тэмцлүүд бүгд нам зогссон, таг гацсан. Эсрэгээрээ хэдэн жилийн өмнөх үерүүгээ яг одоо хурдацтай ухарч байна. Олигархи бүлэглэлүүд аль хэдийнээ өндийн босоод эхэлсэн. Хаа сайгүй улангассан МанАн хуралдаж байна. Эрх ашиг нь нэгдсэн МАН-ын албан тушаалын хэнээтнүүд, УИХ-ын хөлсний гишүүд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, авлигачдын гар хөл бологчдын зохион байгуулсан хөлсний жагсаал Л.Оюун-Эрдэнийг боорлож байгаад огцруулсан. Тэр үед нь л Оюун-Эрдэнийг олигтойхон тойрон хүрээлж хамгаалаад авч үлдэж чадаагүй нь та бидний буруу. Толгойгоо өндийлгэсэн авлигачид, луйварчид түүнийг гүтгэн доромжилсон мэдээ, мэдээллиийг өдөр бүр тараасаар...
Үнэн. АН- ч МАН-ын карманы нам болж хувирсан дөө. АН одоо дүрмэндээ өөрчлөлт оруулан, намын даргаа зөв сонгох одоо чухал даа. Нөгөө Ухаа худаг , баялагийн сан нтр бүр сураггүй болсноос л харахад бүх юм ойлгомжтой шүү дээ
Би нэмэгдсэн гэж харахгүй л байна. Миний ойр тойронд тийм уур амьсгал алга. Занданшатар юм хийхгүй бол ер нь улс орноороо босч магадгүй л байна шүү. Шудрага нийгмийн төлөө залуучууд нэг босвол том гарз гарч магадгүй.
Чи бол олигарх долоодог орк
Одоо эдийн засаг маш муу байна ! Оюунэрдэнийн үлдээсэн баасыг Занданшатар цэвэрлэж байна ! Гачгаар хүн эдийн засгийг удирдахаар ямар өөдтэй байх вэ дэ ! Усаа ч татахгүй яваад өгсөн !
Оюун Эрдэний хулгай хийсэн мэдээ нь нэмэгджээ. Хамгийн их хулгайлсан луйварчингаар тодоржээ
Bi 74 nastai.UBd amidardag.Ene hudalch sudalgaa henees avdagiim.Nuden deer chin uls oron suirch.bayn hoosoni ylgaa hol bolj.Ter bum ih naydaar idsen.gadaadad olon bair haustai.Terelj.Bogd uulaar duuren terbumiin bair sav.altan guldmaitai hulgaichuudiig shorond hiisen uu.Heden hulgaichiin hurenge huraav.Dan hudalcg hulgaichuud tolgoi deer baas sheesee asgaj bn.Hudalch buzsruud bitgii hudlaa reting.sudalgaa tavij bai.
Bi 74 nastai.UBd amidardag.Ene hudalch sudalgaa henees avdagiim.Nuden deer chin uls oron suirch.bayn hoosoni ylgaa hol bolj.Ter bum ih naydaar idsen.gadaadad olon bair haustai.Terelj.Bogd uulaar duuren terbumiin bair sav.altan guldmaitai hulgaichuudiig shorond hiisen uu.Heden hulgaichiin hurenge huraav.Dan hudalcg hulgaichuud tolgoi deer baas sheesee asgaj bn.Hudalch buzsruud bitgii hudlaa reting.sudalgaa tavij bai.
Монгол улсыг урд зүгийн вассал улс болгосон оюун эрдэнэ үү дээ