sonin.mn

ХУБИЛАЙ- түүхийн тархи угаалт уу, баруууны тархи угаалт уу?

Хубилай хаан гэж хэн, юу билээ. Хубилай- ???, Хубилай -асуудал. Хубилай бол анхаарал татсан сэдэв. Үргэлж хоёр талтай явж ирсэн. Тэгвэл энэхүү хоёр талын цаана гурав дахь тал ч байж болох юм.

2014 оны есдүгээр сарын 23-ны өдрийн 15 цагт Монгол улсын төрийн ордны ёслолын төв танхимд анх удаа залуу судлаач О.Батсүхийн “Хубилай хаан” номын нээлт боллоо. Хип хоп хөгжмийн дор болсон уг нээлтэн дээр 750 гаруй хүн оролцсон бөгөөд энэхүү өдөр Их Монгол улсын Их Хаан Хубилайн төрсөн өдөр буюу 799 жилийн яруу алдарт ойг тохиолдуулан энэхүү зурагтай, зузаан, том, гоё сайхан номын нээлт болов.

Ирэх жил энэ өдөр Их Хааны 800 жилийн ой болно. Одоохондоо энэ ойн талаар төр засгийн ямар нэгэн тогтоол шийдвэр гараагүй ч Монгол улсын түүхийн хүрээлэнгээс уг ойг өргөнөөр тэмдэглүүлэх тухай тогтоолын төслийг оруулаад удаж байгаа юм байна. Олон нийт энэ ойн ажилд сайн дураараа орж эхэлжээ.

Энэ ном гарахаас өмнө Оюу толгойн гадаад талын ТУЗ-ийн дарга Галсангийн Батсүхийн бичсэн Хубилайн Их улсын нийслэл “Хан балгас” хэмээх зурагт ном гарсан билээ. Хубилай Сэцэн хаан бол Их Монгол улсын их түүхийн алтан хуудсан дахь агуу их хүн мөн.

Энэхүү зузаан номонд дурьдагдаагүй хоёр хүний нэг нь түүхч академич Чулууны Далай билээ. Энэ хүн анх Хубилайн Юань гүрний талаар анхны эрдмийн зэргийг хамгаалж, энэ сэдвийн мөрийг гаргаж, нэг талаасаа түүх, эрдмийн судлалын эхлэл, нөгөө талаас тархи угаалтын эхийг тавьсан ч байж болох юм.

Доктор П.Нэргүйн хэлдгээр цаад юмныхаа мөн чанарыг насан турш ойлгоогүй ч байж болно. Ямар ч болсон тэрээр энэ ном, энэ сэдвээсээ болж тун их зовж, орос багш нараар загнуулж, галзуурах шахаад эмнэлэгт хэвтэж байсан гэдэг. Мөн номыг нь хэвлэхийн хашаанд галдан шатааж, төлбөр тавин, ах нь төлж байсан гэдэг.

Хүмүүс түүхийг мартаж болно. Түүх хүмүүсийг мартахгүй гэдэг билээ. Нөгөө нэг хүн нь Монголд ном нь хаагдсан “Хаадаас комиссаруудаар дамжин капиталистуудын гарт орсон Шинэ Монгол орон" номыг зохиогч Морис Россаби билээ.

Өнөөдөр ч гэсэн эрх чөлөөтэй сайхан цаг үе Монголд ирээгүй байгаа биз дээ. Бүх юм эмх замбараагүй, зохион байгуулалтгүй байгаа болохоос биш жинхэнэ эрх чөлөө гэгч байхгүй байгаа нь түүний номыг учир битүүлгээр хаасан явдал юм. Морис Россаби “Хубилбай хаан” хэмээх алдарт бүтээлээ туурвихдаа олон чухал санал дүгнэлтийг хийсэн юм.

Нэгдүгээрт, өнөөдөр ямар ч аавын хүү Хубилай хааны тухай тусгайлсан номыг бичээгүй байна. Хубилай бол дэлхийн түүхийн хоосон бөгөөд цагаан орон зай юм. Хувилай бол хүн төрөлхтөний түүхэнд агуу гайхамшигт ул мөрийг үлдээсэн хэдий ч Европууд манай цагаан хаан гэж үздэг. Арабын халтар саарлууд болохоор манай үздэг.

Хятад бас манай хаан гэж үздэг. Мэдээж Монголын хаан юм чинь монголчууд өөрсдийнхөө хаан гэж үзэж байгаа. Хятадын судар бичигт голдуу албаны хоосон хуурай зүйлүүд их бий гэж тэрээр тэмдэглээд Хубилай хааны тухай бичиж түүхийн орон зайг нөхөхийг уриалсан. Бас Хубилайг домгийн шинжтэй хоосон, барагтийм хаан байгаагүй гэж үзүүлэх явдал ч байдаг юм.

Зохиогч олон жил судалсны эцэст Хубилай бол нэн бодитой түүхт хүн мөн. Түүний тухай асар их зүйлийг бичсэн мэт боловч жинхэнэ үнэнийг бичээгүй байдаг юм байна гэсэн санааг дэвшүүлсэн.

Манай түүхч А. Амар Хубилай сэцэн хаан бол Чингис хааны дараа орох агуу их хаан мөн гэдгийг тэмдэглээд түүний эцэг Тулайн тухай бичнэ гэж амласан боловч ном нь засварлагдан, өөрөө баривчлагдаж шатаах зууханд шатаагдсан билээ.

Мөн Хубилайн тухай өгүүлнэ гэсэн олон монгол зохиогч байдаг боловч номдоо бичээгүй байдаг. Тэд үнэхээр бичиж амжаагүй юу, аль эсвэл бичснийг нь устгаа юу. Хубилай өөрөө яруу найрагч, шүлэгч, түүхч, нийтлэлч хүн байжээ гэсэн ул мөр байгаа боловч одоохондоо нэг шүлэг, нэг ном, нэг тэмдэглэл хоцорчээ.

Тэр нь нэн сэжигтэй. Нэн ялангуяа монголын гучин эх сурвалж гээд байгаа “Хубилайн цагаан түүх” нь маш товчхон бөгөөд Жак Уйтерфордын хэлдгээр ихэнх нь алга болсон бөгөөд үлдэгдэл нь тархи угаалт маягаар ашиглаж байх шиг.

Зарим үед Хубилайн шарын шашны багш Пагва лам зохиосон ч гэх шиг нэг бол Өвөрмонголын хутагт сэцэн гэдэг хүн шашны зорилгоор найруулж бичсэн ч гэх шиг ямар ч болсон энэ ном бол шарын шашин болон төрийн талаарх түмний тархи угаалт юм.

Нэгдүгээрт, шарын шашинг Хубилай хаан Монголын үндэсний шашин болгож төр шашин хоёр нэг гэдгийг тунхагласан хожмын их том тархи угаалт болсон. К.Маркс “Капитал" бүтээлдээ 1751 онд Английн парламентын төрийн их сүмийн хууль гэгч гарч төр шашин хоёр нэг бөгөөд төрийн тэргүүн шашны тэргүүн байна гэдгийг баталгаажуулснаас гадна бид биш барууныхан өнөөдрийн дэлхий дээр байгаа дөрвөн шашин нэг эзэн, нэг захиалагчтай, нэг мөнгөөр хөдөлдөг бөгөөд далд колоны тархи угаалтын зорилготой гэдгийг нотолсоор байна.

АНУ-ын болон Монголын төрийн тэргүүнүүд шашны тэргүүнүүд гэдэг нь ойлгогдож байна. Тийм учраас Ц.Элбэгдоржийн ивээл дор Майдар бурханг, 108 метр өндөр суварга, 108 мянган хүнийг оршуулах гэж байгаа шиг 1911 онд Хятадын ерөнхийлөгч Сунят Цений нэр дээр барууныхан Бат хаалга хэмээх газар Майдар бурханг босгож Өвөрмонголын хойтохыг уншсан билээ.

Тэгвэл ойн баярууд балай булхайтай зүйлүүд болж байдаг гэдгийг түүхч-судлаач-зохиолч-яруу найрагч Бэсүдэй Н.Нагаанбуу 2006 оны Их Монгол улсын 800 жилийн ой тэмдэглэх үеэр болс-ныг нийтэд илчилж бичсэн билээ.

Тэрээр өөрийнхөө “Монголчуудын язгуурын гүн ухаан” номдоо 2006 онд Их Монгол улсын 800 жилийн ой тэмдэглэх нэрийн дор их мөнгө угааснаас гадна ирээдүйн тархи угаах хар домын үйл ажиллагааг төр засгийн өндөр хэмжээнд явуулсныг нотлон бичсэн.

Тухайлбал 2006 оны долдугаар сарын 8-ны өглөөний 4-6 цагийн хооронд Монгол улсын ерөнхий сайд Н.Энхбаярын удирдлага дор маш нууц ажиллагааг явуулжээ. Энэ нь 168 сая төгрөгийн төсөвтэй бөгөөд Монголын язгуур гурван бурхан хэмээхийг аравнайлсан байна.

Энэ нь сууж буй бүдүүн тарган Өгөдэй хааны нэр дор дотор нь Жанрайсаг бурхан аравнайлж чандрын хамт, Чингис хааны нэрийн дор Очирваань бурхан аравнайлж, Хувилай хааны нэрээр Мандшир бурханг их хэмжээний ном хадаг янз бүрийн эд зүйлс, чандрын хамт хийсэн байна.

Ийнхүү Монголчууд Жанрайсаг, Очирваань, Мандшир гэсэн гурван бурханд л залбирч зургаа авахуулж байгаа юм байна. Мөн бусад баяраар иймэрхүү домын шинжтэй зүйлийг ард түмний мөнгө хөрөнгө цацаж асар их хийдэг байна.

Тийм учраас Хубилай хаан түүхийн тархи угаалт уу, барууны тархи угаалт уу, шарын шашны тархи угаалт уу, төрийн тархи угаалт уу, түмний тархи угаалт уу. К.Маркс өөрийн бүтээлдээ хууль болон төр гэдэг нь барууны тухайн ард түмнийг нь дарангуйлан барих, хорих, алах, устгах зэвсэг гэдгийг мөн тодорхойлсон. Тэгвэл өнөөдөр төр шашин гэж юутай их эгшиглэн дуулна вэ?

Хубилай хаан домог зүйн тархи угаалт биш биз. “Хөх толбо" сонины эрхлэгч, сэтгүүлч Б.Эрдэнэбаатар ЗХУ-ын болон японы судлаачдын гаргаж ирсэн “Хубилай хааны сөнөсөн флот” хэмээх бичиж байх үедээ бас нэгэн сонин сонирхолтой баримт, бас нэгэн сонин булхай илэрсэн байна. Далайн ёроолоос Хубилай хааны усан флотын ул мөр гарсаар байна.

Үүнийг Египет, Грек, Латин Америкийн хуучин хот балгадын туурийг ухаж гаргах үед гарсан зүйлийг цааш нь судлахыг барууныхан нууцалдаг шиг Хубилайн усан флотыг нийтэд дэлгэхийг бас хүсэхгүй байна. Учир нь Хубилай дэлхийд байхгүй усан флотыг байгуулсан гэдэг. Япон руу гурван удаа дайртал Тайфунь салхи хэмх цохисон гэдэг домгийг тарааснаас гадна одоо сүүлийн үед булхай нь баригдах гэхээрээ хулхи солонгосууд Хубилай хаанд хулхи усан онгоц хийсэн гэсэн хов живийг тарааж байгаа юм.

Гэтэл энэ усан онгоц дотроос барууны ул мөр гарч ирээд байна. Үүнийг нотлох баримт гэвэл АНУ-ын тагнуулын төв газрын дарга Ален Далесын манай тагнуулын урлаг буюу хорлон сүйтгэх ажиллагааны тухай бүтээл юм.

Бид энэ дэлхий дээр 2014 жил тасралтгүй төр барьж удирдаж ирэхдээ хоёр ноцтой алдаа гаргах шахсан нь нэгдүгээрт, Татар Монголын дэлхийн түрэлт, хоёрдугаарт нь, Гитлерийн германы нацизм байсан. Бараг гараасаа алдах шахаад барьж авч устгасан гашуун түүхээ хойшид давтахгүй гэж хэлсэн байгаа.

Уг бүтээлдээ хэнд ч дийлдэшгүй Вавилоны цамхаг, агуу гайхамшигт Трой хотыг газрын хөрснөөс арчсаныгаа тагнуулын маш том хорлон сүйтгэх үйл ажиллагаа, гайхамшиг байсан гэж бичсэн. Тэгвэл 1941 оны зургаадугаар сарын 22-ны өглөө ЗХУ руу зориуд өдөж дайруулсан Гитлерийн дайралтыг нөгөө далд аваргууд манай шинэ цагийн Тайфунь эхэллээ гэж инээлдэж байсан гэдэг.

Чөтгөрийг дарахын тулд ямар ч чөтгөртэй нөхцөхөд бэлэн гэж Черчиль Сталинтай уулзахдаа хэлж байсан. Далдын хар хүчин, далдын хар салхи, тэнгэр бурханы авралаа Хубилайн усан флотыг далайд живүүлсэн гэсэн тархи угаалтыг хийсээр ирсэн.

Тэгвэл 1941 оны 6 сарын 22-ний тайфунь бол Германы аричуудыг, ЗХУ-ын оросуудыг, татаруудыг, Монголчуудыг устгах тайфунь тусгай ажиллагаа байсан гэж бид мэдэхгүй байхад тэд мэдэж, бид бичихгүй байхад тэд бичиж байгаа юм. Тийм болохоор Хубилайн асуудал агуу том асуудал.

Ассанжийн хэлдгээр АНУ-ын тагнуулын төв газрын нийтийн тархи угаалтын хэмжээнд биш огт өөр төвшингөөс эргэж харах ёстой юм. Хубилай сэцэн хааны үнэн түүх нь нууцлагдаж түүний сүр алдрыг домог зүй, түүх, шашин, улс төр, эх сурвалж, шинжлэх ухаан, судалгааны тархи угаалт эх сурвалж болгож далд колончлолын бодлогыг хэрэгжүүлэх баримт бичиг болгож байх шиг.

Учир нь доктор Э.Равдангийн 2014 оны наймдугаар сарын 22-нд Улаанбаатар хотноо болсон Эрдэм шинжилгээний хурал дээр Их хаан болон Их улсынхаа түүхтэй холбоотой Юань гэдэг ганц үгний учрыг одоо хүртэл олоогүй байгаа нь бидний олхиогүйг харуулж байна гэж хэлсэн. Яаж ч бодсон Хубилай их хаан Юань гэж улсаа нэрлээгүй нь тодорхой.

Сүүлийн үед бидний тархи угаах зорилгоор тэнгэр, тэнгэризм, мөнх тэнгэрийн хүчин гэдэг хүчин зүйлийг их хэрэглэж ярьж, энэ тухай бичдэг тусгай тэтгэлэггэй хүмүүс, сайхан амьдралтай хүмүүс гарч ирсэн.

Монгол улсын түүхийн хүрээлэнгийн дундад зууны секторын эрхлэгчээр ажиллаж байсан А.Пунсаг: -Юань гэдэг бол “тэнгэр” юм гэж тайлбарласан бол түүхч Сумъяабаатар "хөх” гэж тайлсан. Тэгвэл огт өөр санаа оноотой хүмүүс байгаа ч энэ тухай ярихаас түр хойшлоё.

БНМАУ-ын түүхийг зохиохоор хэдэн орос нөхөд ирэхэд тэд ор хоосон байсан бөгөөд хоёр карманд нь жижигхэн бичиг байсан гэдэг. Нэг карманд нь магтах таван хүн, нөгөө карманд нь муулах таван хүн байж. Магтах таван хүнд нь Галданбошгот, Амарсанаа... Муулах хүнд нь Хубилай хаан... Ингээд л манай түүхчид гүрээнийхээ судсыг гүрэлзтэл Хубилай сэцэн бол тэнэг, урваач, монголынхоо нийслэлийг нүүлгэсэн, эргүү, элий балай, Их Монгол улсаа хагалан бутаргасан... гэх мэтээр бичиж эхэлсэн.

Тэгвэл барууны нөлөөтэй Хятадын түүх зохиогчид магтах таван хүнд Хубилайг гаргаж ирсэн байх жишээтэй боловч хоосон домгийн шинжтэй гаргаж ирсэн. Учир нь Манж 'Чин улс Массоны захиалга байсан бөгөөд 1899 онд АНУ-ын засаг төрийн нэрийн өмнөөс дэлхийн баячууд Чин улс бол бидний эрх ашиг бөгөөд үүнтэй тэрсэлдсэн хэнийг ч гэсэн газрын хөрснөөс арчина гэсэн мэдэгдлийг засгийн газруудад хүргүүлсэн байдаг.

Ийм учраас 1911 онд Богд хаант Монгол улс тусгаар тогтнолоо зарлаж дэлхийн их хэмээх есөн улсад бичиг хүргэсэн боловч хад чулуу шиг чив чимээгүй өнгөрсний учир энэ. Дараа нь Төвд улс тусгаар тогтнолоо зарласан боловч хэн ч сонсоогүй, харин 13-р Далай ламыг нь хөөрхий болгодог түүхийн цаад учрыг одоо ч ухаарахгүй байна.

Үүнийг дурьдахын учир гэвэл тархи угаалт явагдаж Хубилай Их Монгол улсыг устгаж, Их Юань улсыг байгуулсан, Шарын шашинг дэлгэрүүлсэн, харын шашинг бадраасан сүм хийд суварга босгосон гэх мэтээр бичиж байгааг одоо бид нэн сэжигтэйгээр авч үзэх ёстой юм.

Тэгвэл энэхүү зурагтай, зузаан, том, гоё ганган номын нээлт нь барууны тархи угаалтын уламжлалт хил хязгаарыг эвдээгүй байж болох ч зохиогчын өгүүлснээр бид аль болох олон талаас нь асуудлыг харахыг оролдсон гэж байгаа ч ямар ч болсон энэ ном Хубилай сэцэн хааны тухай бичих, ярих асуудлыг хөндөх өдөөлт-өдөлт, асаалт, сэргээлт, Монголын оюун санаа, сэтгэл зүйн хувьд дэлбэрэлт болох нь дамжиггүй.

Мөн энэхүү номыг зориг зүрх гарган зарим ахмад хүмүүстэйгээ хамтран залуучууд хийж байгаагаараа нэн амжилттай юм. Манай түүх нэг талаасаа мөнгө хөрөнгө, эрх мэдэлд автан эзэрхэг их гүрнүүдийн хөнөөлд автан мөхөж байна, бөхөж байна. Нөгөө талаасаа сэрж байна, сэргэж байна, сэхэж байна, өндийж байна.

Хубилай бол хятадын агуу их хаан гэж байгаа боловч Хятадын газар нутаг, соёл, түүхээс манайх агуу их юм гэдгийг энэхүү баримтууд бас нотолж байна. Ши Мөрөн тэргүүтэй Тайваний монголч эрдэмтэн зохиолчид Цагаан хэрэмнээс цааших нутаг монголын нутаг гэж байсан бол сүүлийн үеийн баримтууд Цагаан хэрмийг Монголчууд босголцсон, Цагаан хэрэмээс цааших нутаг ч бас манайх гэсэн ойлголт гарч ирж байна. Бидний оюуны мэлмий нээгдэж байна.

2015 он бол Монгол улсын түүхэнд нэн чухал он жил болно. Ард түмэн сайн дураараа хөдөлж, хаана ч хийгээгүй энэхүү том номыг монголчууд хийж байгаагаараа Монгол улсынхаа сүр-яруу алдрыг дахин бадрааж байна.

2015 онд Их Монгол улсын Агуу их хаан, Агуу их хүн- Агуу их Хубилай Сэцэн Их Хааны алдар нь мөнх хөх тэнгэрт бадран гийсний, агуу их үйлс нь алтан дэлхийд өнө мөнхөрсний яруу алдарт 800 жилийн түүхт их ой болно.

Агуу Их Хубилай хаан улсаа Юань гэж нэрлээгүй юм. Агуу их Хубилай хаан Их улсаа манлай Их Монгол улс, Өнө Их Монгол улс гэж нэрлэсэн юм. АНУ-ын судлаач Жак. Уйтерфорд “Дэлхийн мөнгөний түүх“ гэдэг номдоо АНУ-ын конгрессийн Ази Номхон далайн доллар бий болгох тогтоол байдаг бөгөөд энэхүү долларыг Кидан буюу хятад, Чин улс буюу Чайна улсад юань гэж нэрлэнэ. Жапан буюу Японд иень гэж нэрлэнэ гэж тодорхой заажээ.

Адам Харт -Дэвисийн “Дэлхийн түүх” зурагтай, зузаан, гоё номонд Манзушир бурханы нэрийг ашиглан Манж Дайчин чин улс гэдэг нэр гарчээ. Чин улс гэдэг нь Чайна гэсэн үг юм. Кидан буюу хэдэн муу мбн-голчууд минь гэсэн үг нь БНХАУ болжээ гэсэн маш энгийн томъёоллууд байгаад байхад мундаг хүмүүс болж мангартахаа болиоч.

Харт Ланд нутаг буюу барууны тархи угаалт гэгч 1922 оноос эхлэн хүчтэй, нэн хүчтэй дэлхий даяар явуулсан сэтгэл зүйн дайн гэгчийн нууцыг бид ухаарч энэхүү нууц нь ердөө л Их Монголын түүхийг самуу-руулах хов жив, домог зүй болгох, газар нутгийн баялгийг нь хуваалгах зорилготой л байсан шүү дээ.

Өнөөдөр Оюу толгой болон Цагаан суварга, Хөшөөт, Монголын алт эрдэнэсийг идэгчид л Монголын түүхийг далдаас зохиож, далдаас бичиж биднийг самууруулж эх сурвалжгүй болгож, чулуу хөөлгөж, хад мөргүүлж, газар долоолгож, шавар шавхай идүүлж, хогийн тантан, хог новш болгож байна.

Эх сурвалж: "Хөх толбо" сонин