sonin.mn

БЕРЛИН. /Xinhua/. Баруун Африкт “Эбола” вирусийн халдвар авсан, НҮБ-ын ажилтан Германы эмнэлэгт нас барлаа.

Энэ нь Германд “Эбола”-гаар хүн нас барсан анхны тохиолдол юм. Тус улсын зүүн нутгийн Лейпциг хотын эмнэлэгт  56 настай эрэгтэй нас баржээ.

Энэ хүн Либерид ажиллаж байсан байна. Тэрбээр энэ сарын 9-нд тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн аж. “Эбола”-гийн халдвар авсан өөр хоёр өвчтөн эмчилгээ хийлгэхээр Баруун Африкаас Германд очсон байна. Тэдний нэг нь эмнэлгээс хэдийн гарчээ.

Г.Доржханд

Эх сурвалж: