sonin.mn

Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг, залуу дуучин А.Хишигдалай нар Тува улсын нийслэл Кызылыг өнөөдөр зорилоо.

Тэд тус улсад энэ сарын 21-23-нд болох Монгол туургатны дунд зохион байгуулдаг “Мелодия Саянских гор” олон улсын дуулаачдын наадамд оролцохоор яваа юм. Олон улсын дуулаачдын наадмын энэ жилийн шүүгчээр Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэгийг урьсан байна.

Харин дуучин А.Хишигдалай Монгол Улсыг төлөөлөн тус наадамд оролцох аж. Тэрбээр 2001 онд тус наадамд “Мандах нар” дуугаараа оролцож, Гран-при шагналын эзэн болж байжээ.

Б.Сийлэн

Эх сурвалж: