sonin.mn

ВАШИНГТОН. /KoreaTimes/. АНУ-ын эмч нар 11 настай мексик хүүгийн хүзүүний шийгуаны хэмжээтэй хавдрын хэсгийг авчээ. Хүүгийн бие сайжирч байгаа аж.

Мексикийн Албаквиеркийн Шинэ-Мексикийн их сургуулийн эмч нар Жозе Антонио Рамирез Серрано хүүд 11 цаг хагалгаа хийжээ.

Хавдрын гуравны нэгийг авч чадсан байна.

“Хагалгааны үеэр бодож байснаас их цус алдсан. Гэхдээ хагалгааны багийнхан цусыг тогтоож чадсан” гэж хүүхдийн мэс засалч Синтия Рейес хэлэв.

Олон улсын анхаарлыг татсан түүхтэй Серрано хүү хэдэн сар физик эмчилгээ хийлгэх аж.

Г.Доржханд

Эх сурвалж: