sonin.mn
ЛОС-АНЖЕЛЕС. /ITAR-TASS/. АНУ-ын Лос-Анжелес хотноо 2014 оны “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын ажиллагаа эхэллээ. Ялагчдыг 24 номинациар “Hollywood and Highland” төвийн “Dolby” театрын тайзан дээр тодруулна. Энэ жилийн ёслолын ажиллагааг Америкийн жүжигчин Нил Патрик Харрис хөтлөх ажээ.
Жил бүрийн АНУ-ын үндэсний кино урлагийн шагналыг Америкийн кино урлаг болон шинжлэх ухааны академиас олгодог. Дэлхийн кино урлагийн хамгийн нэр хүнд бүхий “Оскар”-ын шагналыг бий болгох санаачилгыг  “Metro-Goldwyn-Mayer” кино компани болон кино академийг үүсгэн байгуулагч Луис Майер 1927 оны тавдугаар сард гаргаж байв.
 
“Оскар”-ын шагнал гардуулах анхны ёслол 1929 оны тавдугаар сарын 16-нд Лос-Анжелес хотын "Холливуд Рузвельт" зочид буудлын танхимд болж байжээ. 1927-1928 онд шагналын эздийг 12 төрөлд тодруулдаг байв. Энэ жилийн 87 дахь удаагийн шагнал гардуулах ёслол эхлээгүй байхдаа хэдийнэ дээд амжилтын дуулиан дагуулж байна. Энэ жилийн шагнал гардуулах ёслолын ажиллагааны дундуур явуулах зар сурталчилгааны үнэ хамгийн өндөр буюу 30 секунд нь 1.95 сая долларын үнэтэй гэж телевизийн “ABC” компани мэдээлсэн байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: