sonin.mn
ӨМӨЗО-ны  Ордос дахь Чингисийн онгонд өмнөд хөрш дэх монгол үндэстний газар газрын төлөөллүүд хуран цугларч Цагаан сарын тахилга үйлдлээ. Шинийн гуравны билэгт өдөр болсон тус арга хэмжээг Чингисийн онгоны эзэд болох Эзэн хорооны дархадууд санаачлан зохион байгуулжээ. Чингис хааны дөрвөн цагийн тахилгад хаврын Цагаан сарын тахилга, зуны Нуурын тахилга, намрын Шүргээ тахилга, өвлийн Дашмаагийн тахилга багтдаг юм. Цагаан сарын тахилгын ееэр БНХАУ-ын өнцөг булан бүрээс, түүхийн янз бүрийн цаг үед эх нутгаасаа тасарч гээгдсэн монгол үндэстнүүд цуглан золгож билгийн тооллоор хаврын сараа угтдаг ажээ.
 
 
Хөххот Б.Занданхүү
Эх сурвалж: