sonin.mn
Энэ сарын 2-9-ний өдөр хилийн дэглэмийн долоон удаагийн зөрчил гарсныг хилчид илрүүлэн хууль зүйн дагуу шийдвэрлэжээ. Тухайлбал, Хилийн 0311 дүгээр ангийн хариуцсан хэсгээр энэ сарын 4-нд ОХУ-ын талаас 11 сарлаг бэлчээрээр хил давж орж ирснийг буцаан гаргаж, ОХУ-ын талд мэдэгдсэн байна. Мөн өдөр Хилийн 0243 дугаар ангийн хариуцсан хэсэгт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэн Д хил давсан зургаан үхрээ авахаар улсын хил зөрчөөд, буцаж ирэхдээ ул мөрөө балласныг хилийн манаа илрүүлэн хууль зүйн дагуу шийдвэрлэжээ. Мөн энэ сарын 5-нд Хилийн 0277 дугаар ангийн хариуцсан хэсгээр ОХУ-ын талаас нэг адуу хил давж ирснийг хүлээлгэн өгсөн байна. Түүнчлэн энэ сарын 7-нд Хилийн 0243 дугаар ангийн хариуцсан хэсгээр Монгол Улсын талаас Увс аймгийн Тэс сумын иргэн П нэг хонио авах зорилгоор улсын хил зөрчөөд буцаж ирэх үед нь хилийн манаа саатуулж, хуулийн дагуу сануулах арга хэмжээ авчээ.
 
Б.Туул
ЯЭх сурвалж: