sonin.mn
 
Өнгөрсөн хоногуудад цахим ертөнцөөр тэтгэвэрт гарах насны асуудлаар олон нийт өөрсдийн vзэл бодлоо илэрхийлж ихэд бухимдангуй байгаа бололтой . Тодруулбал, өнгөрсөн 16-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Уг тогтоолд тэтгэврийн насыг уртасгахаар заасан юм. Тодруулбал, 2017-2020 он хvртэл тэтгэвэрт гарах нас эрэгтэй 62, эмэгтэй 58, 2020-2030 онд тэтгэвэрт гарах нас эрэгтэй 65, эмэгтэй 60 хvрч тогтоолгохоор заажээ. Мөн тэтгэврийн шимтгэлийн хувь хэмжээ 18-19 хувь болж, ажил олгогчид ногдох хувь хэмжээнд ачаалал vvрvvлэх аж. 
Одоо бол НДШ-ийн хувь хэмжээ 13 хувь юм байна.Тэгвэл энэхvv төслийн асуудлаас болж өнөө маргаашгvй тэтгэвэрт гарах гэж байгаа хvмvvс ихэд эсэргvvцэж Хvн ам, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг уг төслөө эргэн харахыг шаардаж байгаа юм. 
Энэ талаар ч С.Эрдэнэ өөрийн байр сууриа илэрхийлсэн байдаг юм. Тэрбээр “Тэтгэврийн шинэчлэлийн талаар төрөөс баримтлах бодлого дээр Засгийн газар ажиллаж байгаа. Тэнд тэтгэвэрийн насыг 60-65 болгоно гэсэн ямар ч vг vсэг өгvvлбэр байхгvй. Ер нь хэн ч тийм юм яриагvй. Хэн ямар зорилгоор ийм яриа хөөрөө гаргаад, тvvнийг нь зориуд мушгиж гуйвуулаад байгааг ойлгохгvй байна. Миний амнаас лав тэтгэвэрийн насыг нэмэгдvvлнэ гэсэн vг гараагvй. 2017-2030 он хvртэл тэтгэвэрийн насыг аажмаар нэмэгдvvлэх боломж бололцоо байгаа юу гэдгийг судалж vзье. Эмэгтэй тэтгэвэрийн насыг 58, эрэгтэйг нь 62 хvртэл өсгөх боломж байна уу, гэдгийг судалж vзье гэдэг vvднээс бодлогод оруулсан зvйл бий. Тvvнээс өнөөдөр эмэгтэйг 60, эрэгтэйг 65 болгоно, хуульчилна гэсэн vг vсэг байхгvй ээ” гэжээ. 
Ямартай ч С.Эрдэнэ сайд өөрийнхөө амаар ийнхvv тэтгэврийн насыг нэмнэ гэж яриагvй гэдгээ баталсан ч хуульч Б.Энхбаяр уг асуудлын талаар өөрийн фейсбvvк хуудсаараа ийнхvv мэдэгдэж байсан юм. Тэрбээр "Тэтгэвэрт гарах насыг эмэгтэй 60, эрэгтэй 65 болгох санаачилгыг С.Эрдэнэ сайд гарган Засгийн газар УИХ-аар хэлэлцvvлж байх юм. Монгол эр хvний дундаж нас 65 байхад энэ одоо хэнийг доромжйилном бэ?! Насаараа, залуу халуун насандаа нийгмийн даатгал төлж, төлчхөөд буцааж хvртсэн ч юм байхгvй Vх гэж байгаа юм уу. Энэ ямар "Vхлийн татвар" уу? Ахмадуудаа тэтгэвэрт гаргахгvй шар махтай нь хатаах, залуустаа ажлын байр гаргахгvй "шавар хаалгах" нь яав ч эрvvл бодлого биш ээ. Нийгмийн даатгалын тэтгэврийн сан ингэвэл "дээрэм"-ээс ялгаагvй болж иргэд нийгмийн даатгал төлөхөөсөө хадгаламждаа хэдэн төгрөгөө хийсэн нь илvv хожоотой болно" гэсэн байв. Тэгээд ч энэхvv тогтоолын төсөл одоогоор манай улсад ямар ч хэрэгжих боломжгvй гэдгийг хvн бvхэн мэднэ. 
Өнөөдөр манай улсын иргэдийн дундаж наслалт эрэгтэйчvvдийнх 67, эмэгтэйчvvдийнх 72 болж өссөн vзvvлэлт байгаа гэнэ билээ. Хэдийгээр дундаж наслалт нэмэгдлээ ч хvнд, хөнгөн ажил хийж байсан гэдгээрээ ч ялгаа гарах ёстой. Тухайлбал янз бvрийн хорт хавдар, өвчлөлөөрөө дэлхийд дээгvvрт жагсаж байгаа хvмvvс тэтгэвэрт гарч чадалгvй нас барсаар байгаа. Тиймээс л одоо хэлэлцэгдэж буй энэхvv адармаатай хуулийн төсөл олон хvний хоолой дээр хутга тулгасантай адилхан зvйл болчихоод байна. Угтаа бол хоол хvнснээсээ ч олигтой шим тэжээл авч чадахаа болсон иргэд маань хорт хавдар гэдэг аймшигт өвчнөөр өвчилж өдөр болгон л нэг хvн хорвоог орхисоор байгаа нь нууц биш. За яахав тэтгэвэрийн насыг нэмлээ гэж бодоход манай улсын төсөвт төвлөрөх мөнгө ашигтай байх нь ойлгомжтой. Тvvнчлэн тэтгэвэр авах хvмvvсийн тоо ч цөөрөөд ирэхээрзарлагдах мөнгөний тоо нь багасах нь дамжиггvй. Хэрвээ төр засаг иймэрхvv бодлого барьж тэтгэвэрийн насыг нэмэх гэж байгаа бол энэ нь ард иргэддээ шууд л цаазын ял ногдуулсантай адил зvйл болох нь ойлгомжтой. Яг vнэндээ бодит амьдрал дээр энэхvv тэтгэвэрийн насыг нэмэх асуудал нь төрийн байгууллагад алба хашдаг дарга нарт ихээхэн ач тустай. Өөрөөр хэлбэл, дарга нар албан тушаалтайгаа зууралдахын тулд тэтгэвэрт гарах насан дээрээ аль нэг газрын зөвлөх хэмээх албан тушаал дээр очоод суучихсан маш олон тохиолдол ч бий. Харин биеийн хvчний хvнд ажил хийдэг хvмvvс 65 хvрэхээ хvлээнэ гэх юм бол тэд улсад өчнөөн олон жил татвар төлсөн vр шимээ ч vзэж чадахгvйгээр хохирох болоод байгаа юм. 
Ингээд энэ бvхнийг бодохоор тэтгэврийн даатгалд мөнгө төлөх биш харин ч даатгалд төлдөг мөнгөө сар болгон банканд хадгалуулж хvvгээ аваад зогсохгvй vр хvvхддээ vлдээх нь хамгийн зөв гарц болчихоод байга гэж хэлж байгаа хvмvvс захаасаа олон байгаа юм.
 
Эх сурвалж: