sonin.mn
ҮДБЭЧ-ын уран нугараач, “Монголжингоо” уран нугараачдын холбооны тэргүүн О.Цэцэглэн “Могойн чуулган” уран бүтээлийн тайлан тоглолтоо хийхээр болжээ.
Монголд анх удаа болох уран нугаралтын энэхүү тоглолт тус чуулгын тайзнаа ирэх сарын 4-нд болно. Түүний тоглолтыг ҮДБЭЧ-ын бүжиг дэглээч, гавьяат жүжигчин А.Даваахүү найруулж байгаа юм.
 
Тоглолт хоёр хэсэгтэй бөгөөд эхний хэсэгт хөөмэй, морин хуур, монгол бүжиг зэрэг ардын урлагтай хослуулж уран нугаралтын үүсэл гарлыг илэрхийлэх бол хоёрдугаар хэсэгт орчин үеийн төрлөөр буюу жааз, амьд хөгжим, дуучинтай хамтран эмэгтэй хүний гоо биеийг тодотгосон үзүүлбэрүүд толилуулах юм.
 
Тэрээр 2013 онд Ромд болсон “Golden circus” наадмаас хүрэл медаль хүртэж байжээ.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг