sonin.mn
“LITTLE MISS WORLD 2015” тэмцээн энэ сарын 27-ноос ирэх сарын 3-ны хооронд Турк улсын Анталия хотод болно.
 
 
Орон орны бяцхан охидыг эв найрамдлын дээвэр дор цуглуулан өөрсдийгөө нээж, урлаг соёлын  авьяасаараа дамжуулан сурталчлах, оюун ухаанаараа дэлхийн сая сая охидын үлгэр дууриал болох боломжийг нээж өгдөг тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагчийг телевизийн уралдаант, шоу нэвтрүүлгээр сонгон шалгаруулах гэж байна. Нэвтрүүлгээр тодорсон үндэсний ялагчийг Туркт болох тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхээр шагнах юм.
 
Эх дэлхийн ирээдүй болсон хүүхэд багачуудад зориулсан олон улсын энэхүү фестивалийг 2000 оноос уламжлал болгон зохион байгуулж буй. Энэ жил  “Гал, ус, агаар, эх дэлхий” сэдвийн дор зохион байгуулна. Нийт 4 насны ангилалд дэлхийн 80 гаруй улс орны  мянга мянган авьяаслаг бяцхан охид оролцох наадамд анх удаа Монгол Улсаа төлөөлөн оролцох оролцогчыг шалгаруулах төслийн ерөнхий зохион байгуулагчаар  SBN  телевиз ажиллаж байгаа аж.