sonin.mn
Булган аймгийн Илтгэх урлаг, мэтгэлцээний холбооноос Булган аймгийн Булган сумын 5 сургуулийн  дунд “Мэтгэлцээн” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Хөтөлбөрийн хүрээнд анхны тэмцээнээ амжилттай зохион байгуулаад байна.
 
Энэ хөтөлбөрийг зөвхөн аймгийн төвд хэрэгжүүлэхээр болсон ч сумдын ЕБС – ийн сурагчид үлгэр жишээ аван мэтгэлцэж эхэлжээ. Бүрэгхангай сумын ЕБС нь сурагчдынхаа дунд "Парламентийн мэтгэлцээн"-ий тэмцээнийг дунд ангиудад зохион байгуулж, "Шилдэг илтгэгч" багийг шалгаруулсан оюунлаг үйл ажиллагааг эхлүүлсэн байна. 10 шийдлээр 8 баг өрсөлдсөнөөс 7а ангийн сурагч О.Гүнбаяр, Л.Найгал нарын баг түрүүлж, 2 дугаар байранд 8а ангийн сурагч А.Тэмүүлэн, н.Маралмаа нарын баг шалгарлаа. Шилдэг илтгэгч сурагчаар Л.Найгал шалгарлаа.
 
Мэтгэлцээн хөтөлбөр сурагчдад хэрэгтэй хөтөлбөр гэж үзсэний үүднээс дараа дараачийн хэд хэдэн сумд турших гэж зэхэж байна. Дашрамд дурдахад “Булган аймгийн илтгэгч мэтгэлцэгчдийн холбоо” гэсэн  page group–д нэвтрэн мэтгэлцээний дүрэм журам болоод мэтгэлцээнтэй холбоотой зүйлийн талаар үзэж судалж болох юм байна.
 
П.Батням
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг