sonin.mn
МОСКВА./TASS/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жон Керри Америкийн оюутнуудын өмнө үг хэлэхдээ, орос хэл сурахыг тэдэнд зөвлөжээ. Массачусетс муж улсын Харвардын их сургуулийн дэргэдэх Жон Кеннедигийн нэрэмжит Удирдлагын ухааны сургуулийн оюутнуудад лекц уншиж байхдаа түүний хэлсэн энэ үгийг Politico сонинд иш татжээ.
 
“Засгийн газарт бодитоор нөлөөлж чаддагийн цаад учир нь юунд байна гэж хүмүүс надаас байнга асуудаг юм. Тэгэхээр бүх юм дөнгөж саяхан л өөрчлөгдлөө шүү дээ. Одоогийн энэ Цагаан ордныг хараад миний хувьд "сурах бичиг худалдаж аваад орос хэл сурах хэрэгтэй" гэж хэлмээр санагдлаа” гэж Төрийн нарийн бичгийн дарга асан ярьжээ.
 
Ж.Керри Ерөнхийлөгч Дональд Трампын талаар ярихдаа “АНУ-ын Үндсэн хуулинд үг хэлэх эрх чөлөөний тухай анхны нэмэлт өөрчлөлтийг оруулсан төрийн тэргүүн хүний хувьд өдөр бүр сэтгүүлчдийг доромжилж, тэдэнд заналхийлж байгаа нь гаж буруу зүйл. Түүнээс гадна сонгуулийн кампанит ажилд Орос улс хэрхэн нөлөөлснийг мөрдсөнийх нь төлөө Холбооны мөрдөх товчооны даргыг ажлаас нь халсан нь ч бас л хэвийн бус зүйл” гэж шүүмжилжээ.