Баянгол шинэ шинэ өргөө ОНӨААТҮГ-н 240 гаруй ажилтантай бөгөөд Баянгол дүүргээ цэвэр цэмцгэр, өнгөлөг байлгахын төлөө бие сэтгэлээрээ хөдөлмөрлөж буй хамт олон юм.
 
Тэдгээр 240 гаруй ажилчид дүүргээ өнгө үзэмжтэй, иргэдээ эрүүл цэмцгэр орчинд ажиллаж амьдрах нөхцлөөр хангах зорилгоор санаачилга гарган нэг өдрийн хоолны мөнгөнөөс тодорхой хувийг буюу 1700 төгрөгийг цуглуулан материал худалдан авч 20 ширхэг хогийн сав хийсэн байна. Хогийн савнуудаа хуучин мод, лист төмөр худалдаж авч хийсэн бөгөөд бусад хэсгийг эвдэрч ашиглагдахгүй болсон хогний тэргийг ашиглан өөрсдөө хийжээ. Уг хогийн сав нь хог зөөж ачихад хялбар дотор талдаа уутайгаас гадна тамхины иш, үнсээ хийх жижиг сав байрлууж өгсөн байна.
 
Эдгээр хогийн савнуудыг Энэбишийн өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө буюу бидний мэдэх 3, 4-р хорооллын худалдаа үйлчилгээний газар ихтэй, иргэд олноор зорчдог хэсгүүдэд байршуулжээ.
 
 
 
Иргэд та бид хог хаягдлаа ил задгай хаялгүй өөрт ойр хогийн саванд хаяж хэвших нь та бидний гэр бүл, үр хүүхдийн эрүүл мэндэд нэн чухал тустай юм шүү. Иймд эрүүл цэмцгэр орчин бүрдүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал тул хогоо хогийн саванд хаяж хэвшээрэй.