Саяхан Ливийн үндэсний шилжилтийн зөвлөлийн гүйцэтгэх хорооны дарга асан, улстөрч Махмуд Жабриль Египетийн төв телевизд өгсөн ярилцлагадаа: Ливийн үндэсний удирдагч Муаммар Каддафийг босогчдын дүрд хувилсан гадаадын тагнуулч алсан хэмээн мэдэгджээ. Мөн Ливид өрнөсөн бослого нь Ливийн ард түмний хүсэл зорилго байгаагүй барууныхны тоглоом, тохуурхал байсан гэдгийг онцлон тэмдэглэв.


Үүнээс хоёр хоногийн өмнө Италийн “Коррьере делла Сера” сонинд бичснээр Ливийн удирдагч асан Каддафийг барууны орнуудын тагнуулын байгууллагын зохион байгуулсан тусгай үйл ажиллагааны хүрээнд барууны мэргэжлийн тагнуулч алсан хэмээн мэдээлсэн. Үүнийгээ тайлбарлахдаа өнөөгийн Ливийн эрх баригчдын нөлөө бүхий эх сурвалжаас мэдээлэл олж авсан гэж тайлбарласан байна.

Харин ямар орны тагнуулч түүнийг хөнөөсөн бэ гэдэг асуудлыг бас тавьсан байна. Тус сонины үзэж буйгаар францын засгийн газрын төлөөний этгээд тус орны тагнуулч хөнөөсөн байх илүү магадлалтай гэж тэмдэглэлээ. Өнөө ч гэсэн Сири Иранд иймэрхүү ажиллагаа явуулж магадгүй байна. Мөн бусад олон орны удирдагчыг ч гэсэн ийнхүү тагнуулч нар л хөнөөсөн байх магадлалтай.


Эх сурвалж: "Хөх Толбо”