sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхимээс сэтгүүл зүйн оюутны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан үзэг” улсын наадмыг 8 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. 
 
Их, дээд сургуульд сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг оюутнуудын авьяас чадварыг нээн илрүүлж, тэдний онолын мэдлэгийг практик үйл ажиллагаатай хослуулах замаар ирээдүйн чадварлаг сэтгүүлчдийг дэмжих зорилготой тус наадам нь энэ сарын 24-нд сүүлийн бүтээлээ хүлээн авах юм. Тус наадамд оролцогчид нийтлэл, нийгмийн реклам, мультамедиа нийтлэл, телевизийн болон радиогийн нэвтрүүлэг гэсэн таван төрлөөр оролцох боломжтой. Уралдаанд ирүүлсэн бүтээлийг тусгай баг шүүж, ирэх сарын нэгэнд ялагчийг зарлах юм.
 
Мөн наадмын зохион байгуулагчаар МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим, МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим хамтран оролцох юм.
 
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг