Урлагийнхан гэж цаг наргүй ажилтай, ер нь л тун завгүй улс байх. Тиймдээ ч тэд гэртээ хоол хийгээд тухлан суух нь тун цөөхөн. Тэр тусмаа жүжигчин нөхөртэй бүсгүй ханийнхаа хийсэн хоолыг иднэ гээд хүлээгээд суух нь холын мөрөөдөл биз. Урлагийн энэ олон эрчүүдийн нэг нь “Шинэ үе” продакшны жүжигчин Ариунболд. Уг нь тэрбээр хоол хийхээс нэг их халгаад зугтаад байдаггүй гэнэ лээ. Харин ч баяр ёслолоор эсвэл үнэхээр хоол хийх дур нь хөдөлсөн үедээ жунзтай шөл хийж хайртай хүмүүсийнхээ ядаргааг тайлдаг заншилтай гэх. Өөрөө ч энэ хоолондоо нугасгүй юм болохоор хөлсөө бурзайлгаж ирээд л амтархан иддэг юм байх. Эрчүүд уг нь цуйванд явсхийдэг.
Гэтэл Бооёогийнхоор бол энэ хоол хамгийн эргэлзээтэй хоол гэнэ билээ. “Аягүй бол аргуу цуйван идэж байгаад хахаад үхчинэ” хэмээн нуг нуг хийн инээж суугаа харагдсан. Энэ хоолонд эргэлзэж болно. Харин хахах дээрээ тулбал араас нь цай уухаа мэдэх юм байгаа биз дээ, Бооёо минь.
Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”
Даваа - 12 сарын 15,
2025

Сэтгэгдэл0