Эмэгтэйчүүд бидэнд товч хадахаас эхлээд оёж хатгах шаардлага цөөнгүй гардаг. Гэхдээ зарим эмэгтэй “Би үнэхээр оёхдоо маруухан” гэх нь бий. Сүүлийн үед эмэгтэйчүүд хэрээсэн хатгамал оёх нь элбэг болжээ. Энэ нь их цаг хугацаа шаарддаг. Гэхдээ энэ зөвхөн даавуун дээр л хатгах тухай ярьж байгаа шүү дээ. Харин та өндгөн дээр хатгамал оёдог тухай сонсож байсан уу?


Ингэх боломжгүй гэх байх. Гэхдээ үнэн. Элизабет Кляйн гэх франц эмэгтэй өндгөн дээр хатгамал оёод 10 жил болж байна. Ийм гар урлалыг “Өндгөн дээрх яруу найраг” гэдэг аж. Хачирхалтай нь өндгөө хагалалгүйгээр зүү, утас өндөгний ёроолд гаргасан жижигхэн нүхээр орж гардаг. Гэхдээ энэ урлаг нь шинэ зүйл биш аж. 17-р зуунаас үүссэн бөгөөд яаж хатгах нь франц эмэгтэйчүүдийн ноу-хау хэвээр байгаа гэнэ. Гэхдээ туршаад үзэхэд сонирхолтой л юм.

 

 


Г.Хонгорзул
Эх сурвалж: “Ган Зам”