sonin.mn
НЬЮ-ЙОРК./ТАСС/. АНУ-ын Флорида муж улсад 18 настай сурагч хүмүүс рүү гал нээсний улмаас 20-50 хүн шархдаж, 17 хүн нас баржээ. Энэ хэрэг Парклэнд хотын “Marjory Stoneman Douglas” ахлах сургуульд болсон байна.
Сэжигтэн хэргийг ганцаараа үйлдсэн бөгөөд цагдаа нар түүнийг баривчлан саатуулаад байгаа аж.
“Сургууль дотор 12, сургуулийн байрны хажууд 2, гудамжинд 1, эмнэлэгт 2 хүн нас барсан. Тэдний дунд сурагчид байна” гэж орон нутгийн цагдаагийн ажилтан Скотт Исраэль ярьсан байна.
Сэжигтнийг Николас Круз гэдэг бөгөөд тэрбээр өмнө нь дүрэм журам зөрчсөнөөс болж сургуулиасаа хөөгдөж байжээ.
Тус сургуульд ойролцоогоор 3 мянган хүүхэд сурдаг байна. Одоогоор бүх хүүхдийг сургуулиас нүүлгэн шилжүүлж байгаа аж.
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг