sonin.mn


Дэлхий дээр байгаа амьд биет бүхнээс хамгийн ухаантай нь хүн гэдэг нь тодорхой. Зөвхөн оюун ухаантайгаар зогсохгүй олон сонин зүйлсээрээ бусдаас ялгардаг байна. Ингээд зарим онцлогоос нь дурьдая.

Зөвхөн хүн л шулуун шугам зурж чаддаг. Түүний амьдралынх нь хугацаанд үс нь 725 км ургадаг байна. Хүн инээхэд 17 булчин агшиж сунадаг бол уушгины гадаргуу нь теннисний талбайтай тэнцдэг гэнэ. Өдөрт 23 мянган удаа амьсгалдаг бол зүрх нэг жилийн хугацаанд 36.8 сая удаа цохилж, нүд 10 сая өнгө ялгах чадвартай байдаг.

Төрөхдөө 300 ястай байсан хүүхэд өсөхийн хэрээр яс нь бэхжсээр 206 болж цөөрөн, амьдралын хугацаанд арьс 1000 удаа шинэчлэгддэг. Ингээд бодохоор хүн аргагүй сонирхолтой амьтан байгаа биз.

Эх сурважл: "Ган зам"