sonin.mn
ШИНЭ ДЕЛИ. /NHK/. Энэтхэг улс өндөр нягтаршил бүхий камеруудыг суурилуулсан хяналтын хиймэл дагуулыг хөөргөсөн тухай тус улсын Сансар судлалын байгууллага /ISRO/ мэдээлэв.
Уг хиймэл дагуулыг тээсэн пуужин Энэтхэгийн өмнөд нутгийн Андхра Прапеш муж дахь сансар судлалын төвөөс пүрэв гарагт хөөрчээ. Хиймэл дагуулыг зохион бүтээсэн төслийн багийн эрдэмтдийг “сансар огторгуйг судлах шинэ боломжийг бүрдүүлсэн” хэмээн Сансар судлалын байгууллагын дарга сайшаан магтсан байна.
“БНХАУ-ын үйл ажиллагаа өсөн нэмэгдэх болсон Энэтхэгийн далай болон Хятад улстай хил залгаа нутгуудаа хянах зорилгоор уг хиймэл дагуулыг хөөргөсөн” хэмээн ажиглагчид үзэж байгаа тухай “NHK” сувгийн мэдээнд тэмдэглэжээ.
Өнгөрсөн онд Энэтхэг болон Хятадын хил орчмын уулархаг бүс нутагт хоёр талын цэргийн албан хаагчдын дунд хоёр сар гаруйн хугацаанд маргаан өрнөсөн билээ. Тухайн үед БНХАУ Энэтхэгийн тэнгист 14 хөлөг онгоц байрлуулсан юм. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг