sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. Хоёр Солонгосын хил дамнасан төмөр болон авто замыг холбох нээлтийн арга хэмжээг 12 дугаар сарын 26-нд зохион байгуулахаар БНАСАУ-ын талтай тохиролцсон тухай БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яамнаас мэдээлэв.
Пүрэв гарагт БНАСАУ-ын Кэсон аж үйлдвэрийн цогцолбор дахь Зохицуулах товчоонд хоёр улсын төлөөлөгчид ажлын түвшний яриа хэлэлцээ хийсний дараа тус яамнаас энэхүү мэдэгдлийг хийжээ.
Аж үйлдвэрийн цогцолборын ойролцоо зохион байгуулах уг ёслолын арга хэмжээнд хоёр талын 200 орчим төлөөлөгч оролцох бөгөөд зохион байгуулалтын талаар удахгүй болох яриа хэлэлцээний үеэр зөвшилцөх ажээ.
Өнгөрсөн есдүгээр сард болсон хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр талууд 2018 оны эцсээр нээлтийн ёслолын арга хэмжээ зохион байгуулахаар тохиролцсон билээ.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг