sonin.mn

Детройт хотын иргэн 30 настай Жозеф Фиглок нэгэн удаа гудамжаар алхаж явжээ. Олон давхар орон сууцны барилгын хажуугаар алхаж явсан түүний яг толгой дээр нь ой гарантай нэгэн хүүхэд унаж иржээ. Унасан, барьж авсан хоёрын аль аль нь гайхаж, балмагдаад өнгөрч. Харин дараа, туршлага муутай, залуухан эх нь өрөөнийх нь цонхыг хаахаа мартсанаас, мань хүү сониуч зандаа хөтлөгдөн, алхаж яваад, цонхоороо унан, Жозефийн ачаар амь гарсан байна. Үнэхээр гайхамшиг гэж үүнийг л хэлэх байх.


Гэтэл яг хоёр жилийн дараа юу болсон гээч? Өнөөх залуу маань ахиад л алхаж явтал, өндөр барилгын нэгэн цонхноос яг тэр хүүхэд дээрээс нь унаж иржээ.
Аварсан,авруулсан хоёр бага зэрэг цочирдсоноос, биш ямар ч гэмтэл аваагүй байна.
Чухам гайхамшиг гэдэг нь энэ үү? Эсвэл зүгээр л сайхан тохиолдол уу? Ямар ч гэсэн ийм л юм болж дээ

Эх сурвалж: “Хөдөлмөр”