sonin.mn
“Нэг бүс, нэг зам” хамтын ажиллагааны дээд хэмжээний хоёрдугаар чуулган “Сайхан ирээдүйг хамтдаа бүтээе” уриан дор энэ сарын 25-27-нд Бээжин хотод болно. БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, гол их хурлаас гадна 12 салбар хуралдаан зохион байгуулах аж. Чуулганд 37 орны төр, засгийн тэргүүн оролцож, “Нэг бүс, нэг зам” хамтын ажиллагааны шинэ үеийг эхлүүлэх юм. Хятадын Засгийн газар “Нэг бүс, нэг зам" санаачилгын хүрээнд 125 улс, олон улсын 29 байгууллагатай хамтын ажиллагааны 173 баримт бичигт гарын үсэг зурж, Ази, Европ, Африк, Латин Америк, Өмнөд Номхон далайн орнуудыг эгнээндээ нэгтгэжээ. Эдийн засаг, худапдааны хамтын ажилпагааны хүрээнд 2013-2018 онд “Нэг бүс, нэг зам”-ын дагуу орнуудын бараа бүтээгдэхүүн худалдааны экспорт, импортын хэмжээ зургаан их наяд ам.долларт хүрчээ. Цаашид Хятад улс бүс нутгийн орнуудтай чөлөөт худалдааны бүс байгуулахаар зорьж байна.
 
"Нэг бүс, нэг зам"-ын олон улсын хамтын ажиллагааны анхдугаар чуулганаар 279 гэрээ хэлэлцээр байгуулсан юм. Харин энэ удаад Хятад улс бусад оронтой төмөр зам, боомт, сансрын аялал, эрчим хүч, интернет, цахилгаан холбоо зэрэг олон салбарт хамтран ажиллах зорилготой байна.
 
Мөн зам дагуу орнуудтай эдийн засаг, худалдааны салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, олон талт болон хоёр талт хөрөнгө оруулалт худалдааны цар хүрээг улам өргөтгөх гэрээ байгуулах аж.
 
ХАМТДАА АШИГ ХҮРТЭХ НЬ ШИНЭ ТОРГОНЫ ЗАМЫН ЗОРИЛГО
 
Хятад улсын дарга Ши Жиньпин “Нэг бүс, нэг зам” санаачилгыг 2013 онд эхпүүлсэн билээ. Энэ санаачилга нь түүхээс эхтэй, бодит байдалд үндэслэснээрээ онцлогтой. “Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны санаачилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтаар гол болгосон, бүх тапыг холбох ажлыг эрчимжүүлсэн, дэлхийн эдийн засгийн өсөлтөд шинэ хөдөлгөх хүч эрэлхийлсэн, олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд зориулсан шинэ индэр” гэж Хятад улсын дарга эхлүүлсэн санаачилгаа тодорхойлж байсан юм. ШинэТоргоны замын уриа нь энхтайван, хамтран ажиллах, нээлттэй, уужуу, харилцан суралцаж туршлага солилцож, харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэх явдал. Хамтдаа зөвшилцөн, бүтээн байгуулж, хуваалцах зарчим нь бүтээн байгуулалтын үр дүнг эрх тэгшээр ард түмний хүртээл болгоход оршино. БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Хятад улсын санаачилсан "Нэг бүс, нэг зам” бодлого дэлхий дахинд шинэ боломж нээж, үр ашиг хүртээх зорилготой. Талууд энхтайвнаар хамтран ажиллаж, нээлттэй, уужуу, харилцан суралцаж, туршлагаа хуваалцан, харилцан ашигтай хамтдаа ашиг олох Торгоны замын үзэл баримтлалаар “Нэг бүс нэг зам”-ыг энх тайвны, хөгжлийн, нээлттэй, ногоон, инновацын, соёлын зам болгон хөгжүүлье. Мөн ‘Нэг бүс, нэг зам”-ын сүлжээг байгуулах явцад хэвлэл мэдээллийн байгууллагууд идэвхтэй, бүтээлчээр оролцсонд баяртай байна. Гишүүн байгууллагууд ойлголцол, хамтын ажиллагаа, стратегийн уялдаагаа нэмэгдүүлэн, “Нэг бүс, нэг зам”-ын тухай мэдээлэх нь чухал. “Нэг бүс, нэг зам”-ыг Азийн үсрэнгүй хөгжлийн хоёр жигүүртэй зүйрлэж болно. Бидний бүтээн байгуулах дэд бүтцийн түншлэл нь, дэд бүтэц, дүрэм тогтолцоо, хүмүүсийн солилцоог нэгтгэж, бодлогын зохицуулалт, дэд бүтцийн холболт, худалдааг саадгүй болгох, хөрөнгө санхүүжилт, ардын сэтгэлийн уялдаа холбоо зэрэг таван их салбарыг зэрэг хөгжүүлэх хэрэгтэй. “Нэг бүс, нэг зам” санаачилга аль нэг улсын гоцлол биш талуудын найрал дуу юм. Улс орнууд хамтдаа хөгжих нь бидний зарчим. Өөртөө зориулан арын цэцэрлэгт хүрээлэн байгуулах бус. Харин улс орнуудын хамтын цэцэрлэгт хүрээлэн бүтээн байгуулах явдал. “Нэг бүс, нэг зам” санаачилга бол Хятад улс хүн төрөлхтний хамтын мөрөөдлийг харж дэлхийн хөгжил дэвшлийн төлөө эхлүүлсэн төсөл юм” гэдгийг энэ удаагийн чуулганы өмнө хэвлүүлсэн илтгэлдээ дурджээ.
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин