Өнгөрсөн амралтын өдөр Бүх нийтээрээ мод тарих өдөр тохиолоо. Энэ  өдөрт Скай Хайпермаркет ХХК буюу Имарт хайпермаркетын хамт олон нэгдэж, нийслэлийн 150, 248 дугаар цэцэрлэгийн гадна талбайд голч бор, бургас зэрэг модыг тарьжээ.
Тус цэцэрлэгүүд нь таван буудалд байрладаг. Агаарын бохирдол ихтэй гэр хороололд байрладаг тус цэцэрлэгүүдэд цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж нэн шаардлагатай. Тиймээс тухайн цэцэрлэгүүдийг сонгож, мод тарьсан байна.
 
 
Тус компани нь “Монгол хүн та 100 наслаг” уриаг өдөр тутамдаа баримтлан хэрэглэгчдэдээ эрүүл хүнсний бүтээгдэхүүнийг нийлүүлэхээс гадна нийгэм рүү чиглэсэн олон ажлыг зохион байгуулдаг. Өнгөрсөн оны 10 дугаар сарын бүх нийтээр мод тарих өдрөөр мөн гэр хорооллын дунд байрлах 35 дугаар сургуулийн гадна талбайд мод тарьж байсан юм. 
 
 

 

http://e-mart.mn/%D0%B8%D1%82%D0%B3%D1%8D%D0%BB-%D0%BD%D0%B0%D0%B9%D0%B4%D0%B2%D0%B0%D1%80%D0%B0%D0%B0-%D1%85%D1%83%D0%B2%D0%B0%D0%B0%D0%BB%D1%86%D1%8A%D1%8F-%D0%B0%D1%8F%D0%BD%D1%8B-%D1%85%D2%AF%D1%80%D1%8D%D1%8D%D0%BD%D0%B4-%D0%BC%D0%BE%D0%B4-%D1%82%D0%B0%D1%80%D0%B8%D0%BB%D0%B0%D0%B0/