sonin.mn
ОУ-ын музейн өдөрт зориулж "Ирээдүйд өвлүүлэх эртний өв соёл" Алтай ятгын үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр "Монголын Театрын Музей"-д боллоо.
 
1400 жилийн тэртээ Монгол нутагт эгшиглэж асан ятга хөгжмийн зэмсгийг 2008 онд анх ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн секторын эрхлэгч, доктор Ц.Төрбат тэргүүтэй судлаачид Ховд аймгийн Манхан сумын нутаг Жаргалант хайрханы хадны оршуулгаас олж илрүүлсэн билээ.
 
Энэ нь Монголын нутгаас олдсон хамгийн анхны чавхдаст хөгжим гэдгээрээ онцлогтой. Хадны оршуулгад байсан учраас харьцангуй сайн хадгалагдаж үлджээ.
Ятга хөгжим эгшиглэсэн газар энх амгалан, элэг бүтэн заяаг дуудаж байдаг. Алтайн ятга хөгжмийг анх хөгжим урлаач П.Байгалжав дуурайлган урлажээ. Түүнчлэн хөгжим судлаач Д.Ганпүрэв хэрэглээнд оруулж амилуулсан юм.
 
1400 жилийн өмнө Монгол нутагт хүмүүс хөгжимдөж асан тэр хөгжмөөс гарч байсан эгшгийг 2014 онд сэргээн сонссоноороо бид азтай хүмүүс.
 
Бидний мэдэх ардын язгуур урлагийн “Алтай” хамтлагийн гол хөгжмийн зэмсэг буюу тэдний сэргээн тоглосон “Алтайн ятга” нь энэ хөгжмийн хуулбар юм. Өдгөө Алтайн ятгаар олон сайхан аялгууг тоглож сонсогчиддоо хүргэж байна. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ч.Анхныбаяр