sonin.mn
Сэтгүүлч, кино найруулагч, зохиолч Д.Төрмөнх 2015 онд “Миний мэдэх Женко Баттулга” номыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хүсэлтээр бичин хэвлүүлсэн билээ. Тэгвэл Сэтгүүлч, кино найруулагч, зохиолч Д.Төрмөнхтэй 1800 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй үндэстэн дамнасан хэвлэлийн домогт компани болох "Penguin random house" компани  “Миний мэдэх Ерөнхийлөгч Баттулга” номыг англи, хятад хэлээр хэвлэн дэлхийн олон оронд худалдах гэрээ байгуулжээ.
 
Ингэхдээ Х.Баттулга хэрхэн  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд ялсан болон, одоо хэрэгжүүлж буй үйл ажиллагааных нь тухай нэмж бичих хүсэлтийг "Penguin random house"-ын Сингапур дахь салбарын хариуцлагатай нарийн бичгийн дарга Нора Назарене зохиолчид тавьж, зохиогч ч ёсоор болгосон байна.
 
 
 “Миний мэдэх Ерөнхийлөгч Баттулга” ном энэ оны сүүлээр Англи, Хятад хоёр хэлээр тус бүр 20 000 хувь хэвлэгдэнэ.
Дашрамд дурьдахад  "Penguin Random House" компани нь  дэлхий даяар 10 000 орчим ажилтан, 250 салбар нэгжтэй, жил бүр 15 000 нэр төрлийн ном хэвлэж 800 сая ном борлуулдаг шилдэг байгууллага юм.
 
Э.Мягмар