Хилийн 0198 дугаар ангийн дугаар застав 1939 оны тавдугаар сарын 18-ны өдөр Халхын голын зүүн эрэгт гарч Дархан, Эрс, Хулд уулын чиглэлд тагнан байлдах үүрэг командлалаас авч Хулд уулын Овооны энгэрт байрлажээ. Долдугаар сарын эхээр Халхын голын зүүн талын уулсаар утаа униар хөшиглөөд, нар зулай дэрээс хайр найргүй төөнөнө. Бууны гол төмөр гар хүрэхийн аргагүй халж, нуувчны ирмэг тохойлдоход халуун элс зуух мэт жигнэн, цэргүүдийн уруул ам хатаж омголтоод, шүдэнд элс шороо шажигнана.
Тэртээ хойд зүг Халхын голын хөндий дагуу мөн л утаа униар суунаглан Баянцагаанд их тулалдаан болж өнгөрөөд тун удаагүй цаг. Заставын дарга, “Хулд уулын районд дайсны холбооны нууц төв байгаа гэсэн мэдээ байна. Иймд нөхөр байлдагч Гаасүрэн, Дамар, Түвээнсүрэн нар тэр холбооны төвийг тагнан олоод, хүн хүч, зэвсэг техникийн тоог илрүүлэн мэдэх үүрэг гүйцэтгэ” гэсэн тушаал өгчээ. Манай тагнуулчид аль бартаатайг дамнан явсаар антен зоосон гурван асартай, гаднаа дөрвөн машинтай шатахууны агуулах бүхий дайсны холбооны төвийг олжээ. М.Гаасүрэн дурандаж байгаад, “Манаач нь үүрэглээд бараг л унтаад өгсөн юм биш үү. Алив, хэдүүлээ гэнэдүүлээд барьж аваад устгаж орхиё” гэхэд туршлагатай хилчнийхээ үгэнд орж Давдар, Түвээнсүрэн хоёр дагаад мөлхлөө. М.Гаасүрэн нүдээ гялалзуулан, “За нөхөд минь чимээ гаргаж сэжиг авахуулж тун болохгүй шүү. Алив аманд нь чихэх алчуур өгөөдөх, би очоод чирээд ирье. Та хоёр эндээ намайг хамгаалж бай” гээд яах ийхийн завдалгүй аманд нь алчуур чихээд, цээжийг хоёр гартай нь агдлан хавчаад чирээд ирэх нь тэр. Гурвуулаа өнөө Японыг янгинатал хүлж, амны алчуурыг дахин шалгаж чангалан чихээд элс ухаж далдлаад орхилоо. Ингээд арын хамгаалалтад байсан таван нөхдөө сэм дуудан ирүүлээд М.Гаасүрэн, “Бид гурав дайсны байрлалд дөхөж очоод гранат шиднэ. Асарт хичнээн ч хүн байгаа билээ. Та нөхөд илэрсэн дайсныг толгой дараалан устгахад бэлдээд ёстой л овоо хараагаа тааруулаад хүлээж бай” гэж тушаажээ. М.Гаасүрэн бензиний агуулах руу, нөгөө хоёр нь асрууд руу, бас машин руу зэрэг зэрэг гранат шидтэл бензиний сав улаан гал оволзуулан дэлбэрч эхлэв.
Ингэж манай найман цэрэг Японы 60 гаруй цэргийг хоромхон зуурт устгаж орхисон юм. Энэ бол 1939 оны долдугаар сарын 08-ны өдөр болсон явдал билээ. М.Гаасүрэн нар дайсныг тагнан мэдээд ирэх үүрэг авсан ч харин холбооны төвийг илрүүлж, амьд хүчийг ийнхүү устгасан нь том гавьяа билээ.
Энд нэгэн дурсамж нөхөн өгүүлье. Халхын голын ахмад дайчин Аюурын Данаасүрэн /Архангай аймаг Цэнхэр сумынх/, “Миний бие М.Гаасүрэнгийн хамт хилийн дотор, дайсны ар талд тагнуулын үүрэг гүйцэтгэж явсан Японы 20 гаруй цэрэгтэй халз тулгаран буудалцсан. Постын ахлагч Гаасүрэнгийн тушаалаар мэдээ хүргэхээр ар тийш явсан. Ингээд туслах хүч аваад ирэхэд 10 гаруй дайсныг ганцаараа устгаад, өөрөө гурав шархадсан байв. Би тушаалаа амжилттай гүйцэтгэснээ толгойг нь түшин хэлэхэд, “Чи Данаасүрэн үү? Би тэсэхгүй нь. Намайг нам дэлсүүлээрэй. Ээжид...” гээд амьсгал хураасан” гэжээ. Мөн ахмад дайчин Л.Балдан/ НЖамбаа талийгаачийг эмээл дээрээ дүүрч явсан. Бид Гаасүрэнгээ Хулд уулын энгэрт ёслол төгөлдөр оршуулсан” гэж дурсчээ. Энэ бол 1939 оны наймдугаар сарын 15-20-ны орчим билээ. М.Гаасүрэн нь П.Чогдонгийн баруун гарын шилдэг дайчин байсан тухай дурссан байдаг.
Цэргийн албанд татагдан ирсэн 1936 оноос нас барах хүртлээ их, бага 60 гаруй удаагийн тулалдаан, тулгаралтад ямагт гарамгай оролцсон тухай дайчин нөхдийнх нь дурсамж, ном хэвлэлд бичигдэн үлджээ.
Тэгвэл энэ баатар хэн байв. Моломын Гаасүрэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт 1917 онд төрсөн, малчин ард Моломын зургадугаар хүү билээ. 1936 онд цэрэгт мордож, Хязгаарын цэргийн заставт алба хаасан юм. Сэргэлэн хүү Гаасүрэн цэрэгт мордохын өмнө бие бялдар, чадал тэнхээгээрээ үеийнхэн дотроо ялгарч байсан гэдэг. Тарвагыг морин дээрээсээ буудаад алчихдаг тун ч мэргэн, анч залуу байжээ. “Манай Гаасүрэн эмээлийн бөхийг эдэлж, эмнэгийн догшныг унах хүн болно доо” гэж аав Молом нь хэлдэг байж. Үнэндээ ч аавын нь хэлсэн тэр үг хүүгийнхээ хүч тамиртай, эрс шулуун зоригтойг мэдэрч, эх орныхоо төлөө шантрашгүй тэмцэж эрэлхэг гавьяа байгуулахыг нь зөгнөсөн байж.
Эрэлхэг хилчин М.Гаасүрэнг 1939 оны тавдугаар сарын 12-нд Чекистийн Хүндэт тэмдгээр, Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн 1939 оны долдугаар сарын 08-ны өдрийн 45 дугаар тогтоолоор “Алтан гадас” одонгоор шагнасан баримт байдаг. Харин 1969 онд “Сүхбаатарын одон”-гоор нэхэн шагнасан билээ. Улсын баатар болгоё гэж олон хүн санал тавьсан ч бүтээгүйд олон хүн гайхдаг юм.
Хан Хэнтийнхэн М.Гаасүрэнгээ “Зарлиггүй баатар” гэж нэрлэдэг. Халхын голын ялалтын 70 жилийн ойн өмнөхөн Халх гол сумын “Ялалт” музейн дарга Л.Мягмарсүрэн ах ийнхүү ярьсан байдаг. Энэ хүний ярьсан түүх ямар ч хүний сэтгэл зүрхэнд өнгөтөөр буюу кино зохиол, ном шиг үлдэх юм. Энэ дашрамд Мийгаа ахдаа баярлалаа гэж хэлье. Цэнхэрлэн униартах хөхөмдөг зэрэглээн дундаас Хулд уулыг онцлон харав. Тэр ууланд Хан Хэнтийн унаган хүү, домогт хилчин Моломын Гаасүрэн, Өвөрхангайн харьяат, бага дарга Дорж зэрэг олон баатруудын алтан шарил бий. “Анхилуун сайхан гал улаан сарнай найган, цэцэглэсэн хөшгөн цэнхэр уулс минь. Хүйтэн сэтгэлтний мөр дахин манай уул усанд гарах ёсгүй гэдгийг сануулсаар. Энхжин сүндэрлэтүгэй, эх нутгийн минь уулс эрэлхэг баатар Гаасүрэнгийн уулаа” гэж дотроо шивнэв.
Ахлах ахлагч Б.Буянхишиг
Сэтгэгдэл0
Энэ хүний тухай "танк доогуур орж дэлбэлэх тухай тушаал аваад явж байсан, амьд хэл олзолж байсан ..." зэрэг олон баатарлаг олон түүх дуулж, бас уншиж байлаа. Үнэхээр баатар эр байсан юм билээ. Эх орноо хамгаалан байлдсан эрэлхэг баатар эрдээ баатар цолыг нь нэхэн олгоосой. Би бүр баруун аймгийн хүн шүү, надтай ямарч холбоогүй.
баатар цол олгоосой
Энэ хүний талаар олон баатарлаг үйл явдал дуулж байлаа, эх орноо хамгаалсан эрэлхэг хүүдээ баатар цол олгоосой.
Батүүл хулгайчийн баатар цолыг хурааж,гаасүрэн гэж эх орныхоо төлөө тулалдаж ами насаараа газар нутагаа хамгаалсан хүнд нэхэн олгож дурсгалын хүндэтгэж сэргээж шударга ёсонд нийцэнэ
Яг үнэн хүүхдэдээ тэндэр өгдөг малаас хамаагүй өөр хүн
чамайг ингэж чөлөөтэй хуцах эрх чөлөөтэй болгохын төлөө тэмцсэнийг нь үнэлж Бат-Үүлд баатар цол өгсөн юм.
Батүүл хулгайчийн баатар цолыг хурааж,гаасүрэн гэж эх орныхоо төлөө тулалдаж ами насаараа газар нутагаа хамгаалсан хүнд нэхэн олгож дурсгалын хүндэтгэж сэргээж шударга ёсонд нийцэнэ
Бат үүл мэт баасны хэрээд өгдөг цолоо энэ мэт хүмүүсээ нэхэн шагнавал арай үнэ цэнтэй
Энэ хүний үр хүүхэд байдаг л байх даа! Төр засаг минь үр хүүхдэд нь эцэг дээдсийнх нь алдар гавьяанаас хүртээвэл зохиолтой!!
ерөнхийлөгч өө, энэ хүнд баатар цол нэхэн шагнаарай.
Namd elsuuleerei ch geh shig saihan zohioj bsan bgaan shu. Esvel nam dagaval am tosdono gej medreed baiju
Тэр уед чинь намд элсуулээрэй гэдэг байсан, кинон дээр хуртэл гардаг шуу дээ:»Намайг Сухбаатарын цэрэг гэж тооцоорой» гээд алуулчихдаг даа.
Baterdene avarga nutgiinhaa ahmad eh oronch daichin baatar asand mongol ulsiin baatar tsoliig huutsulduud nehen olguulaasai
Demjij bn
м гаасүрэнгийн гавьяаны тухай мгл улсын баарар п чогдон хурандаа баатар с төмөр баатар гуулин эх оронч гэндэн ахмад нар олон дурсамж ярьж байхыг чихээр сонссон дотроос хуягтыг гранатаар устга гэсэн тушаалыг заставын дарга чогдонгоос аваад эхний хуягт доогуур орохоор мөлхөөд яг тулаад очсончинь гөгөө хуягт нь буцаад явчихсан юм Тэр хуягт буцаагүй бол гаасүрэн гранттайгаа доогуур нь эргэлзэхгүй орж устгах байсан юм гэж чогдон хурандаа нулимастай дурсан ярихыг 1971 онд сонсож байлаа
Монгол улсын ерөнхийлөгчөө: Дорнын их тал домог түүхийн өлгий Халхын голын дайнд амь эрсэдсэн Баатар уудыг мөнхжүүлэх эрэлхэг дайны "...ээжид..." минь гэсэн үйлийг үүрд алдаршуулъя. Ах дүү үр хүүхэд ач зээ нь байж л байгаа. Эх орны дайны "баатар" цол олгой.

Танл баярлалаа.Нэг ч гэсэн алдарт хилчний тухай мэдээ оруулсанд гүн талархая! Хэнтий, Өмнөдэлгэрчүүд баатао хилчдээр бахархах сум байнаа.Хорлоогийн Дамба Баян -Өлгийн Даянгийн заставд шигжааны дээрэмчин хасгуудтай байлдаж Улсын баатар болсон тухай сургуульд уншиж байсан. Өмнөдэлгэр суманд баатруудын музей тэднийг сурталчлах юм байгаа байх да!
ДАМБА БААТРЫН ЦУСНААС ХАСГУУД УУЖ БАЙСАН ГЭСЭН ШҮҮ.БААТАР ЗОРИГИЙГ НЬ ХҮНДЭТГЭЭД
балай батүүлд "баатар"өгөөд л,ЖИНХЭНЭ БААТАРАА ОЛДОГГҮЙ,САНААТАЙГААР
үр хүүхэд,ах дүү нь нь байдаг бол вуу.ярих л асуудал байна
Ид 19-н настай идэрхэн залуу хүү эх орноо хамгаалах чинь зоригтой цэргийн албанд Хан Хэнтий нутгаас үеийн олон нөхөдтэйгөө мордож дээ. Харамсалтай нь дайны талбарт ид 22хон насандаа эх орныхоо төлөө эрэлхэгээр тулалдаан амь эрсэдсэн байна. Сүхбаатарын одонгоор шалгагдаж байсан хүний гавъяаг үнэлж дайны "баатар" цолыг нэхэн олгох нь зүйтэй.
Баатар цол олгоосой
М.ГААСҮРЭН АГСАНЫГ МОНГОЛ УЛСЫН БААТАР ЦОЛООР НЭХЭН ШАГНААСАЙ.
Nmd baga bxd baatar Chogdongiin zastawru yaponchud anxlan dairxad garamgai baildaj daisnudiig ustgsan Bulgan aimgiin Saixan sumiin xariyat Jamsranjaw gdg xanaatan bolox xvn maani gurwan tom odontoi bj bilee ter ved manai aaw Jamsranjaw mundag baildsan xvndee baatar bolox estoi l yum bgn gj bj bilee Odoo bodxod Gaasvren giinl veiin xvn bj arxiwt tvvx namtarni bga bolowuu yaj sudaldag yum bol ugni Saixan sumand 2 orgmol xvvn biidee
Нээрээ Бат Үүл баньдийн авсан баатар цолыг энэ хүнд өгөөчээ
Zarimdaa saihan zalah ymaa
чи муу хөлдүү юу мэдэх вэ дэ энэ бол бодит үнэн жинхэнэ баатар
Шагнах л ёстой доо!
Батүүлийн хажууд жинхэнэ баатар юм даа
ИЙМ БААТАРЛАГ ЭХ ОРОНЧ ЦЭРГҮҮДДЭЭ БААТАР ЦОЛЫГ ОЛГОХ ЁСТОЙ.ТҮҮНЭЭС БИШ БАТ -ҮҮЛ МЭТИЙН АРХИЧИН АВИЛГАЧИН ГАЗРЫН НАЙМААЧИН БААТАР ЦОЛ АВДАГ НЬ ЗҮГЭЭР Л ГУТАМШИГ.БАРАГ ГОМИНДАНД Ч ЮМ УУ ЯПОН ЦЭРЭГТ МОНГОЛ УЛСЫН БААТАР ЦОЛ ӨГСӨНӨӨС ДОЛООН ДОР ДОРОМЖЛОЛ.

Манайхан хүнээ олж шагнахгүй юмдаа тэнэг юмнуудад өгч байхаар эзний нь олж өгч сурмаар юм
Ter ued Zuun aimgiin hun yu hiisen ch nai yunii baatar.Ter ued chini olon arvan sain hun bsan.daa.Huvsluliin Hoshoi Tsusan gaviyatai hun bsah gedeg Chogdon guai sain bsaniig ni heldeg gevch baatar uguugui Guulin nolson.Yagaad sumiin MAN dargaa olnii tuluu bish neg hunii tuluu nna geed hural deer shuumjilsen tuunees bolood baatar uguugui gedeg yum daa.Guulin Jambaa guaigaas ih daisan ustagsan gej Chogdon baatar yaridag bailaa....

Hentiin aimgiin bolohoor boloogui yumaa.Ter ied baruun yal huchtei bsan.Tegeed Guulin baatar bolson yumaa.Uvsad tursun bol hoshoi bastar baihgui yu...
Баатар цолыг нэхэн олгох хэрэгтэй. ОХУ-д одооч гэсэн нэхэн олгодог
Yүл "баатар"-тай зүйрлэх юм алгаа .хаана ч ни хүрэхгүй "яасан"гэж баатар цол олгохийм батлай ернхлгчид нэг дуулгах юмсан даа энэ эгэл дайчины талаар одоогийн эрх баригчид хэмээх мулгуу дагзнууд юу ч мэдэхэв дээ албан тушаал эрх ямба.мөнгө булаацалдахаас өөрийг мэдэхгүй хонгионууд
Ер ньМонгол улсын баатар байх гавъятай Монгол хүү байна да. Нэхэн шагнах хэрэгтэй. Тийм олдоц муутай шагнал юм бол хотын дарга байсан Үүл даргын шагналыг хураан олговол яасын бол.Жинхэнэ авах ёстой гавъяатай улсад нөхөн олго

Bat-UUliin tsoliig khuraaj ene khund nekhen olgoe
1989 онд 50 жилийн ойгоор оршуулсан. Газар дээр нь чулуун хөшөө хийж билээ
БАТ ҮҮЛ МЭТЭД БААТАР ӨГЧ ЗОЛИГТСОНООС БААТАРЫН ГАВЬЯА БАЙГУУЛСАН ЭНЭ ХҮНД ӨГӨӨСЭЙ
энэ хүнд баатар цол нэхэн олгоно гэдэгт итгэж байна.
Улсын баатар өгье энэ чинь л яг баатар
Iim erelheg хөвгүүддээ ter haa hamaagui nobshnuudad ogdog Ulsiin baatar tcol hergemee ogoh heregtei.
маш гое дурсамж бна эх орон нутаг шороо минь уурд ур хуухэд хойч уед минь улдэг
Баруун хил дээр амь vрэгдсэн хилчин Хехийн Даржаа халх голд aмь эрсэдсэн Моломын Гаасvрэн хэмээх жинхэнэ баатрууддаа цолыг нь олгооч ээ... эрхэм еренхийлегч ее

Сайхан кино хийвэл хүн бүр мэддэг болно доо.
uul guain tsolig huraaj awaachee
Баатар цолоор нэхэн шагнаасай
Эзнээ олоогүй шагнал, албан тушаал гэж ямар ч үнэ хүндгүй зүйл байх юм. Олон түмэн хүлээн зөвшөөрч байвал энэ болно. Үүнийг Батүүл гуай эргэцүүлж бодно бизээ
Гаасүрэн, Кампаан, Сэдбазар, Дашдондог, Даржааа гээд үнэхээр Улсын баатар болох гавьяатай хүмүүс байжээ. Цолыг нь өгчихвөл үр удам нутаг орныхнь ард түмэн баярлана даа Цэргийн түүхчид эдний талаар ярих хэрэгтэй бна

Энэ ойг тохиолдуулан БААТАР цол олгоол ч мөн ч нүдээ олсон ажилболно доо
Бат-үүлээс авч энэхүү баатарт олгоё. Одоо угаасаа тоглоом болгож Элбэгдорж Бат-үүлд өгсөн шагнлаыг авах хэрэгтэй.
Бат-Үүлд өгч болсон юм чинь жинхэнэ эх оронч баатартаа нэхэн олгож болдоггүй л юм байхдаа
Тѳрѳлх заставын маань Баатар хилчин. Мѳн манай Хэнтий нутгийн хүн Талын манханд Хѳшѳѳ нь байдаг Мундаг баатар эр
Ингэж баатарлагаар эх орноо хамгаалсан аавын хүүхдүүдийн үлдээсэн газар шороог энэ хулгайч нар харийнханд өгч байгаа нь эх орноосоо урвасан явдал шүү.
Aluurchin hulgaich luivarchin bathuuriin tsolig huraaj jinhene eh oronch baatarlag gaviyat ene hund nehen shagnah ystoi
Ёстой баатар байна баатар өгөөгүйд гайхаж байна
М.Гаасүрэн бол эрэлхэг зоригтой, бяр чадалтай, авхаалж самбаатай ёстой л баатар хүн байсан юм гэж Н.Жамбаа баатар ярьж байхыг сонсож байлаа.
Бат үүлийн баатар цолыг хураан авч жинхэнэ баатар Гаасүрэнд олгуулах хөлөлгөөн өрнүүлцгээеээ.
Батүүлээ баатар цолоо энэ хүнд нѳхѳн бэлэглэвэл чамайг шударга зүйл хийлээ гэж магтая
Энэ эрхэм хүнд баатар цол өгөх хэрэгтэй үнэхээр бахарам зоригт эр байж кино хийж мөнхлөх хэрэгтэй
Ямар ч юмыг зүгээр уншихгүй. Нэг тийш нь далийлгаад хэрүүл болгоод, эсвэл нэг их цэцэн мэргэн сэтгэгдэл оруулаад л манайхан үнэндээ ядуу байна шүү.
Олон сайхан залуучууд эх орноо хамгаалэ сайхан залуу насандаа алтан амиа алдсан.Энэ Гаасүрэн гэгч дайчин залууг нэхэн шагнаж улсын баатар цолоор шагнаасай гэж бодож бхйна аа.
Баатруудаа хүндэтгэе