Улсын Их Хурлаас 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 72 дугаар тогтоол баталж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.
Ажлын хэсгээс баталсан төлөвлөгөөний дагуу 2019 оны 7 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаар цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх таван багц сэдвийн хүрээнд төсөл санаачлагчид, төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, иргэдийн төлөөлөл байр сууриа илэрхийлж саналаа хуваалцсан юм.
Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал болон хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос ирүүлсэн саналуудыг нэгбүрчлэн судалж, Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй уялдуулахаар Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийн ахлагчид Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчтай өнөөдөр (2019.08.06) хамтарч хуралдав.
Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан томилогдон ажиллаж байгаа юм.
Хамтарсан хурлаар Монгол Улсын Үндсэн оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх саналын томьёоллуудын хувилбаруудтай танилцаж, зөвшилцлийн ажлын хэсгээс гаргасан саналыг төсөлд хэрхэн тусгах боломжийн талаар ярилцаж, байр сууриа хуваалцлаа.
Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлгийн бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан ажиллаж байна.
Харин ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах; Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн; Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн; Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн; Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн; Томъёоллын гэсэн зургаан дэд хэсэг ажиллаж байгаа юм.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах дэд хэсэг маргааш хуралдахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Сэтгэгдэл0
Одоогийн УИХ Ерөнхийлөгч нараар үндсэн хуулийн өөрчлөлтийг хийлгэхгүй байх нь өлзийтэй
Энэ муу Лүндээжанцан бол зальтай новш байна лээ. Ийм хүн яавч олигтой өөрчлөлт хийхгүй. Ард түмнээ дорд үзсэн 60 гарсан улс төрч нэртэй хогнууд удахгүй үхэцгээнэ.
ном сайн унш
ЭНЭ ХЭДИЙГ ХӨД-РИЙН БААТАРТ ТОДОРХОЙЛОХ НЬ ЗӨВ ядарч байгаа байхдаа көөркийсдөө
Зөв арга хэмжээ сайтар мэтгэлцэж,сайтар тунгаан,олон түмнийхээ санааг тусгаж өөрчлөлт хийхээс өөр гарц байхгүй,зоригтойхон хөдөлж асуудлаа удааршруулалгүй шийдвэл зохино.Мэргэжлийн хүмүүсээ сайн сонсьё.Намуудаа ч сонсох хэрэгтэй,гэхдээ Энхбаяр шиг хэсэг нөхдөөс биш эрүүл саруул сэтгэдэг хэсгүүдээс нь.