Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Цэргийн дээд цол олгох тухай зарлиг гаргаж, Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-ын дарга, бригадын генерал Д.Ганзоригт хошууч генерал цол олголоо.
Зарлигийг танилцуулж, цол олгох ёслол Дорноговь аймгийн Зүүнбаян сумын нутагт болж, төмөр замын бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож буй цэргийн байгууллагын ажилтан, алба хаагчид оролцлоо.
“Генерал цолыг Зүүнбаянд олгосон нь та бүхэнд урам зориг өгөх гэсэн зорилготой” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тодотгоод 1947-1949 оны үед ЗХУ /тухайн үеийн нэрээр/-ын Наушки өртөөнөөс Улаанбаатар хот хүртэл 400 км төмөр замыг хоёр жилийн дотор барьж дуусгасан байдаг талаар ярилаа. Улмаар 2019 онд буюу техник, технологи хөгжсөн өнөө үед ижил хэмжээний замыг барьж, байгуулж байгаа тул төлөвлөсөн хугацаанд нь бүтээн байгуулалтын ажлаа дуусгах хэрэгтэй гээд нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүсэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тавантолгой-Зүүнбаян чиглэлд барьж буй төмөр замын трассын дагуу ажлын явцтай танилцаж байна.
Сэтгэгдэл0
Ene ulsiig ch dampuuruulj duuslaa.?
Энэ хүн чинь хэлгүй цэргүүтэйгээ дохионы хэлээр ярилцдаг юм гээ биз дээ. Хүн шагнаж явахаас өөдтэй юм хийдэггүй ээ.
Энэ хүнийхээ гарал үүслийг сайн судалсан юм уу
Ганзориг бол маш сайн залуу. Удам дамжсан цэргийн хүн. Харин Ганбат яагаад гэнэт халагдах өргөдлөө өгөв, Ганзоригт яаран сандран хээр хөдөө хошууч генерал цол пагон барин гүйх болов? гэдэг л сонин юм Гэхдээ ард хүн цэрэг хүн эрс өөр Цэргийнхэн хэн нэгэнд хэт их баярлахгүй байх оо
Юун цол дамар вэ хүүрнүүдээ ажлаа хийгээч ээ
Namaig doromjlood baigaamuu mongolchuudiig doromjlood baigaamu. Hund tsol ogj biagaa bol aytaihan yosloliin khuwzas omsood ogj boldgui ym uu gudamjind connandsan zaas ogj baigaa aytai jeans malgai shaazan. Arai yu ene eronkhiilogch
ЁС НАСНААС АХАА ГЭЖ НЭГ ҮГ БИЙ,ГУДАМНЫ ХУВЦАСТАЙ,ГУДАМЧИНД ГЕНЕРАЛ ЦОЛ ОЛГОЖ БАЙХ ЮМ ,ЮМНЫ ҮНЭ ЦЭНЭ ЮУНД ОРШИХ ВЭ? ЖЕНКО ГУАЙ