Орчин үеийн нууцаар сонсох, тагнах техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, технологи  ямар түвшинд хүрсэн, хар зах дээр ямар үнэтэй байдаг, эдгээр хэрэгслийг хэрхэн илрүүлэх, харилцаа, холбоо, мэдээлэл боловсруулах, дамжуулах технологи, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компаниуд хамгаалалтын ямар арга хэмжээ авдаг, Засгийн газрууд эрхзүйн  ямар зохицуулалт хийсэн байдаг талаар олон нийтэд товч ойлголт өгөхийн тулд энэхүү өгүүллийг бичив.
 
Хүн төрөлхтөн агуйд амьдардаг байх үеэс л хажуу агуйнхан ямар амьтан алж ирснийг мэдэхээс эхлээд нууцаар бусдыг сонсох хэрэгцээ байсаар байжээ. 
Сонсох төхөөрөмжүүд. Эдгээр нь микрофоноор тоноглогдсон, янз бүрийн сувгаар (GSM, интернет, радио, дижитал радио дамжуулалт, харилцаа холбооны утастай сүлжээ) болон тусгайлан татсан  утас, оптик сувгийг ашигладаг. Микрофоныг үндсэн 3 техникийн шийдэл дээр суурилан зохион бүтээсэн байдаг. Нэг дэх нь орчны чимээг өсгөн дамжуулах, хоёр дахь нь орчны агаарын хэлбэлзлийн хана, цонх мэт биетээс ойсон долгионыг дамжуулах, гурав  дахь нь микрофон агаарын хэлбэлзэлд хугарсан лазерын туяа цацруулж, хүлээн авагч төхөөрөмж нь дууны долгион болгон  хүлээн авдаг. Иймээс микрофонуудыг чиглэлийн, лазерын, саадтай орчны гэж үндсэнд нь 3 ангилдаг ба хэдийгээр хоцрогдож байгаа ч үнэ нь хямд учир хэрэглээнээс гараагүй, хувиараа мөрдөх товчоонууд, иргэд, бизнесын бүлэглэлүүд, ашигласаар байна. Ийм микрофоны хэмжээ нь ойролцоогоор 200 мм-ийн хадаасны тавны хэмжээтэй байдаг бөгөөд өөрийн зайгаараа 10-55 цаг тасралттгүй ажиллаж, 7-10 метрын тойрогт байгаа дуу чимээг хагас километр хүртэл зайд дамжуулах хүчин чадалтай байдаг
 
Микрофоны сул тал нь зай нь дуусчихаад байдаг ба зохион бүтээгчид эл асуудлыг шийдэхийн тулд  хөргөгч, тасалгааны сэнсний доргилтоос цэнэглэгддэг хувилбар  хүртэл хийжээ. Москвад гэхэд үнэ нь хүчин чадлаасаа шалтгаалж,  монгол мөнгөөр 150 мянгаас 20 сая байна. 
 
Цох.Өчүүхэн жижиг хэмжээтэй энэ жижигхэн төхөөрөмж хүн төрөлхтний зохиосон шилдэг технологийн нэг юм. Орчин үед цохны олон төрөл бүтээгдсэн байна.
 
Тухайлбал:
Энгийн цох. Дуу авиаг дамжуулах, хадгалах, бичиж авах зориулалттай, жижигхэн микрофон угсарсан, MicroSD Flash-Memory-д суурилсан ч байдаг. 
Радио цох. Микрофоноор тоноглогдсон радио дамжуулагч, өнгөрсөн үеийн тагнуулчдын хэрэгсэл юм. Энэ цох хэд хэдэн давуу болон сул талуудтай байдаг. Давуу тал нь хямд, тэжээл бага хэрэглэдэг, илрүүлэхэд амаргүй, сул тал нь бага хүрээнд дамжуулдаг, зөвхөн FM AM давтамжид ажилладаг.
 
Хад нэвтэлдэг цох.Хэт мэдрэмтгий микрофоноор тоноглогдсон, хүчин чадал нь саадын зузаан, материалын шинжээс хамаардаг.  25 см зузаантай бетонон хананы цаадах чимээг 5-8 метр зайнаас сонсож болдог. Байрны дотоод ханаа ислэг хавтангаар хийдэг манайх шиг газарт саад гэж үгүй.
 
 
 GSM цох. Энэ нь мэдрэмтгий микрофон, суурилуулсан батерей, SIM карт бүхий GSM модуль бүхий бяцхан хавтанцар юм. Энгийн загварын батерей нь хүлээлтийн горимд 10-15 хоног, ажлын горимд 8 цаг хүртэл ажилладаг. Үйл ажиллагааны зарчим нь хийгдэж буй дуудлага цохоор дамждаг. 
Гэрэлт цох. Лазерын туяа дуу авиа шингээх аливаа биет рүү цацруулж , тэндээс нь төхөөрөмж хүлээн авах зарчмаар ажилладаг.
 
 Гар утас, харилцаа холбоо, мэдээлэл боловсруулах цахим төхөөрөмжүүдийн программууд. Утасны дуудлага, SMS-ийг бүртгэх, саатуулах, камер, микрофон руу шууд нэвтрэх, утсан дээр ажиллаж буй програмуудыг хянах, удирдах, мэдээллийг хуулах олон тооны программууд байдаг. Та ямар төрлийн утас барьдаг, харилцаа, холбооны ямар программ ашигладаг нь ямар ч хамаагүй, таны утсанд нэвтэрсэн л бол сүлжээндээ ярьсан байна уу, Telegram, Viber, WhatsApp, WeChat-аар ярьсан байна уу ялгаагүй бүх мэдээлэл чинь өмнө хадгалагдсан мэдээллийн хамт таныг мөшгиж байгаа этгээдийн гарт очно. Мэргэжлийн хүмүүс өндөр хүчин чадалтай программыг объектын утсанд интернэт сүлжээ орсон л бол 1-2 минутад суулгадаг. 
 
Цохны үнэ хүчин чадал, үүрэг зориулалт, микрофоны мэдрэг байдал, тоо, ажлын горим, хэмжээнээс шууд хамаардаг. Хамгийн энгийн цохыг хэдхэн ам.доллараар авч болдог бол GSM/GPS-д ажилладаг холболт орж ирэнгүүт мэдээлэл өгдөг, бичлэг хийдэг цохууд багагүй үнэтэй. 
Эхнэр чинь таны өрөөний хаа нэгтээ жижигхэн микрофон нуучихвал хөрштэйгээ шар айрагны газар нууцаар очих талаар буланд шивнэлдээд ч нэмэргүй дор нь мэдэж орхино.Хэрэв гар утас руу чинь нэвтэрсэн байвал за тэгээд . . . . өнгөрөө
 
 
Р.Цэцэгээ