Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорнод аймгийн Халх гол суманд ажиллаж байна. Тэрээр "Шинэ сум” төслийн хүрээнд хийсэн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Тус суманд шинээр Засаг даргын Тамгын газрын барилга, 250 хүний суудалтай соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн дунд сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, спорт заал зэрэг 11 барилга, байгууламж барьж ашиглалтад оруулжээ. Түүнчлэн дэд бүтэц, ариун цэврийн байгууламжийг бүрэн шийдэж, сумын орон сууц, аж ахуй нэгж, байгууллагыг дулаанаар хангахаар гурван уурын зуух барьж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын баатар Л. Дандарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Мөн Халх гол сумын иргэдтэй уулзаж Засгийн газрын бодлого, авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулж, иргэдийн санал бодлыг сонслоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл0
Шинэ сум төслийн нийт 10 тэрбум рубль буюу 420 тэрбум төгрөг бол цэвэр луйвар шүү. Энэ мөнгөний 20 хувь буюу 8.4 тэрбумыг жанхуу дундаас нь идсэн. Энийг бүтээн байгуулалт гэх үү ? Мөнгө угаалт гэх үү? Үнэндээ энэнээс том тэнэглэл байхгүй болов уу? Ядаж байхад худлаа ярихаа болимоор байна. Дэд бүтэц, ариун цэврийн байгууламжийг бүрэн шийдлсэн гэж огт худлаа. Бохирыг механик болон биологийн цэвэрлэгээ хийгдэлгүй шууд гол руугаа асгаж байгаа. Бохирын шийдэл огт хийгдээгүй. Соёлын төв, эмнэлэг, дунд сургууль, хүүхдийн цэцэрлэг, хүүхдийн дотуур байр, спорт заалыг бол барьж болно. Гэтэл хурган дарга нарт зориулж байр барих ямар шаардлага байна аа? Хурган дарга нарын ажлын байрыг шинээр барьж, ажиллах нөхцөл нь сайжирлаа гээд хөдөөгийн иргэдийн амьдрал сайжраад, хотоос хөдөө рүү ард иргэд үй олноороо нүүнэ гэж үү. Тэрний оронд Хөтөлд хийсэн шиг импортыг орлох үйлдвэр цех, хоршоог тэр мөнгөөрөө байгуулах юм бол жинхэнэ том бүтээн байгулалт, нүдээ олсон шийдэл болох байсан юм шүү. Монгол улс я
Намар шалгалтаар очиход Халх голын дайны ялалтын 80 жилийн ойн өмнө өнгөн талыг хүлээн авч нээлт хийж худлаа тууз хайчилсан. Оросын өгсөн мөнгөөр Женкогийн хамаатан Их Модун ХХК бүтээн байгуулалт хийсэн нэр зүүж хамтран завшиж хамаг ажлыг армийнхан муусан цэргүүд л хийсэн. Аахилахыг нь Женко Их Модун 2 хийж үүрэхийг нь армийн дайчид үүрсэн. Халагдах өдрөө хүлээж байгаа албадлагын хөдөлмөр эрхлэсэн цэргийн гараас ямар чанартай юм гарах вэ дээ.
Яг л тэгсэн болуу ????!!!! Монголд Женкотой холбоотой идэж уусан шамшигдуулсан хэрэг хэвлэл мэдээллийн хувьд хаалттай сэдэв болоод замхардаг зуршил тогтлоо. Энэ Халх гол сумын бутээн байгуулалтын талаар мэдээлэл маш хомс байна. Мэдээж авилгач оросууд егсен нэртэй хувааж цуслахаа л бодно. Энэ сумын талаар , Баянхонгорын 2 сумын талаар, овоолсон шороо темер замын талаар дуугарах сэтгуулчийг Чингис хаан одонд нэр дэвшуулье ээ !!!!!????
Монгол улс яагаад хөгжиж болдоггүй юм бэ? Бид 2 их хөрштэйгээ ухаалаг, харилцан ашигтай харилцаа хамтын ажиллагаатай баймаар байна. Ядаж энэ байраа Сүмбэр суманд биш, харин хуучин Ялалт багт байгуулахгүй байгаа нь ямар учиртай юм бэ?
Offshore Toriin omchiin hulgai avilgal ashigt maltmaliin hulgaig zogsooj tsegtsleegui tsagt Mongold yuch hiinged hogjihgui shdee tugalgansuhee!