Шатахуунтай холбоотой асуудлаар Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэрээр: "Шатахуунд очерлуулж, бухимдуулж байгаадаа ард иргэдээсээ хүлцэл өчье. Ийм байдал үүссэн учир шалтгааныг тайлбарлая.
Монгол Улс шатахуун, түлшний хэрэглээнийхээ 95-97 хувийг ОХУ-аас авч ашигладаг. ОХУ нь сүүлийн хэдэн жил Украин улстай цэрэг дайны ажиллагаатай байгаа ч найрсаг хөршийн хамтын ажиллагааны үр дүнд сүүлийн нэг жил шатахууны боломжоороо нийлүүлж байсан. Гэвч энэ оны эхэнд Ормузын хоолойн асуудлаар дэлхийн нефтийн тээвэр, бэлэн бүтээгдэхүүний тээвэрлэлтэд хүндрэл учирсан. Газрын тосны салбарт түүхэнд байгаагүй хямрал үүсэж, бүх улс энэ хямралыг туулж байна. Манай улсын хувьд ОХУ-тай тогтвортой ажиллаж, бэрхшээлтэй цаг үеийг харьцангуй боломжийн даван туулж буй ч нөлөөлөл байна.
Энэ оны долоодугаар сарын байдлаар Украин улс ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү 190 удаагийн дроны довтолгоо хийснээр газрын тос боловсруулах 16 үйлдвэр нь ажиллагаагүй болж, үйлдвэрлэлийн хүчин чадал нь 45 хувь хүртэл унасан. Манай гол нийлүүлэгч орон шүү дээ.
Ингэснээр 2026 оны 6-7 дугаар сарын байдлаар ОХУ-ын мужуудынх нь 90 хувьд шатахуун хомстсон, 78 муждаа 30 литрээс илүү хэмжээгээр олгохгүй байх хязгаарлалттай. Экспортдоо хориг тавьсан. Гэхдээ үүнд манай улс ороогүй. Онгоцны түлшээ гаднаас импортолж байна. Сар бүр 400,000 тонн хүртэлх шатахуун Энэтхэг, Беларусь зэрэг улсаас импортолж байна.
Монгол Улс нефтийн бүтээгдэхүүн ашиглаж эхэлсэн цагаасаа л хараат байсан. Шатахууны асуудал хариуцсан сайд нараас энэ зовлонг үүрээгүй сайд байхгүй. Би өөрийгөө өмөөрч байгаа юм биш, байсан нөхцөл байдал нь л энэ.
Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жилд 14 хувиар өсөж байгаа. Шатахуун импортлох тусгай зөвшөөрөлтэй 178, бөөний худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй 195, жижиглэнгийн худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй 193 аж ахуйн нэгж байгаа. Гэвч бүтээгдэхүүн оруулж ирж чаддаг нь 20 хүрэхгүй. Газрын тосны бүтээгдэхүүн бол түгээмэл олдоцтой зүйл биш. Ялангуяа Ормузын хоолойн хямрал, ОХУ-Украины нөхцөл байдалтай холбоотойгоор манай бүс нутагт бэлэн бүтээгдэхүүн олдохгүй байна. Бид зургаадугаар сарын сүүлд гэхэд 40 хоногийн нөөцтэй байлаа. Харин долоодугаар сард нийлүүлэлт 40 хувь буурсан. Ийм байдлыг тооцоолж байсан тул нэгдүгээр сараас бүрдүүлж байсан нөөцөөрөө даваад гарсан. Долоодугаар сар бол түүхэнд байгаагүй олон фестивальтай, залгуулаад бүсийн наадамтай байлаа. Хэрэглээ эрс өссөн. Долоодугаар сарын хэрэглээ хамгийн багадаа хоёр дахин өссөн, зарим аж ахуйн нэгжийн мэдээгээр гурав дахин өссөн байна.
Зах зээлд бэлэн бүтээгдэхүүний олдоц тааруу байгаа. Гэвч бид ажилласаар байна. Бүх улс оронтой харилцаж байгаа. Өнгөрсөн 30-40 жилийн хугацаанд өнөөдрийнх шиг нөхцөл байдал үүсч байгаагүй.
Иймд нөөцөө зөв зохистой хуваарилахын тулд өнөөдөр шөнийн 00:00 цагаас эхлэн Улаанбаатар хотод автомашинд шатахууныг улсын дугаарын тэгш, сондгойгоор олгоно. Нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлаж, саванд шатахуун олгохгүй. Энэхүү зохицуулалт наймдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Дэлхий нийтийн нөхцөл байдлыг ойлгож, тэвчээртэй хандаж байгаа иргэддээ талархал илэрхийлье. Мөн газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Намайг салбарын сайдаар ажиллаж эхлэхэд төслийн гүйцэтгэл 20 хувьтай байсан бол өнөөдөр 50 хувьд хүрсэн. Хууль эрх зүйн орчныг шинэчилж, бүтээн байгуулалтыг гурван ээлжээр, 24 цагаар үргэлжлүүлэн ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийг 2028 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна" гэв.
М.Чой
Даваа - 08 сарын 03,
2026
Сэтгэгдэл9
Олон улсын Днх судалгаагаар 4 монгол хүний нэг нь хятадын шар мөрнөөс гаралтай хятад хүний удам гэж гардаг . Ийм днх Зүүн болон урд зүүн аймгуудаар өргөн тархсан. Ялангуяа Хэнтий Сүхбаатар аймгуудаар. МАН одоо болтол Монголд генетик днх судлал хөгжүүлэхгүй хааж боодог . Хүрэлсүх Данх болон МАНын өмнөх дарга нар бараг бүгд хятадын шар мөрний тариачид гэдэг нь днх шинжилгээгээр тогтоогдсон гэдэг.Эд нар алтаар сольшгүй хятад ах нарынхаа Америкад хориглож хог болсон цахилгаан машиныг унуулах гэж ингэж янаглан хорлож байна.
БҮҮР НЭГ ЛАЛР БОЛСОН МАНАЙ УЛСЫГ ЯАНАА НЭЭРЭЭ АРАЙ ДЭНДНЭЭ ПЗДА ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ХҮҮРЭЭ ХИЙЖ БАЙСИЙН
Эхлээд чи өөрөө юу хийсэн билээ гэж бод. Тэгээд хаар, ерөөлөө урсга.
Дарваан Дамдинням шатахууны сав байхгүй гэж ульж байснаас маш их цаг хугцаа өнгөрлөө. Шатахууны сав авч чадахгүй юмаа гэхэд түрээслэнэ гэдгийг ойлгоогүй яваа өмхий хар мал даа.Солонгос руу тэр олон сарын өмнө явж гэрээ хийж байхгүй одоо хийнэ гэдэг чинь угаасаа янаглан хорлолт гэж харагдахгүй байна уу..
Бодит нөхцөл байдал чиний ажиллагаанаас болж байгаа шээ.Чи эргүү өвчтэй орон гаран болсон байна.Ажлаа өгөөд эмнэлэгт хэвтэж эмчлүүл..
Дамдинням Монгол үлсын үндэсний аюлгүй байдлыг алдагдуулах хэмжээнд хүргэж ажилласан байна. Хятадын гамин цэрэг Бээжингээс орж ирэхэд бензин байхгүй шууд бууж өгөх хэмжээнд Монгол улсыг хүргэжээ.. Энэ гаднын захиалгат хорлон сүйтгэх нууц ажиллагаа ч байж мэдэхээр юм байна.. Одоо сайн дураараа огцроод шорон руугаа зайл.Дарвайсан хар сда минь.
МАН-ын шар мөрний тариачин хятадын хунхууз Хү Сю Жанг ядаж байхад нисдэг тэрэг унаж энд тэнд очиж зөвхөн цэвэр цусны монголчууд гарах естой тахилгат уул усыг өмхий хужаа баасаараа бузарлаж шулганаад яваад байх юм.
огцроочээ дамдинмалаа, ормузын хоолой чинь байгаль нуурын цаана байдаг юм уу? оросууд 7 сард нийлүүлэлтээ 40% багасгасан бол гэрээгээ зөрчсөн гэсэн үг.
Дамдиннчм чармайж ажиллаж байгаа Олон улсын нөхцөл байдал Оросын нөхцөл байдал гуравт наадмын үеэр хэвийн хэмжээнээс их оатахуун хэрэгоэснээс болж тасалдсан Цаашдаа ч тасалдаж магадгүй Оросоос бусад улсаас шатахуун их хэмжээгээр авах бараг өоломжгүй байгаа Орос ямар ч байсан бүрэн тасалдуулчихгүй баых гэж найдахаас Казахстан жишээ нь татгалзсан байна Хятад өчүүхэнийг өгч байна