АНУ Хятадын аж ахуйн нэгжүүдийг Шинжаантай холбоотой гэгч хуулийн этгээдийн жагсаалтад оруулсантай холбогдуулан Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч наймдугаар сарын 1-нд мэдээлэл хийжээ. Энэ үеэрээ тэрээр Хятадын тал уг үйлдлийг буруушааж, эрс эсэргүүцэж байна.Түүнчлэн Хятадын аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахын тулд шаардлагатай арга хэмжээ авна гэсэн байна.
Энэ үеэрээ: "АНУ-ын зүүн бүсийн цагаар долоодугаар сарын 31-нд АНУ-ын Аюулгүй байдлын яам Хятадын 40 гаруй байгууллагыг “Уйгурын албадан хөдөлмөрлүүлэхээс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн жагсаалтад оруулснаа зарласан. Хятадын тал үүнд ямар байр суурьтай байна вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад БНХАУ-ын Худалдааны Яамны
хэвлэлийн төлөөлөгч хариулахдаа, "АНУ-ын энэхүү үйлдэл ямар ч бодит баримтад үндэслээгүй бөгөөд “хүний эрх”, “албадан хөдөлмөрлүүлэх” гэх нэрийн дор дотоодын хуульдаа тулгуурлан Хятадын аж ахуйн нэгжүүдэд дур зоригоор хориг арга хэмжээ авч байгаа нь эдийн засгийн дарамт шахалтын сонгодог илрэл юм гэв. АНУ-ын үйлдэл нь холбогдох аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг ноцтой хохироож, дэлхийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна.Долоодугаар сарын 30-нд Хятад, АНУ-ын эдийн засаг, худалдааны асуудал хариуцсан төлөөлөгчид видео уулзалт хийж, хоёр талын эдийн засаг, худалдааны харилцааг тогтвортой байлгах талаар илэн далангүй, гүнзгий бөгөөд бүтээлч санал солилцсон. Гэтэл ердөө нэг хоногийн дараа АНУ Хятадын талын ашиг сонирхлыг хохироосон арга хэмжээ авсан нь хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн нийтлэг ойлголтоос ноцтой зөрсөн үйлдэл боллоо.
Хятадын тал албадан хөдөлмөрийг ямагт эсэргүүцсээр ирсэн.Өнөөгийн Шинжаанд нийгэм эв зохицонгуй, тогтвортой байж, эдийн засаг нь цэцэглэн хөгжиж, ард иргэд амар тайван ажиллаж, амьдарч байгаа бөгөөд ямар ч хэлбэрийн албадан ажил хийлгэх явдал огт байхгүй.
Хятадын тал Шинжааныг гутаан доромжлох, үндэслэлгүйгээр буруутгахаа нэн даруй зогсоож, “албадан хөдөлмөрлүүлэх” гэх асуудлыг улс төрийн зорилгоор ашиглахаа больж, Хятадын аж ахуйн нэгжүүдийг үндэслэлгүйгээр шахан хавчихаа зогсоохыг АНУ-ын талд шаардаж байна" гэсэн байна.
Г.Бямба
Даваа - 08 сарын 03,
2026
Сэтгэгдэл4
Хятадын асрамжийн газар байгаа олон сая хятад охидуудыг эхнэрээ болгож авах юмсан.
Шинжаанд албадан ажил гэж байхгүй ! хүмүүжүүлэх төвүүд лагeриуд бий гээч ! Сурган хүмүүжүүлэх олон зуун лагeриуд бий шүү дэ ! ямар ч ажил хийдэггүй эрхлээд хэвтэж бөйдаг гээч !
Хятад сувгуудаар Хятадад эдийн засгийн томоохон хямрал тулгарч, хятад даяар олон тооны жижиг дунд үйлдвэрүүд аж ахуйн нэгжүүд бизнесүүд ажилчдаа асар олноор нь цомхотгож Хятадад олон зуун сая хужаа ажилгүй орлогогүй болсон мэдээ гарч байхад шинжаан уйгарчууд бүгд ажилтай байна гэж хужаа худлаа шаахаасаа ичээсэй. 900 сая ядуу хужаа нараа ч тэжээх чадваргүй байгаа шд.
Poxemuj Почему буряты не возврашаются домой? Бурят