АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп орон нутгийн цагаар 8 дугаар сарын 3-нд Цагаан ордонд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, Ирантай хийх хэлэлцээ одоогоор үргэлжилж байгаа гэж мэдэгдэв.
Д.Трампын хэлснээр, Ирантай хийх хэлэлцээ хоёр үе шаттай явагдана. Эхний үе шат нь Ормузын хоолойг нээх, хоёр дахь үе шат нь “цөмийн зэвсэггүй болгох” асуудал юм. АНУ энэ асуудлаар байр сууриа хатуу баримталж байгаа бөгөөд Иран цөмийн зэвсэгтэй болох ёсгүй гэж Д.Трамп онцлов.
Мөн тэрээр Ормузын хоолойг нээхтэй холбоотой хэлэлцээ тодорхой ахицтай байгааг мэдээлэв. Д.Трампын хэлснээр, Ормузын хоолой хамгийн оройдоо маргааш дахин нээгдэх боломжтой байна. Д.Трамп мөн хэлэлцээ Ираны хүсэлтээр, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улс, Катар болон бусад орнуудын дэмжлэгтэйгээр явагдаж байгаа гэж мэдэгдэв. Анх АНУ Иранд урьд өмнө байгаагүй хэмжээнээс ч илүү хүчтэй цохилт өгөхөөр төлөвлөж байсан боловч Ираны талаас утасдсан, мөн Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улс, Катар зэрэг улс ч утасдаад холбогдсон. “Иран цохилтод учрахыг хүсээгүй, тиймээс хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн, тэд Ормузын хоолойн асуудлаар ярилцахыг хүссэн” гэж Д.Трамп мөн хэлэв.
Мягмар - 08 сарын 04,
2026
Сэтгэгдэл0