Надаас хүмүүс “сонгуульд аль нам ялах бол ?” гэж асуух. Энэ нь яах аргагүй “сонирхолтой” асуулт боловч мөн чанараараа тэнэг асуулт юм. Хэрэв өөрийн ухамсартай, ямар нэг хэмжээний боловсролтой, тавьсан зорилготой хүн бол: “Ирэх дөрвөн жилд Монгол Улсад юу болох бол, миний амьдралд ямар өөрчлөлт гарах бол?” гэж асуух ёстой. Гэтэл манайхан асуултын байрыг сольж, зөвхөн сонгуулийн магадлалт үр дүнг сонирхож, бараг 30 жил “бөхийн таавар” хийж байна.
Үнэндээ сонгууль бол алив иргэн дөрвөн жилийн багцаанд өөрийн болон улс орны ирээдүйгээ сонгох сонголт мөн. Иймээс сонгуульд ялах, ялагдах нь чухал биш, харин сонгуулийн дараах дөрвөн жилд юу болохыг системийн түвшинд ойлгох нь чухал гэдгийг ухааруулах зорилгоор эл товч өгүүллийг тэрлэв. Мөн энд би ганц ч “онол” яриагүй гэдгээ онцлон дурдаж байна…
Аль нам ялах бол ?!
Эхлээд “онолын” боломжит хувилбаруудыг авч үзье:
1. МАН ялж дангаараа Засгийн Газраа бүрдүүлэх.
2. АН ялж дангаараа Засгийн Газраа бүрдүүлэх.
3. Хоёр намын хүч тэнцэж, Эвслийн Засгийн Газар байгуулах
4. Шинэ эвсэл, бие даагчид амжилт олж, МАН, АН хоёрын аль нэг нь тэдэнтэй эвсэх.
Үүнээс өөр ямар ч хувилбар байхгүй. Тэгээд ч эдгээр бүх хувилбарыг бид туршиж үзсэн. МАН, АН хоёр дангаараа ялж үзсэн, мөн хэд хэдэн удаа эвсэж үзсэн, мөн өөр нам, хүчинтэй хэд хэд эвсэж үзсэн.
Ингээд 30 жил болжээ. Үр дүн нь Монгол Улсын системийн хямрал, сүйрэл. Системийн хямрал нүүрлэж байгааг би аль дивангалавт буюу 1998 оноос эхлэн үглэж байсан (бүр ном болгож тараасан гээд бодчих) бол саяхнаас МАНАН-гийн удирдагчид албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Үүнийг тэдний албан ёсны илтгэл, айлтгалаас шалгаад үзсэн ч болно.
Ямар ч гэсэн системийн хямралд орсон гэдгээ дээр доргүй хүлээн зөвшөөрсөн. Нэгэнт системийн хямралд орсон бол түүнээс зөвхөн системийн өөрчлөлт, шинэчлэл хийж баймаажин гарч чадна.
Харамсалтай нь, гачлантай нь МАНАН системийн өөрчлөлт шинэчлэл хийх нь байтугай, бүр урвуугаар үйлдэж, МАНАН системийг бэхжүүлэх, мөнхжүүлэх, үүрд хадгалах илт зорилго бүхий Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлтийг хүч түрэмгийлэн батлав. МАНАН-гийн шинэчлэл ердөө л энэ. Шинэ Үндсэн Хууль батлаад МАНАН-г засарна, сайжирна, хүмүүжнэ гэж горьдох нь усан тэнэгийн ажил.
Та бидний “аль нам ялах бол ?” гэсэн асуулт энэ хүрээд зогсоно. Дээр дурдсан 4 хувилбарын аль нэг биеллээ гэхэд МАНАН ирэх 4 жилд сайжрах уу ?! МАНАН сайжирч, засарч, хүмүүжнэ гэж найдах нь огтоос боломжгүй гэдгийг бид 30 жилийн туршлагаасаа мэднэ. 30 жил тасралтгүй хулхидуулсан гашуун түүхээсээ сургамж авах болоогүй юу?! Залхах, хашрах болоогүй юу ?!
МАНАН бол биднийг 30 жил хулхидсан, хэзээ ч засаршгүй, огт сайжрахгүй, хэзээ ч хүмүүжихгүй адгийн хулгайч, дээрэмчид гэдгийг ганц бид мэдээд байгаа юм биш, манай ард түмэн бүгдээрээ мэдэж ойлгож байгаа. Үүнийг манай ард түмний дургүйцэл, жигшил, үзэн ядалт хөдөлшгүй нотолно.
Тэгээд яагаад харсаар, мэдсээр байж адгийн новшнуудыг дахин дахин сонгоод байдгийм ?! Одоо яах гэж дахиж сонгох гээд бэлтгээд байгаам юм ?! гэсэн асуулт зүй ёсоор гарна. Үүнд монголын ард түмэн тэнэг гэсэн хариулт өгчих шиг амархан ажил гэж үгүй. Ухаандаа: боловсролгүй, эв нэгдэлгүй, үнэт зүйлгүй, зорилгогүй, залхуу, бэлэнчилдэг, бэртэгчин, идэвхигүй гэх мэт ард түмнээ “хязгааргүй” муулж болно. Манай сэхээтэн нэрт новшийн лаларуудын хийж чадах цорын ганц дүгнэлт нь энэ юм. Ингэлээ гээд юу ч өөрчлөхгүй, юу ч өөрчилж чадахгүй…
Асуудал манай ард түмэн “мэдэхгүй”, “ойлгохгүй” байгаад биш, харин МАНАН Монголын ард түмний эрх ашгийн эсрэг ажиллаж, тэдний сонгох, сонгогдох эрхийг бүх талаар (улс төр, хөрөнгө мөнгө, үзэл санаа, хуулийн хувьд) хаан боогдуулж, тэдний ёонголт хийх боломжийг үгүй хийсэнд байгаа юм.
Яагаад?! Иймээс Монголын улс төрийг ойлгохын тулд МАНАН системийг системийн хувьд шинжлэх ёстой.
Монгол истеблишментийн тухай
Бас юун гадаад үг гаргаад ирэв гэж гайхах хэрэггүй. Монголоор бол эрх баригч, олигархи, МАНАН, дарга нар, томчууд, 30 гэр бүл хэмээн янз бүрээр ярьдаг цөөнхи, явцуу бүлгийг “истеблешмент” (“establishment”- суурь, үндэс гэсэн утгатай) гэж шинжлэх ухаанд нэрлэдэг.
Истеблешмент гэдэг бол: нийгэм-улс төрийн системд голлох байр суурь эзэлж, оршин буй нийгмийн байгууллын тулгуур болж, олон нийтийн санал бодлыг төлөвшүүлдэг хүмүүсийн нийлбэр, түүнчлэн оршин буй нийгмийн дэг журмыг тэтгэн дэмжиж байдаг нийгмийн институтын цогц нийлбэр. Юу ч гэсэн тогтоогоод авчихгүй юу…
Энэ тогтсон нэр томъёог манайхан хүлээн авч хэрэглэх нь юу л бол ?! Иймээс дассан сурснаараа “эрх баригч” болон “МАНАН” гэдгээрээ цааш явна. Уг нь истеблешмент юм л даа…
Дэлхийн аль ч улсад эрх баригч, элит гэж нэрлэгдэх цөөнхи бүлэг төр барьдаг. Тэд өөрийн эрх ашгийг бодох нь мэдээж хэрэг. Гэхдээ л улс орон, ард түмнийхээ эрх ашгийг давхар бодож, заавал харгалздаг ба ингэснээр улс орон нь цэцэглэн хөгждөг.
Монголд эрх баригч МАНАН бүлэг бий болсонд би, бид дургүйцээд байгаа юм биш, харин монголын эрх баригчид мулгуу тэнэг, ухаангүй үйлдлээрээ улс орноо сүйрүүлээд байгаад дургүйцээд байгаа юм.
Иймээс дэлхийн болон Монголын эрх баригчдын ялгааг авч үзэх шаардлагатай:
Нэг. Монголын эрх баригчид “капиталын анхдагч хуримтлал”, “зэрлэг капитализм” үеийн дүрэмгүй тоглолтын “үр могой” юм. Иймээс тэд бэлэн баялгийг хулгайлан, дээрэмдэх ганцхан аргатай байдаг бөгөөд бүтээн байгуулна гэдгийг огт мэддэггүй. Үүнээсээ болж улс орноо сүйрүүлж, системийн хямрал, задралд оруулсан.
Хоёр. Дэлхийн аль ч улсын эрх баригчид үйл ажиллагаандаа эрх ашиг, зарчим, үнэт зүйлс гэсэн гурван зүйлийг зөв хослуулахыг эрмэлздэг бол монголын эрх баригчид зарчим, үнэт зүйлс хоёрыг “хасчихаад” зөвхөн эрх ашиг гэсэн ганц зүйлийг удирдлага болгодог. Энэ нь байн байн шинэ зарчим, чингэхдээ эсрэг тэсрэг зарчим тунхагладгаар тод илэрдэг. Зарчим олдвол завхрал болдог.
Гурав. Монголын эрх баригчид мөнгөний болон таваар шүтэх үзэл буюу фетишизмд хэт автсан учир үндэсний эрх ашгийг үл ойшоодог. Үүнээсээ шалтгаалж Монгол Улсын биш, монгол үндэстний биш, харин гадаадын эрх ашгийг шууд хамгаалдаг.
Дөрөв. Дэлхийн эрх баригчдын боловсрол, соёл, мэдлэг нийгмийнхээ дунджаас ямагт илүү байдаг бол монголын эрх баригчдын дийлэнхи нийгмийн дундаж буюу түүнээс доош мэдлэг боловсролтой. Иймээс тэдний тархи толгой, үйлдлийг гадаадаас удирдан зохицуулдаг. Монголын томоохон төсөл, түүний ТЭЗҮ-ийн дийлэнхийг ямагт гадаадад хийдгээр үүнийг хялбархан нотолж болно.
Тав. Гадаад эрх баригчид цаг ямагт шинийг эрэлхийлж, бүрэлдэхүүнээ байнга шинэчилж байдаг бол монголын эрх баригчид огт солигддоггүй, мөн “цусаа” сэлбэдэггүй. Дэлхийн улс төрийн дундаж “нас” 8, их л сайндаа 10 орчим жил байдаг бол монголын төр 20-30 жил ажилласан музейн үзмэрүүдийн “удирдлагын дор” ажилладаг. Тэд улс орноо сүйрлийн байдалд оруулснаа “төр барих туршлага” гэж эндүүрэх болтлоо гажигтдаг.
Зургаа. Гадаад эрх баригчид арга барилаа байнга өөрчилдөг бол монгол эрх баригчид хулгай, дээрмийн аргаа халах солихыг огт боддоггүй. “Онолын” хувьд улс орны гадаад, дотоод бодлого 12-15 орчим жилд зарчмын шинжтэй өөрчлөлт ордог бол монгол эрх баригчдын бодлого, үйлдэл 30 жил огт өөрчлөгдөөгүй. Угаасаа бодлого байхгүй юм чинь үүнээс өөрөөр байх аргагүй. Монголын төр гадаад орчин, дотоод нөхцлийн алив өөрчлөлтийг хүлээн авах, харгалзах, өөрчлөгдөх чадвараа бүрэн алдсан.
Долоо. Гадаад эрх баригчид их л сайндаа 1-2 салбарыг хянаж, энэ хүрээндээ байр сууриа бэхжүүлэхийг оролддог бол монгол эрх баригчид эдийн засгийн бүх салбарт “мал малын зах” эзэмшиж, өрсөлдөн тэмцэлддэг ба шийдвэрлэх гэсэн асуудал болгон дээр хэрүүл, тэмцэл өрнүүлдэг. Энэ нь тэдний зөрчил, тэмцлийг арчаагүй, адгийн доод түвшинд аваачиж, улмаар төрийг болон төрийн удирдлагыг сулруулан доройтуулдаг.
Эрх баригчдын дээр дурдсан 7 шинжийг би тэнгэр харж байгаад бичээгүй, олон жилийн системийн анализаас гарсан дүгнэлтийг дурдаж байна. Гэвч энэ нь тодорхойгүй, нэн бүрхэг санагдаж болох. Үүнийг тодруулах боломж бий юу ?! Байлгүй яахав, энэ бол Та бидний “сайн мэдэх” УИХ. Учир нь УИХ-ын үе үеийн бүрэлдэхүүн, түүнд гарсан өөрчлөлт нь Монголын эрх баригчдын нүүр царайг харуулах хамгийн тодорхой толь юм.
Унхиагүй төр
Одоо УИХ, түүний бүрэлдэхүүн хэрхэн өөрчлөгдсөнийг товч дүгнэе. Надад дэлгэрэнгүй судалгаа байгаа боловч энэ удаад дэлгэрүүлж бичих боломж, цаг зав хомс байна.
Нэг. УИХ-д ЗХУ-д сургууль төгссөн хүмүүсийн хувь байнга бөгөөд эрчимтэй буурч, тэдний орыг “баруунд сургууль төгссөн” хүмүүс эзлэх болов. Баруунд 1, 2, 3, 6 сар, 1 буюу 2 жилийн курс төгссөн баагийнууд анкетан дээрээ сургууль “дүүргэсэн” гэж бичдэг “ёс заншил” нэгэнт тогтжээ. УИХ-ын зарим гишүүн баруунд 5 сургууль “төгссөн” рекорд гэх мэт инээдэмтэй жишээ ч бий. Ухаандаа Ц.Элбэгдорж Харвард төгссөн гэж онгирдог боловч түүнд Харвардын диплом байхгүй гэдэгт би огт эргэлздэггүй. Яахав, ямар нэг дамжаа дүүргэсэн сертификат байж болох л юм. Энэ бол УИХ-ын гишүүдийн боловсролын түвшин хийгээд чанар эрс муудсаныг гарцаагүй нотолно. УИХ-ын гишүүдийн мэддэг хэл, төгссөн сургуулийг шалгавал хөгийн үр дүн гарах нь эргэлзээгүй.
Хоёр. УИХ дахь төрөл бүрийн мэргэжлийн төлөөлөл ихээхэн явцуурч, хуульч, эдийн засагч гэсэн 2-хон мэргэжил голлох болов. Мөн УИХ-ын гишүүд хуульчийн мэргэжил давхар эзэмших явдал “моод” дэлгэрэв. Хүмүүнлэгийн болон инженер, технологийн мэргэжилтэн УИХ-д байхгүйтэй адил болов. Монголын хуульчид өөрийгөө “бүх мэргэжлийн хаан”, бүх шинжлэх ухааны “төлөөлөгч” гэж үздэг гачлантай тэнэглэл дэлгэрэв. Улмаар УИХ-ын шинжлэх ухааны түвшин навс унаж, сэтгэлгээ царцанги байдалд оров. Энэ нь тэнэг тэнэг шийдвэр гаргах, гэнэт бөгөөд нууцаар шийдвэрлэх, гаргасан шийдвэрээсээ эргэж буцах, будилах, ямар ч төлөвлөгөөгүй амлах, үйлдэх зэргээс тодорхой харагддаг.
Гурав. УИХ-д нийгмийн анги давхарга болон салбарын төлөөлөл эрс багасч, тэдний оронд том бизнесийн шууд төлөөлөл дангаар ноёрхох болов. Том бизнес бол жижиг, дунд бизнесийг хэзээ ч төлөөлж байгаагүй, харин ч түүний дайсан юм. Өнөөгийн УИХ-ын гишүүдийн 80 гаруй хувь нь том бизнесийн шууд төлөөллөөс бүрдэж байна. Өнөөгийн УИХ бол монголын баялгийн бялууг хэрчин хуваах зөрчилт асуудлаа “энх тайван” замаар шийдвэрлэх гэсэн том бизнес бүлгүүдийн системт, байнгын зөвлөгөөн юм.
Эндээс МАНАН-гийн ямар ч УИХ Монголын ард түмнийг төлөөлж чадахгүй, төрийг удирдах ямар ч чадваргүй, ердөө л том бизнесийн баялаг булаалдах хэрүүл зодоон, том гэмт хэргийн талбар мөн гэсэн дүгнэлтийг бүрэн итгэлтэй хийж болно.
Манай ард түмэн “Тэгвэл яагаад МАНАН хүчтэй, хэн ч дийлэхийн аргагүй болоод байна вэ?” гарцаагүй асууна. Зарим новшийн лаларууд нь: “Би битгий худлаа “онолдоод” бай. Г.Уянга Та хэд яаж ч тэлчигнэсэн МАНАН-г дийлэхгүй, бүхнийг мөнгөөрөө худалдаад авчихна” гэж бах таваа хангах нь гарцаагүй. Энэ нь дэндүү үнэмшилтэй сонсогдоно…
Гэвч тийм биш, МАНАН хүчтэй харагдаж байгаа болохоос биш, хамгийн сул дорой, үхээнц систем. Үнэхээр Г.Уянга бид хэд МАНАН-г яаж ч оролдоод шууд дийлэхгүй. “Тэгээд дийлэхгүй байж өвчигнөх хэрэг юун?” гэсэн дараагийн баалалт цуврана. Үгүй л дээ, МАНАН-гийн хэзээ ч дуусахгүй, мөн хэзээ ч эвлэршгүй дотоод өрсөлдөөн тэмцэл, алалцаан, дайн гэж “нэг сайхан юм” бий. МАНАН энэнээсээ болж тун удахгүй өөрөө задран унана. Үүний илт тодорхой шинж одоо ч ажиглагдаж буй. Г.Уянга бидний үүрэг бол МАНАН дотоод дайн байлдаанаасаа болж нуран унах үйл явцыг хурдасгах л үүрэгтэй. Тэр үүргээ хэзээд биелүүлж ирсэн. Энэ нь нэг их хүнд, холын зорилт биш нь мэдрэгдэж л байгаа биз дээ?
Сүүлийн 30 жилийн монголын түүх бол МАНАН-гийн дотоод дайны түүх мөн. Иймээс МАНАН-гийн дотоодод ирэх 4 жилд болох дайныг авч үзэх нь зүйд нийцнэ.
Ирэх жилүүдийн зодоон
Төрийг нам удирддаг, намыг сүлжээ удирддаг, сүлжээг намын цөөн эрх баригч удирддаг гэсэн бодит үзэгдэл, үнэнийг үгүйсгэх ямар ч боломжгүй. Тэгвэл МАНАН-гийн явцуу бүлгүүдийг хэн удирддаг вэ ? Энд олон хүчин зүйл дурдаж болох боловч манай нөхцөлд Монголын улс төрд нөлөөлөгч 2 том хүчин зүйл байдаг бөгөөд энэ нь гадаадын эрх ашгийн нөлөөлөл, бизнес бүлгийн эрх ашгийн нөлөөлөл юм.
Гадаад хүчин зүйл. ОТ-н болон Дубайн гэрээг гадаад хүчин зүйл гэхээс өөрөөр нэрлэх боломжгүй. МУ-ын удаа дараагийн Ерөнхийлөгчид Солонгосын шашин нэвтрүүлж, газар нутгаа далдуур зарсныхаа хариуд тэднээс улс төрийн болон санхүүгийн дэмжлэг авч байсныг гадаад хүчин зүйлийн нөлөө гэхгүй өөр юу гэх юм?! Салхитын мөнгө, холимог металлын ордыг хоёр хятад хэрэлдэж, 10 гаруй шүүгч авилга авсны дараа хэзээ хойно ард түмэн мэдэж авсан нь мэдээж гадаад хүчин зүйлд хамаарна.
Хятадын нөлөөг бол ярих ч юм биш, Монгол дахь тэдний нөлөө хурдан бөгөөд эрчимтэй нэмэгдэж байна. Харин Ши Жинпин дарга хоёр хятадад “тусгай үүрэг” өгч, Монголын Салхитын мөнгөний ордыг авах гэж монголын төрийн байгууллага, шүүгчдийг нь бөөнөөр нь авилгалгадсан гэдэгт би хэзээ ч үнэмшихгүй. Ийм хачин тэнэг “адал явдал” гарах бүх талын нөхцлийг МАНАН бүрдүүлсэн. Гэхдээ л энэ бол яахын аргагүй гадаад нөлөөлөл мөн. Гадаадынхан Монголын улс төрд нөлөөлөх оролдлого өнөөдөр эхэлж байгаа юм биш л дээ. Бүр 1992 оноос эхэлсэн.
Шинэ Үндсэн Хуулиа монголчууд өөрсдөө “зохиосон” гэж бодож байвал тун их эндүүрэл. 1996 онд БНОУХ, “Конрад Аденауэрийн сан”, АНУ-ын Тагнуулын Төв Газраас санжүүждэг “Азийн сан” зэрэг гадаад байгууллагууд Монголын ардчилагчдад ойролцоогоор 1 тэрбум илүү долларын мөнгөн тусламж үзүүлж, УИХ-ын сонгуульд шууд хутгалдан оролцсон. Тухайн үед Ц.Элбэгдорж: “Бидний энэхүү ялалт бол мөн БНОУХ-гийн их ялалт мөн” гэж мэдэгдэж байв.
Гадаадынхан Монголын улс төрд нөлөөлөх явдал одоо ч хэвээрээ, гэхдээ улам хүчтэй, эрчимтэй хэлбэрт орсныг нотлох ноцтой баримтууд бий…
Бизнес бүлэглэлүүд. Монголын улс төрчид нэн тодорхой том банк, том концерн, группийн эрх ашгийг шууд болон шууд бусаар төлөөлж байдаг. Үүнийг манайхан надаас “хамаагүй илүү” мэдэх учраас нэмж тайлбарлах шаардлагагүй. Харин банк санхүүгийн болон үйлдвэрийн капитал нэгдэн нийлэх, төвлөрлийн үйл явц болж байгааг дурдах ёстой.
Гадаадын болон бизнес бүлэглэлийн эрх ашиг олон талаар давхцдаг ба энэ утгаар нь тэднийг нэг том хүчин зүйл гэж үзэж ч болно. Учир нь Монголын банк, санхүүгийн том том бүлэглэлүүд Монголдоо л томроод байдаг болохоос үндсэндээ гадаад хамтрагчдынхаа заавраар явдаг гэхэд хилсдүүлсэн хэрэг болохгүй. Наад зах нь монголын том компаниудын гадаадад тавьсан өр зээл гэж танагаа алдсан. Энэ нь Монголд л “нууц“ байдаг болохоос биш, гадаадад ил тод байдаг. Энэ мэдээллийг олж авах нь цаг л их шаардахаас өөрөөр онцын хүнд асуудал биш л дээ…
Гагцхүү гадаад улсуудын эрх ашиг, сонирхол нийлнэ, нийцнэ гэж хорвоод байхгүй. Ухаандаа АНУ, ОХУ, Хятад, Япон, Солонгос, Турк гэхчлэн гадаад улсуудын эрх ашиг байнгын зөрчилтэй, бас эвлэршгүй. Үүнийг дагалдан МАНАН-гийн бүлэглэлүүдийн эрх ашиг хоорондоо нийцнэ гэж бас л номонд хазгай. Энэ зөрчлийн толин тусгал нь монголын улс төр бөгөөд энэ нь монголын эрх баригчдын зодоон нүдээн, зөрчил тэмцлээр илрэн гардаг. Иймээс монголын эрх баригчдын хэрүүл тэмцэл мөддөө дуусахгүй, бас зогсохгүй. Харамсалтай нь эрх баригчдын өрсөлдөөн тэмцлийн улмаас Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эрх ашиг суларч, хохирч байна. Шууд хэлэхэд манай тусгаар тогтнол тун эмзэг, нэн эргэлзээтэй болсон…
Юунаас болж хэрэлдэж зодолдох гэж ? зарим “гэнэн” асуух нь лавтай. Монгол орны баялгаас болж хэрэлдэнэ, зодолдоно, энэ бол гарцаагүй… Ямар баялаг ?! ОТ вандан пад. Үүнийг дүүрч гэж бодсон ч цаад асуудал нь нээлтэй гэдгийг л дурдая. “Гацуурт”-ыг “аз болоход” буцаагаад авчихсан. Үнэндээ “Ноён уул” хөдөлгөөнийхөн, тэргүүн Цэрэннадмид, Уянга, гишүүн Болорчулуун нар, зарим үндэсний үзэлт тууштай залуус дэлхийд рекорд тогттол хойшилсон олон шүүх хурлыг давж авч үлдсэн.
Ирэх 4 жилд ТТ-н ээлж ирж байна. Түүнчлэн Асгатын мөнгө – холимог металл, Салхитын мөнгө – холимог металл, Цагаан-Эргийн вольфрам, Хармагтайн зэс-алт, цаашилбал, нефть, хий, уран болон газрын ховор элемент гэхчлэн Монголын баялгийн жагсаалтыг “хязгааргүй” үргэлжлүүлж болно.
Үүнээс болж зодолдохгүй юм бол өөр юунаас болж зодолдох юм?! Зодолдох зодолдохдоо нармайгаа нээлцэх юу ч биш, жинхнээсээ алалцаж өгнө. Харж л байгаарай. Энэ тохиолдолд хэн нь түрүүлж, хэн нь сүүлдэж “үхэхийг” МАНАН өөрөө шийддэг юм биш, харин Г.Уянга бид нар шийддэг юм !!!
Энэ нь улс төрийн талбайн (шинжлэх ухааны ойлголт шүү) аль ч байрлалаас МАНАН болон түүний дурын удирдагчид “үхлийн цохилт” өгөх, эсвэл “түр аврах” хүч боломж, мэдлэг мэдээлэл бидэнд хангалттай байгаа гэсэн хэрэг юм. Иймээс бид МАНАН-гаас хүчтэй, түүндээ итгэдэг…
Цаг өөр болж байна…
Саяхан болтол эрх баригч бүлэглэл Монголын баялгийг өм цөм, дураараа идэж уудаг байсан бол эдүгээ олон түмний хяналт, шаардлага чангарч, нөгөө талаас өрсөлдөгч бүлэглэлийн тоо болон хүч ойролцоогоор тэнцэж, эсэргүүцэл нэмэгдэв. Идвэл найзан дундаа ид, үгүй бол зайл… Найзан дундаа идье гэхээр цаад эрх ашиг нь үл нийцнэ…
Төр сулраад байгаагийн шалтгаан нь МАНАН үхээнц болоод байгаад оршино. Эдүгээ МАН дотор өрсөлдөөн ширүүсч, хэзээ ч эвлэршгүй эрх ашиг бүхий гжрван том бирд бүлгээс тогтох болов. Одоо гэхэд л МАН дотор Ерөнхий сайдад горилогч таван баагий бэлэн сууж байна. Дотоод дайны явцад энэ тоо өснө үү гэхээс буурахгүй нь лавтай. Үүнийгээ МАН “дайн”-аас өөр аргаар шийдвэрлэх боломжгүй…
АН бол бол бүр авахын танаг байхгүй, АН-ын гурван ч бүлэглэлийн боловсон хүчний чадавхи суларч байхгүйгээс ялгаагүй болов. Ц.Элбэгдорж “надад боддог хүн биш, гүйцэтгэдэг хүн хэрэгтэй” гэсэн хорлогчин лоозон хэрэгжүүлж АН-аас “овойсон оцойсон” болгоныг “алсаар” байгаад сүнсгүй болгочихсон юм. С.Эрдэнэ сүнсгүй болсон АН-ыг аваад сэргээх гэсэн биш, гурван зомби бүлэг төрүүлжээ.
МАН-ын 3 бирд бүлэг, АН-ын 3 зомби бүлгээс утга учиргүй, энэрэлгүй, Монголыг хорлох дайн гарна уу гэхээс “энх тайван” бол санасны гарз. Харж л байгаарай, 4 жил үхэн хатан дайтана, дайны хөл ард түмэн нэрвэгдэнэ.
Ялагдсан намын дарга мэдээж үсгүй арчуулна, ялсан намын дарга Ерөнхий сайд болж болох авч дайны явцад удахгүй унана. Хамтарсан тохиолдолд хоёулаа зэрэг “шаалгуулна”. Дэс дараа нь юу юм гэхээс нэг ч их том ялгаа биш л дээ…
Энэхүү шинэ нөхцөл нь тоглоомын шинэ, шударга дүрэм бий болгохыг гарцаагүй шаардах бөгөөд энэ нь системийн шинэчлэл юм.
Энэхүү дайн, холион бантангийн учир начрыг шинжлэх ухааны үндэстэй, сайтар бодсон стратеги, хаосын удирдлагын тусламжтайгаар л олж, нөлөөлж болох бөгөөд харамсалтай нь ингэж чадах боловсон хүчин МАНАН ба түүний ойр хүрээнд үзээд өгье гэсэн ч байхгүй…
МАНАН-гийн бүлэглэлүүд далдуур тохиролцон нууц эвсэл байгуулан сонгуулийн “эв нэгдлээ” хангаж, нэг удаадаа амжилт олох л байх. Гэвч энэ нь түр зуурын бөгөөд хуурамч үзэгдэл бөлгөө. Тэдний “эв нэгдэл” сонгуулийн маргаашаас эхлэн задарч, бие биенээ хулхидаж, улмаар “тангараг нь там болох” нь бас л гарцаагүй.
Дээр дурдсан бүхэн ирэх дөрвөн жилийн өнгө төрхийг тодорхойлсон системийн анализ юм. Энэ бичвэрийн дүгнэлтүүдтэй санал нийлэх, эс нийлэх нь Таны л хэрэг. Гагцхүү эрэгцүүлэн бодъё, сэтгэе гэж бодож байвал задлаг шинжилгээний энэ түвшинг л хадгалах ёстой. Учир нь Та системийн түвшинд өөрийн гэсэн анализаа хийчих юм бол аль нам ялах, ялагдахыг тун амархан мэдэж, түүнд оролцсон ч болно, эсэргүүцсэн ч болно. Үгүй гэвэл “бөхийн таавраа” хийгээд сууж байсан нь дээр байх. Ямар ч гэсэн ирэх 4 жилд олигтой юм болохгүй…
Энэ аюулаас зайлсхийе гэвэл дээрээс, доороос нь хамаагүй улс төрийн системийн шинэчлэл зайлшгүй хийх ёстой. Яахав, 4 жил хойшлоо л биз, хувьсгал, шинэчлэл, реформ, өөрчлөлтийн зам, түүний дотор Үндсэн Хуулийн өөрчлөлт ч нээлттэй байгаа. Учир нь 30 жил гар хүрээгүй гадаадынхны боловсруулж өгсөн Үндсэн хуулиндаа өөрсдөө гар хүрчихсэн шүү дээ!
Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: ganaa.mn блог
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?
2020 оны 01 дүгээр сарын 20.
Сэтгэгдэл0
"Тэнэг" асуулт асуудаг хүмүүсийг "ухаантай" асуулт асуудаг болгоход таны оруулж буй хувь нэмэр юу вэ?
Чам шиг тэнэгийн өвчинг бусад эрүүл хүмүүст халдаахгүй байх нь миний үүрэг, бас хувь нэмэр... Судлаач Х.Д.Ганхуяг.
Сонгуулиар МАНАН гардгаараа гарна.
Би МАНАН гарна л гэсэн ш дээ. Эхэлж уншчихаад дараа нь хуцаж сур... Судлаач Х.Д.Ганхуяг.
Одоо төр барьж буй МАН ын коммунист олигархиуд луйвардаж ялахын төлөө тэмцэнэ
Одоо төр барьж буй МАН ын коммунист олигархиуд луйвардаж ялахын төлөө тэмцэнэ
элбэгдорж гэгч огдог тогдог гэсэн мини этгээд 8 жил дэмнүүлж тогтоод манай монголыг ч мөн балласан даа. тийм бузрын этгээдийг манай монголын ойрхи түүх хараахан үзээгүй байсан байх. нэг хүнд тийм олон муу муухай багтаж байна гэхэд хүн үнэмшимгүй. шуналын синдромоос гадна хулгайч, худалч, залилан мэхлэгч, хууран мэхлэгч, дээрэмчин, тонуулчин, мөрийтэй тоглоомчин, муугаа мэдэхгүй шалиг завхай гэж тоймгүй. ичиж айхаа ч мэдэхгүй ерөнхийлөгч нь нэг, ерөнхийлөгч нь нэг гэж дайраад байдаг гэж бөөн онигоо нь орчихсон тууж явсан. бас их дээрэлхүү, дураараа, бас дарамтлагч. одоо тэр бузар этгээдийг нэн даруйхан олон улс, улс дотроо ч гэсэн эрэн сурвалжилж, хаа орогнож байгааг нь олж тогтоож, яаралтай тухайн улстай хамтран баривчилж авчрах хэрэгтэй. өөр улсын оргонол хүссэн олж авсан бол монгол түмэнд эртхэн хэлэх хэрэгтэй. тэр бол цайчихсэн этгээд болохоор итгэх найдах юм нэг ч байхгүй. өөрт хэрэгтэй гэвэл африкийн аль ч орноос ч орогнол эрнэ. нэг их ерөнхийлөгч байсан нэр зүүж хар тивээс алмаз
элбэгдорж гэгч огдог тогдог гэсэн мини этгээд 8 жил дэмнүүлж тогтоод манай монголыг ч мөн балласан даа. тийм бузрын этгээдийг манай монголын ойрхи түүх хараахан үзээгүй байсан байх. нэг хүнд тийм олон муу муухай багтаж байна гэхэд хүн үнэмшимгүй. шуналын синдромоос гадна хулгайч, худалч, залилан мэхлэгч, хууран мэхлэгч, дээрэмчин, тонуулчин, мөрийтэй тоглоомчин, муугаа мэдэхгүй шалиг завхай гэж тоймгүй. ичиж айхаа ч мэдэхгүй ерөнхийлөгч нь нэг, ерөнхийлөгч нь нэг гэж дайраад байдаг гэж бөөн онигоо нь орчихсон тууж явсан. бас их дээрэлхүү, дураараа, бас дарамтлагч. одоо тэр бузар этгээдийг нэн даруйхан олон улс, улс дотроо ч гэсэн эрэн сурвалжилж, хаа орогнож байгааг нь олж тогтоож, яаралтай тухайн улстай хамтран баривчилж авчрах хэрэгтэй. өөр улсын оргонол хүссэн олж авсан бол монгол түмэнд эртхэн хэлэх хэрэгтэй. тэр бол цайчихсэн этгээд болохоор итгэх найдах юм нэг ч байхгүй. өөрт хэрэгтэй гэвэл африкийн аль ч орноос ч орогнол эрнэ. нэг их ерөнхийлөгч байсан нэр зүүж хар тивээс алмаз
МАНАН-гийнхнийг сонгохгүй л байхад болчих юм. Сонгогчдод буруу их байна. Л.Түдэв гуайн хэлсэн нэг үг өөрийн эрхгүй санагдаад байна
Гадаад хучин зуйл ихээхэн нолоо уурэгтэй байгаа гэдэг унэн л дээ Том гурнууд бугд л манайд нолоолохоо бодно Цаашдаа ч тийм л байна Харин тэр нолоолол нь Монгол улс нийт иргэдийн язгуур эрх ашигт нийцэж байгаа эсвэл харшилж байгаа эсэх нь оор асуудал Суулийн хэдхэн одор англи орос хэл дээрх сайтуудад Хятад Монгол Казахстан Киргизэд нийт иргэдээ он лайн хянадаг туршлагаа нэвтруулэх гэж байна гэж бичлээ Хятад 20 оноос нит иргэдээ хянаж нийгмийн рейтинг тогтоох гэж байна Жишээлбэл улаан гэрэлд зам гарвал оноо буурна Хэв журам зорчвол оноо буурна гэх мэт Доогуур оноотой хунд онгоц галт тэргээр явахыг зовшоорохгуй хуухдийг нь сайн сургуульд авахгуй байх гэх мэт Африк Латин америкийн арим улсад олон сая долларын унэтэй тоног тохооромжийг унэгуй бэлэглэжээ Ганц бололтой ТОХООРОМЖИЙГ ХЯТАДУУД ООРСДОО АЖИЛУУЛНА ийм нохцолд монголчууд эрх баригчидтайгаа маочидтайгаа юутай хийтэйгээ нэгдэж бурэн эрхтэй амьдрах хэрэгтэй шуу Дотоодын хэруул их бага зуйл болж байна
хар тивээс хулгайн мөнгөөрөө алмаз туучих санаатай л сүжирч яваа байх. за элбэгдоржийн хулгай залилангийн захаас тоочьё. 1. сан нэрээр авсан сая сая долларын авллига. 2. солонгос эрийг луйвардсан сая сая доллар 3. нямдоржийн гэрчилсэн 2 сая долларын авлига 4. алтанхуяг ерөнхий сайд асны гэрчилсэн эрдэнэтийн баяжмалаас жил бүр ганцаараа туудаг 44 тэрбум төгрөг 5. азаргын гол, ачит ихт, хөшөөт зэрэг алт мөнгө нүүрс зэргээс туудаг олон сая долларын хулгай 6. музейнууд, их тэнгэр, оргил рашаан сувилал, төрийн байгууллага, элчин сайдын яамд, монгол банкны эрдэнэсийн сан зэргээс туусан уран зургууд, үнэт эдлэлүүд 7. мөнгө угааж бий болгосон хадат, сэлх, хүннү молл зэрэг тоймгүй олон үл хөдлөх хөрөнгө, байшин барилгууд 8. авлига буруу гарын мөнгөөр авсан оруулж ирсэн багахан ангийг хангачихаар буу зэвсэг, тоног төхөөрөмж, дуран хараа, өөрөө явагч, завь, хил дархан газарт байршилтай ангийн отгууд 9. эрдэнэтээр дамжуулж оффшорт хийдэг эхнэрээрээ дамжуулж авдаг гэдэг олон саяын гэмт хэрэг г.м
хар тивээс хулгайн мөнгөөрөө алмаз туучих санаатай л сүжирч яваа байх. за элбэгдоржийн хулгай залилангийн захаас тоочьё. 1. сан нэрээр авсан сая сая долларын авллига. 2. солонгос эрийг луйвардсан сая сая доллар 3. нямдоржийн гэрчилсэн 2 сая долларын авлига 4. алтанхуяг ерөнхий сайд асны гэрчилсэн эрдэнэтийн баяжмалаас жил бүр ганцаараа туудаг 44 тэрбум төгрөг 5. азаргын гол, ачит ихт, хөшөөт зэрэг алт мөнгө нүүрс зэргээс туудаг олон сая долларын хулгай 6. музейнууд, их тэнгэр, оргил рашаан сувилал, төрийн байгууллага, элчин сайдын яамд, монгол банкны эрдэнэсийн сан зэргээс туусан уран зургууд, үнэт эдлэлүүд 7. мөнгө угааж бий болгосон хадат, сэлх, хүннү молл зэрэг тоймгүй олон үл хөдлөх хөрөнгө, байшин барилгууд 8. авлига буруу гарын мөнгөөр авсан оруулж ирсэн багахан ангийг хангачихаар буу зэвсэг, тоног төхөөрөмж, дуран хараа, өөрөө явагч, завь, хил дархан газарт байршилтай ангийн отгууд 9. эрдэнэтээр дамжуулж оффшорт хийдэг эхнэрээрээ дамжуулж авдаг гэдэг олон саяын гэмт хэрэг г.м
элбэгдоржийн хулгайг тоочоод барахгүй. түүний баялаг тонохдоо хэлсэн зарим үг: 1. эрдэнэтийн 49 хувийг туухдаа "эрдэнэт одоо хэрэггүй, түүгээр яах гэсэн юм бэ. одоо саалийн үнээ биш, тэжээлийн үнээ болсон" 2. ноён ууланд шунахдаа "тийм их алттай юм бол ухаг л даа" 3. оюу-толгойггос авлиаг авч гэрээ байгууллуулахдаа "оюу-толгой одоо онгон охин байхаа больсон. эрд өгчихөөд хойноос нь нэхэл дагал болдоггүй биз дээ" 4. салхин хээрийн отрядыг нүүлгэж ордыг нь ашиглахдаа "миний ах энд алба хаасан юм. тэгээд би энэ газрыг та нарыгаа төрсөн ах шигээ хайрлаж явдаг юм. би тохитой өөр газар та нарыгаа аваачмаар байна" ингэж л хулгай хийдэг этгээд гэдэг дээ, тэр элбэгдорж гэгч одоо оргон зайлсан нөхөр. одоо сийхгүй өөр улсын иргэн болчихсон, үгүй бол орогнол гуйчихсан л таваргаж яваа
элбэгдоржийн хулгайг тоочоод барахгүй. түүний баялаг тонохдоо хэлсэн зарим үг: 1. эрдэнэтийн 49 хувийг туухдаа "эрдэнэт одоо хэрэггүй, түүгээр яах гэсэн юм бэ. одоо саалийн үнээ биш, тэжээлийн үнээ болсон" 2. ноён ууланд шунахдаа "тийм их алттай юм бол ухаг л даа" 3. оюу-толгойггос авлиаг авч гэрээ байгууллуулахдаа "оюу-толгой одоо онгон охин байхаа больсон. эрд өгчихөөд хойноос нь нэхэл дагал болдоггүй биз дээ" 4. салхин хээрийн отрядыг нүүлгэж ордыг нь ашиглахдаа "миний ах энд алба хаасан юм. тэгээд би энэ газрыг та нарыгаа төрсөн ах шигээ хайрлаж явдаг юм. би тохитой өөр газар та нарыгаа аваачмаар байна" ингэж л хулгай хийдэг этгээд гэдэг дээ, тэр элбэгдорж гэгч одоо оргон зайлсан нөхөр. одоо сийхгүй өөр улсын иргэн болчихсон, үгүй бол орогнол гуйчихсан л таваргаж яваа
элбэгдоржийн хулгайг тоочоод барахгүй. түүний баялаг тонохдоо хэлсэн зарим үг: 1. эрдэнэтийн 49 хувийг туухдаа "эрдэнэт одоо хэрэггүй, түүгээр яах гэсэн юм бэ. одоо саалийн үнээ биш, тэжээлийн үнээ болсон" 2. ноён ууланд шунахдаа "тийм их алттай юм бол ухаг л даа" 3. оюу-толгойггос авлиаг авч гэрээ байгууллуулахдаа "оюу-толгой одоо онгон охин байхаа больсон. эрд өгчихөөд хойноос нь нэхэл дагал болдоггүй биз дээ" 4. салхин хээрийн отрядыг нүүлгэж ордыг нь ашиглахдаа "миний ах энд алба хаасан юм. тэгээд би энэ газрыг та нарыгаа төрсөн ах шигээ хайрлаж явдаг юм. би тохитой өөр газар та нарыгаа аваачмаар байна" ингэж л хулгай хийдэг этгээд гэдэг дээ, тэр элбэгдорж гэгч одоо оргон зайлсан нөхөр. одоо сийхгүй өөр улсын иргэн болчихсон, үгүй бол орогнол гуйчихсан л таваргаж яваа
Таалагдаж байна. Уг нь эрх мэдэл ард түмний гарт буй боловч хэрхэн ашиглахаа сайн ухаарахгүй байна уу даа.
Mundag l zuraglaj.Er ni dohiogoo uguud b gj oiv.Tegeed MANAN garhiim uu??? "Genetiin DEMJLEG" irehgui bol AN -iinhan buren unahaa medeed zoos tsugluulj bn, harin MAN oligarch-uudiinhaa "hagasiig"ugui hiisen.Uuniigee Huuk mash sain, asar mundag BARUUND tailbarlaach eeeeeeee. "Structural Change"hiihees umnuh gj....
...UMNUH, UMNUH, UMNUH hund ue tohiooj bn gej shuud nerle.1 arga hemjeeniihee ueeer STATEMENT hiij zarla.Huuk Tanii oir toirond ingej zarlah hun bhgui.Venezuela shig delhiid helegdeh geed b. Hiisen um chin BUGD zuv shuu.Asar hund ajliig chin OGT YALGAJ SALGAJ OILGOHGUI Bn. Mal zuvluhuud chin oilguulj chagahgui b, harin zohiomol surug medeelel chin end bgaa gadaaduudad,bas delhiid huchtei hurch b.
Oros maani "SuperPresidential" arga,Aguu aldaatai gadgaad bodlogo,geopolitics-oo orhij Dotood bodlodoo es anzaaval boslogo temtsel auyliin haranga deldeh ni gedgee oilgov.Medvedev-iin alban tushaaliin shunalt SECRET PLAN ch barigdaj SHALTAG bolov."Putin-Medvedevdeh"geh oilgoltiig anh end gargaj, buruu hiivel burhan ch irj avrahgui, enehuu bichigdeegui LADY LAW mongold ch hamaaraltai hemeen siiruulj,anhaaruulj baivoo.
LADY LOYALTY.
Ц.Элбэгдорж Харвард төгссөн гэж онгирдог боловч түүнд Харвардын диплом байхгүй гэдэгт би огт эргэлздэггүй. Яахав, ямар нэг дамжаа дүүргэсэн сертификат байж болох л юм. Энэ бол УИХ-ын гишүүдийн боловсролын түвшин хийгээд чанар эрс муудсаныг гарцаагүй нотолно.
Ганхуяг гайхамшигтай. Дайны явцад нэг нөлөө бүхий хүн "байхгүй" болно. Энэ нь эрс шинэ эргэлт авч ирнэ. Астрологийн судалгаагаар од эрхсийн нөлөөллөөр олж тогтоосон үнэн
Uyangaa maani uurteigee adilhan jijighen jul togloomoo l...Er ni eldevtei,huurhun "babe". Tanadana, harznana, chagnana, tugjildene.7 namaas devshlee l gedeg chin Ginnesiin Record.Odoo jaahan ershuud, shuluun bai l daa.Shadar Said Enhtuvshin uvuu hurtel "nuh bureer ordgui"gesen gedeg.Iim aviyastai, sergelen ni hetii hun Surguulid yavkui tsagaa l demii urdeg, tsag gedeg chin l jinken Ertuntsiin ezen geh.Bi udur bur surguulid suraltsdag.
Монголд УИХ-ын сонгууль 6 удаа болсон байхад Г.Уянга яахаараа 7 удаа нэр дэвшдэг юм ?! Судлаач Х.Д.Ганхуяг.
7 UDAA bish 7 NAMAAS devshjee gej bi bichlee.Taniig sanaatai aldaj bn gj bodohiig 1 l husehgui b. 7 namaas gj unshij bsn um.Uuchlaarai.Dahin niagtlaya. Bur "double-check", "triple-check"hiine.
харьков хотын олигархын хөрөнгийг төр улсын мэдэлд хураан авлаа
австралын сенатын гишүүн оюу толгойгоо хамгаалж монголыг "" хятад орос хоёр өргөсний дунд оршдог цэцэг"" гэж тодорхойлов сарс корон вирус хятад орост халдварлавал монгол дунд нь оюу толгойтойгоо амид үлдэх үү
Анализ гэдэг чинь задлан шинжлэх гэсэн утгатай үг биз дээ. Манай системийн анализ хийгч /өөрийгөө цоллосоноор/-ийн бүтээл туурвил өөрөө ямар системгүй, задлан шинжлэхүйн үнэр ч үгүй зүгээр МАНАН, АН, МАН энэ тэр гэсэн үгсийг урд хойно нь оруулаад авч ч болохгүй хаяж ч болохгүй, ямар ч үр ашиг, ач холбогдолгүй байдгаараа онцлог. Энэ нөхрөөс өөр хүн бол эр системийн анализ хийх гэхээр миний мэдлэг чадвар хүрэхгүй байна,тиймээс би зөвхөн өөрийнхөө тэнэг толгойд орж ирсэн бодол санаанаас хуваалцъя гэх байхгүй юу. Гэтэл энэ муу хувалз өөрийгөө нээх их юманд бодчихсон, "системийн анализыг Монголд надаас өөр хүн хийж чадахгүй" гэж Ленин, Маркс, Энгельсээс оюун ухаанаараа давчихсан аятай даналзаж сэтгэгдэл бичсэн хүмүүсийг эрүүл бус, хуц уль гээд сууж байдаг шизотой муу гөлөг шүү.
Чи чаддаг юм бол надаас өөр системийн аналитик хүнийг нэрлэчих. Бас өөрийнхөө хийсэн 1 ш анализыг үзүүлчих. Чамд түй ч байхгүй... Судлаач Х.Д.Ганхуяг.
Долоон буудлын Должин эмээ ч чамаас илүү анализ хийнэ. Одоо гэхэд л цагаан сараар банш бууз хөлдөхгүй гээд одооноос цөөн цөөнөөр хийж амбаартаа хурааж байна. Нэгэнт хөлдчихсөн бол тийм амар гэсэхгүй гээд. Энэ чинь жинхэнэ системийн анализ байхгүй юу. Харин чиний улс төрийн элдэв балай дэмий хоосон яриа чинь хэн д ч хэрэггүй, шал утгагүй цэцэрхэл.
Чи өөрөө Ганаа гуай шиг Анализ хийж чадахгүй байж олон юм ярь. Харин Чи л өөрөө Шизотой юм биш үү. Ганаа гуайг Хувалз биш гэдгиыг Захын Монгол мэднэ. Хувалз гэж арай өөр хүнийг хэлэх байх. Ганаа гуайг лав биш Тэнэг панмонгол гуай.
Za tegeed ZANGIDAAD UDIRDAAD ireh zaluuchuud baihgui b.a . Lider algaaa DANKOog turuuleecheee. Mongold yalguulsan kapitalizmiig baiguulahad gerelt DANKO heregtei b.a . Tuuniig ileruulj todoruulan undurt urguhud GAMHUYAG ta anhaarna uu
За Эвслийн Засгийн газар л бүү үзэгдэг, үүнээс болж арпчиллын амин сүнс алга болж, манантаж эхэлсэн. 208 онд хэдэн хүн буудаж алаад түүндээ бантаад 2 нам өмхий санаат Баярын бодлогоор Эвслийн засгийн газар байгуулаад л Ардчилал "нүд аньсан", новшнууд "манандсан"...
Сонгуулиар МАНАН гардгаараа гарч, үхэрүүд мөөрдгөөрөө мөөрнө дөө. ккккк
МАН АН намууд 30 жил Монголын ард түмний толгой дээр дураараа тонгочлоо. Одоо тэднийг Монголын төрөөс зайлуулж яллах цаг н болсон. 2020 оны сонгуулиар бүх нийтээрээ МАХН намыг олонхи болгож 3 саяуулаа ахуй хямралгүй аз жаргалтай амар тайван амьдрацгаая. Хэрэв МАНАН сонгуулыг хар машинаар луйвардвал жинхэнэ хувьсгал хийж төрийн эрхийг Монголын ард түмэн өөрсдөө авах ёстой
БНН яах бол?
улс терчдийг нь бэлдэх намууд гэх хошин шогийн газар нь эмгэнэл тэнд юм еерчлегдехгуй бол энэ засаг их хурал гээч нь бур эмгэнэл
Гантулга дүүгээ эргээч
Гантулга дүүгээ эргээч
Гантулга дүүгээ эргээч
Гантулга дүүгээ эргээч