sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрээр 1963 оны 3 сарын 3-ны энэ өдөр Улаанбаатар хотод мэндэлж байжээ. 
 
 
Х.Баттулга 2004 онд буюу 41 настайдаа анх улс төрд орсон. Ингэхдээ анх Иргэний Зориг намд элссэн бөгөөд төд удалгүй Эх Орон-Монголын Ардчилсан Шинэ Социалист Намд элсэн, АН, Эх Орон-МАШСН, ИЗБНН-ын  "Эх Орон-Ардчилал" эвслээс УИХ-ын 2004 оны сонгуульд нэр дэвшин сонгогдож байсан юм.
 
 
Гэвч УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа  Эх Орон-Монголын Ардчилсан Шинэ Социалист Намаа орхин, Ардчилсан Намд гишүүнээр элсэж байсан билээ.
 
М.Чойжал