sonin.mn

“The Hu” хамтлагийнхан шинэ коронавирусийн тархалтын улмаас Австралид саатаад байгаа тухай Billboard сайтад мэдээлжээ. Хамтлагийнхныг тус улсад аялан тоглож байх үед коронавирусийн хоригийг тавьсан байна.

 

Тухайн үед “Тhe Hu” нутаг буцах хүсэлтэй байсан боловч манай улс гадаад нислэгээ зогсоосон нь тул тэд эх орондоо ирэх боломжгүй болжээ.

 

 

Харин тус хамтлагийн продюсер Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог Турк улсад саатаад байсан ч саяхан Монгол Улсын Засгийн газрын илгээсэн тусгай үүргийн нисэх онгоцоор нутаг буцаж чадсан байна. “Тhe Hu” хамтлагийнхан дархлаагаа бууруулж, өвдөхгүйн тулд хөгжмөө тоглон, сэтгэл санаагаа өөдрөг байлгаж байгаа тухайгаа Billboard сайтад гарсан нийтлэлд мөн дурджээ.

 

 

Б.Номуун

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин