УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн байр суурийг хүргэж байна.
-Парламентын бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөж байна. Та өнгөрсөн дөрвөн жилийг хэрхэн дүгнэх вэ?
-2016 оны УИХ-ын сонгуулиар АН есөн суудал авч сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж, ажиллалаа. МАН үнэмлэхүй олонхи болсон ч үр бүтээлтэй ажиллаж, чадсангүй. Анх Монгол Улсын иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй байна гэж, энэ дарамтаас гаргана гэж амлаж гарч ирсэн. Гэвч МАН өнөөдөр иргэн бүрийг 27 сая төгрөгийн өртэй болголоо.
Өнгөрсөн дөрвөн жил МАН амлалтаа биелүүлээгүй. Есөн төрлийн татвар нэмж, үүнийгээ ОУВС-гаар халхавчилсан. Хэтийдсэн тансаг зардлын хэмжээг танах боломжтой байтал ард түмнийхээ халаасыг ухах замаар улсын төсвийн орлогыг нэмэгдүүллээ. Хүн амын орлогын албан татварыг гурав, дөрвөн удаа нэмсэн. Үр дүнд дундаж, чинээлэг давхарга нь бүүр доошоо унасан. НДШ-ийг нэмэгдүүлснээр далд эдийн засаг бий болж, ажил олгогч нар бэлэн мөнгөөр цалингаа тавьдаг болж даатгалын сан эрсдэлд оруулж байна. Шатахууны татварыг үе дараатай нэмсэн. Ийм л үр дүнтэй ажиллажээ.
-Өмнөх дөрвөн жилд танай нам эрх барьж байсан. Та бүхний алдааг засч ажилласан гээд байдаг. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Харин ч манай засгийн хийж хэрэгжүүлж байсан ажлуудыг зогсоосон. Тухайлбал, Тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн, оюутны далан мянгыг зогсоосон. Ипотекийн зээлийг зогсоосон гээд иргэдийн амьдралыг сайжруулах хөтөлбөрүүдийг үгүй хийсэн. Ажилгүйдэл ядуурлыг бууруулна гэчихээд эсрэгээр нь нэмэгдүүлсэн. 2016 онд ядуурал 21 хувь байсан бол өнөөдөр Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 33 хувь болсон байна. Түүнчлэн авлигыг бууруулна гэж амалж гарч ирсэн ч олон улсын индексээр 86-д байсан манай улс 106-д орж буцаж ухарсан. Төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсных нь үр дүнд Монгол Улс саарал жагсаалтад ороод байгаа. Өнгөрсөн дөрвөн жил МАН-ын гаргасан бүх шийдвэр ард түмний орлогыг бууруулж, бодит амьдралын баталгааг дордуулж амлалтаа биелүүлээгүй дөрвөн жил байлаа. Үүний хажуугаар МАН-ын гишүүд, Төрийн сайдын компаниуд ЖДҮХС-гаас зээл авч, хуурамч шатахуун үйлдвэрлэж, ард түмний халаасыг хоосолж, татвараас зайлсхийсэн байна.
Өнгөрсөн 2012-2016 оны хооронд Ардчилсан намын Засгийн газрын үед муу хэлүүлээд байсан бондын санхүүжилтээс ХАА, ЖДҮ-гийн импортыг орлох, экспортыг дэмжих 888 төсөл хэрэгжүүлсний үр дүнд 10 хувьд хүрээд үүнээс хойш өдийг хүртэл гацсан байдалтай хэвээр байна.
Өнөөдрийн байдлаар малчдын ноос, нэхий арьс шир үнэгүйдэж жалганд хог болон хэвтэж байна гэдгийг малчин ард иргэд нийтээрээ хэлж сануулж байна. Иймээс бодит нөхцөл байдал зорилгоосоо өөр нөхцөл байдалтай байгааг харуулж байна. Энэ байдлаас харахад эдийн засгийг хэвийн хэмжээнд нь оруулахад дор хаяж хоёр засгийн газрын маш их хүчин чармайлтын үр дүнд засаж залруулах хэмжээний алдаатай бодлогоор өнгөрсөн дөрвөн жилд ажилласан байна.
-Та хамгийн сүүлд НӨАТ-ыг 10 хувь байсныг таван хувь болгож өөрчлөх хуулийн төслийг өргөн барьсан. Энэ юу болсон бэ?
-УИХ хэлэлцээгүй. 10 хувийн татвар нь Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдалд тодорхой үр дүнгээ өгсөн. Өөрөөр хэлбэл, НӨАТ нь аж ахуйн нэгжүүдийн орлогыг бүртгэх үндсэн үүргээ хангалттай сайн гүйцэтгэсэн. Гэвч иргэд, аж ахуйн нэгжид хүндрэл учруулж байгааг харгалзан таван хувь болгож багасгах зайлшгүй шаардлагатай байлаа. Мөн цар тахлаас урьдчилан сэргийлж хөл хорио тогтоосноор жижиг, дунд үйлдвэрүүд хаагдаж, ажилчдаа цомхотгож эхэлсэн энэ үед НӨАТ-ыг багасгах нь эдийн засгаа дэмжих хамгийн чухал арга хэмжээ хэмээн төсөл санаачилсан. Гэвч парламент иргэд, жижиг аж ахуй нэгжээ дэмжих бодлого хэрэгжүүлэх дургүй байна.
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
adilkhan khar khereinuud chini guaglaj b.kh shiv
Н.Энхбаяр ядарч явахад нь өмгөөлж явсан гэдэг утгаар нь ёстой хүн чанар гаргаж Баасанхүү гэх энэ муу нусан буу , чацган чавхийг УИХ-д 2 удаа суулгалаа. Гэтэл энэ нөхрийн байж байгаа царайг хар даа. УЕПрокурорт хандлаа гэнээ. Чам шиг урвагч дүлзэн, авилгач шантаажингуудыг илрүүлэхийн тулд бүхий л арга чарга тагнуул туршуулаа ашиглах шаардлагатай. Энэ бичлэгийг хийсэн хүнийг шагнах хэрэгтэй. Бичлэг гараагүй бол энэ Баасан баримал бараг БААТАР шахуу юм яриад л зогсож байгаа. Батзандан үнэн хэлж байжээ. Хурцын хонины хонхорт явдаг гэж.
чи ийм ой муутай юмуу эсвэл ард нийтээрээ ой муутай гээд байгаа юмуу та нарын авч идсэн өр зээлийг чинь бага багаар зээл авч барагдуулаад л явж баййна бишүү дээ энэ тал дээр танай намынхан попроод хэрэггүй биздээ
Маш зев хэлсэн байна
тарваганй салтаанаас Ордонд санамсаргүй гээгдэж үлдсэн нэг ширхэг үс чинь юу гэнэ вэ? Та нар л өрөнд оруулаад мөнгийг нь идчихээ биз дээ? Бүр ирээдүйд төрөх хэдэн үеэрээ төлж барахгүй өрөнд оруулсан даа!!!
КИНОНД ГАРДАГ ШИГ " ЭНЭ АМЬТАН ЯМАР ЮМНЫ ШАР ХӨЛ БОЛЖ ЯВДАГ ЮМ БОЛДОО .." БУРХАНГҮЙ ГАЗРЫН БУМБ ГАЛЗУУРНА ГЭДЭГ ЮМ БОЛЖ БАЙНА...
Цадахаа мэддэггүй Ховдын ховдгуудыг Монголын төрөөс хол байлгамаар юм.
МАН МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛҮҮДИЙН ГАРТ ОРЖ ТЭД ХУУЛЬ БУСААР ЗАСГИЙН ЭРХЭНД ГАРЧ АВИЛГА , АЛБАН ТУШААЛ , МӨНГӨ УГААЛТ , ХАРТАМХИ , МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХИЛ ДАМНАСАН НАЙМАА ГААРЧ ХҮНИЙ ЭРХ УЛАНД ГИШГЭГДЭН ОЛОН УЛСЫН ХАМТЫН НИЙГЭМЛЭГИЙН АНХААРАЛД ОРЖ СААРАЛ , ХАР ЖАГСААЛТ ХОРИГТ ОРСОН ОН ЖИЛҮҮД ӨНГӨРЛӨӨ!!!
Ми овогтыг цээжээрээ хамгаалдаг АН нам ярьж улс төржөөд юм олж долоох уу?
Purevdorj oo, Hovdyn hamaatan ah chini 2009-2017 ond harin dendyylsen yum bish yy?
Hugjliin Bank, Bonduud geed buun luivar 2016 onoos umnu bolson shyy.
Ene er ni ikh teneg khun uym geech
ENE XOGIIN NUSAN BURAGTAG L BAIBA DAA ENIIG CAARAL ORDON URUU BYY ALXUUL
MAN bol or zeelend unagadag tiim l humuus. Gadnaas zeel avaad songuuli heel hahuuli avilgald ogno. Tiim l humuus. Alsyn haraa gej bhgui.
MAN odoo ter Turk dehi konsulynhaa uchiryg olooch. Buzar har tamhiny uur bolgoson ium bish uu?!!
ХҮН ХОГ
Bid taliin baataruudiin ur sad bolohoos tariachin budaachinii ur huuhed bish shu.so kinon deer gardag da .er emgui hoorondoo heruul hiigeed bdg gj hurelsuh ah heljee purevsuren guai
Тэр төслүүд нь зөвхөн өөрсдийн компаниудыг л тэтгэсэн байх тэр бондын мөнгийг нь энэ жилээс эхлэн төлнө ш дээ Ард түмнийг юм ойлгохгүй тэнэг гэж боддог нь хэвээрээ шив АН тэнэг
АН-ы УИХ гишүүд, сайд нар 12-16 онд Чингэс, Самурай зэрэг бондуудын 10 тэрбум долларын өр тавьж идэж ууж , салхинд хийсгээд одоо 10 гаруй хулгайч нь хууль шүүх дээр байгааг юу гэж хэлэх вэ?