-МАН-ын нэр дэвшигчдийг шинжихүй-
Сонгууль гэх сунгаа эхэлж, төрийн эрх барих дээд байгууллагад өрсөлдөгчид намын даргаасаа захиас, даалгавраа авч, кампанит ажлаа эхлүүлээд байгаа ч сонгогчид нэр цэвэр, боловсрол мэдлэгтэй хүмүүсийг сонгох хандлагатай байна. Нэг ёсондоо, энэ удаагийн сонгуулиар ард түмэн бодлогын түвшинд асуудал ярьдаг боловсролтой хүнээр өөрсдийгөө төрд төлөөлүүлэхийг хүсэн хүлээж байна.
Тэгвэл эрх баригч МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх холын замд хорших багийнхнаа сонгохдоо нэн тэргүүнд ёс зүйг шалгуур болгожээ. Сонгогчдынхоо өмнө худал хэлдэггүй, эх орноо гэсэн сэтгэлтэй, мэдлэг боловсролоор түүчээлэх шаардлага тавьж, гурван зарчим баримталсан нь доорх статистикаас харагдаж буй юм.
Тухайлбал, МАН-аас нэр дэвшигчдийн 50 хувь нь анх удаа хууль тогтоох байгууллагын сунгаанд өрсөлдөж байна. Тус нам нэр дэвшигчдийг тодруулахдаа залуу, дунд, ахмад үеийн төлөөллийг багтаасан бөгөөд эдний 34.2 хувь нь 45-49, 40-44, 55-60 насныхан 17.1 хувь, 50-54 насныхан 14.5 хувийг эзэлж байна. Эмэгтэйчүүд харин 21.1 хувийг эзэлжээ. Мөн МАН-ын нэр дэвшүүлэлтийн онцлох нэг зарчим нь элдэв асуудалд холбогдсон гишүүдээ нэр дэвшүүлэхгүй гэх амлалтдаа хүрч, 2016-2020 оны УИХ-д МАН-аас сонгогдон ажилласан гишүүдээс 20-ийг нь нэр дэвшүүлээгүй юм. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ж.Энхбаяр, Ц.Гарамжав, Л.Энхболд, Ө.Энхтүвшин, Я.Содбаатар, Д.Оюунхорол, Н.Амарзаяа, А.Ундраа, Д.Ганболд, Д.Тэрбишдагва, Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, О.Содбилэг, М.Билэгт, Ч.Улаан, Н.Оюундарь, А.Сүхбат нар энэ удаа нэр дэвшилгүй, намынхаа арын албанд ажиллах аж. Тэднийг энэ удаагийн сонгуульд ийн өнжөөсөн нь шинэ, залуу дүр төрхийг улс төрд оруулах орон зайг гаргах зорилготойгоос гадна олон нийтийн дунд явуулсан рейтинг тогтоох судалгаанд үндэслэн гаргасан шийдвэр аж. Харин оронд нь салбар бүрийн дуу хоолойг төрд илэрхийлж чадах, мэдлэг боловсролтой шинэ залуу үеийг оруулж ирэх бодлого баримталжээ. Улс төрд олон жил явсан, нийгэмд эерэг дүр байж чадахаа больсон, эсвэл ЖДҮХС-гаас зээл авсан хэрэгт холбогдсон гэх улстөрчдийн оронд өөрийн эзэмшсэн мэргэжил, салбарын хүчтэй дуу хоолой болж, нийгмийн хүлээлтэд нийцэн ажиллаж чадна гэж үзсэн хүмүүсийг дэвшүүлээд байгаа нь энэ.
Энэ хүлээлтэд нийцэх хүмүүсийн тухайд жишээлбэл, гавьяат эмч Ж.Чинбүрэн. Түүний нэрийн өмнө “хавдрын” гэх тодотгол заавал бичигддэг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад тэргүүлж байгаа хавдрын өвчлөлтэй тэмцэх төрийн бодлогын асуудалд салбарын шилдэг мэргэжилтнийг оролцуулахаар нэр дэвшүүлж байгаа нь давуу тал. Тэрбээр энэ удаа Баянзүрх дүүргээс намаасаа итгэл хүлээн өрсөлдөж байна.
Банк санхүүгийн салбарт шинэчлэл хийх цаг нь ирсэн. Тэр дундаа зээлийн хүү нь дэлхийд байхгүй өндөр байдаг манай улсад банк, санхүүгийн салбарын реформ хийж, төрийн бодлогын хэмжээнд авч үзэх учиртай. Энэ тухайд төрд хүчтэй дуу хоолой болж чадахуйц өндөр боловсролтой, практик туршлагатай хүнээр МАН Г.Амартүвшинг нэрлэлээ. Тэрбээр энэ удаа УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нартай хоршин Хан-Уулд өрсөлдөж буй юм.
Дараагийн хүн Г.Дамдинням. Уул уурхайгаас бүрэн хараат шахуу манай улсын хувьд энэ чиглэлийн мэргэжилтэн, тэр дундаа дэлхийн хэмжээний боловсрол эзэмшсэн залуу үеийн төлөөлөл төрд байх нь зайлшгүй шаардлага болсон. Тийм ч учраас уул уурхайн бодлогын судалгааны хүнийг төрд оруулахаар Дархан-Уул аймагт нэр дэвших эрх олгоод байна.
Удаах бүлэгт эмэгтэйчүүд. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь нийгмийн хэрэгцээ, шаардлага, хүсэлт болсон энэ үед дэлхийн чиг хандлага төдийгүй хуульд байдаг ч “амьгүй” явсаар ирсэн заалтыг амилуулсан нь МАН нэр дэвшигчдийнхээ 20 гаруй хувийг буюу 16 эмэгтэйг УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлсэн явдал.
Эмэгтэйчүүд төрд олноороо гарах нь нийгэмд тулгамдсан, бугшсан, төдийлөн үр дүнд хүрдэггүй ужгирсан асуудлуудыг шийдэх тухайд гарц болдог жишигтэй. Эрүүл мэнд, боловсрол, хүчирхийлэл, хүүхэд хамгаалал зэрэг өрх гэр, хүн бүрийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд төрийн бодлогоор энэ хэсэгт анхаарал хандуулахын тулд дуу хоолой нь эмэгтэйчүүд байна гэж Ардын нам үзжээ. Сонгуульд багаа авч хөтөлгөө морьтой явна гэдэг асар их үүрэг, хариуцлага. Ард түмнийхээ, журмын нөхдийнхөө өмнө хүлээсэн энэ хариуцлагыг юугаар ч үнэлэх, жинлэх аргагүй учраас МАН-ын удирдлагууд ийн боловсрол, мэдлэг, чадвар, ёс зүйг чухалчилсан байна. Тус нам эрүүл мэнд, боловсрол, хууль эрх зүй, эдийн засаг, инженер инноваци, цэрэг арми, хөдөө аж ахуй зэрэг салбар салбарын манлайлагчдаас багаа бүрдүүлж, шинэ өнгө төрх, дуу хоолой болон эв санал, эрч хүчээ нэгтгэсэн нь энэ. “Байлдагчаас генерал, асрагчаас гавьяат эмч, Харвард, Йэл, Стэнфорд зэрэг дэлхийн шилдэг их сургуулийг төгсөгчид, эрч хүчтэй залуу үе, ид бүтээх дунд насныхан, арвин туршлагатай ахмад үеийнхэн, шилдэг сэхээтэн бүсгүйчүүдээ ард түмний төлөөлөл болгон илгээж буйгаас харахад Ардын нам нэр дэвшүүлэлтдээ тун хариуцлагатай ханджээ.
С.Бүжин
Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин
Сэтгэгдэл0
ЗӨВ ШҮҮ ДЭМЖИНЭЭ. ДАЛАЙЦТАЙ АЖЛУУДАА ДУУСГАГ. БААСАНХҮҮГИЙН БААСАНД ХУТГАЛДСАН АН-ЫГ АМБААРДАНАА.
ЖДҮЧИД, концессчид, оффшорчид, хар тамхины наймаааг дэмжигчид, авилгачид, луйварчид бүгд дэвшижээ. Хол явахгүй л болов уу даа хөөрхийс
Зссс,энэ нэр дэвшиж байгаа улсуудын ихэнх нь ямар ч ес зуйгуй ,хулгайч нар гэж цоллуулсан юмнууд бх шив дээ !Эд нарын улс терд ямар ч ес зуй байхгуй !Хук ингэж дуугарч байгаагаараа ямар ч ес зуйгуй хун гэдгээ харуулж бна !
Ухнасүхийн хүчин казиногийн хэрэгтэй холбоотой маримт гэрчийн нотолгоог асар өндөр хөлсөөр худалдаж авна.Мөн бодонгахай толгойт Оюун-Эрдэнийн Сэлэнгийн Хүдэрт үйлдсэн бүлэг хүчингийн хэргийн талаарх материалыг авна.
Бөөн ждүчид
Хүрэлсүх ёс зүйг нэг шалгуур болгон гэж олон удаа хэлсэн ч энэ худлаа байжээ. ЖДҮ-чид, концессчид,оффшорчид, авлигачидаа бүгдийг нь дэвшүүлжээ Иймээс МАН-ынхан буруу гаруудаа дэмжиж байгаа нь буруу үйлдлээ цаашид үргэлжлүүлнэ гэсэн хэрэг юм шүү.
Хүрэлсүх ёс зүйг нэг шалгуур болгон гэж олон удаа хэлсэн ч энэ худлаа байжээ. ЖДҮ-чид, концессчид,оффшорчид, авлигачидаа бүгдийг нь дэвшүүлжээ Иймээс МАН-ынхан буруу гаруудаа дэмжиж байгаа нь буруу үйлдлээ цаашид үргэлжлүүлнэ гэсэн хэрэг юм шүү.
Ухна ямаа худал майлсан байж.
У.Хүрэлсүхээ та өөрийнхөө хэдэн шан горьдож магтдаг хэдэн нийтлэл бичих хүмүүсээр өөрийгөө байнга магтууласан хийсэн бүтээсэн болгож бичүүлэх юм танай Ардын намын Х.У.Д ээс нэр дэвшигч Ж.Алдаржавхлан өнгөрсөн 4жил тус дүүргийн иргэдийн төлөө юу ч хийгээгүй шү8
ХӨӨРХИЙ МУУ СЭТГҮҮЛЧИД ӨРӨВДӨЛТЭЙЮМАА, ӨӨРИЙН ТАРХИ ТОЛГОЙ ГЭЖ БАЙХГҮЙ, ДАРГА НАРЫН УГААДАСДОЛООГООД Л ӨРӨВДӨЛТЭЙ АМЬТАД НЭГ НЬ ЭНЭХҮҮ бҮЖИН ГЭЭЧ
МАН АН-с сонгоод юу ч өөрчлөгдөхгүй!!!
Угаасаа МАН АН 2-т өгөхгүй Монголоо өөрчлөе гэж бүх Монголоороо тохирсон биз дээ
Нам нь ийм шаардлага тавьсан ч биелүүлдэггүй хүмүүс байдаг. Миний бодлоор ингэж ажиллаж чадахгүй, ард түмэн итгэл хүлээлгэхгүй нилээд сул хэдэн хүн дэвшсэн байна.Мэдээ уншдаг, нэвтрүүлэг хийдэг, Манан бүлгийг дэмждэг хэдэн хүмүүсийг лав л ард түмэн дэмжихгүй дээ. тэд ч шинэлэг имиж бүрдүүлж чадахгүй
айл гэр үймүүлдэг, Манангийн гар хөл бологч мэдээ уншигчыг дэвшүүлжээ. Юун шударга, сайхан, ёс суртахуун бэ мэдэхгүй л байна
IX XULIIN 76-IIG BYGDIIN UL CUURIAAR N COLIX ZAG BOLCON ED NAR CAARAL ORDOND TUXLAN CUUJ DANDAA XUDLAA XUZAN ODOO IX XURLIIN GISHYYNII OROZOGUUD GADAA GUDAMJIND GARCH XUDLAA XUZAJ BAI BUJAN JAGAA TA NART XATUU XELCEN BAIX BITGII XUZ GADAA GARCH XUZ ARD TYMEN TA NART BAC L INGEJ XELNE MAH,AH,MAXH-IIG DEMJIXGYI
Хүрэлсүх сэлэм хугарсан. Сүйрэлсүх боллоо
Сүхээр эхэлж Сүхээр дуусах нам гэсэн юм гэнэ лээ Үнэн байхаа
Ухнасүх гэж гэж маанайсан боловсролгүй мангайсан хар сдагийн төр барина гэж юу байдаг юм.5-р ангийн тоо ч бодож чадахгүй боловролтой мангар хар хулгайч шдээ.Монгол улсын төрийн албыг өөртэйгөө ижил зиндааны боловсролгүй мангуучуудаар дүүргэснээс болж Монгол улсын хөгжил зогсчихоод байна.
Hurelsukhee bandaashaa olnii umnu taildag hugshin avgai eos zuitei baij bolohuu
Суудал бөглөх хэнд ч хэрэггүй баахан авгай нар дэвшүүлжээ тэд нар нь сонгогдож чадах болов уу энэ удаа МАН нөгөөл хэд даанч муу баг бүрдүүлжээ Хүрэлсүх хэлсэн амандаа хүрч сайн хүнээ олж дэвшүүлж чадсангүй
2020 оны сонгуульд цоо шинэ хүмүүсийг сонгоод үзье улиг домог болсон хүиүүсийг энэ удаа амраая хойч үе үр хүүхдүүдийнхээ төлөө
Энэ цаг үед мэдлэг чадвараараа өрсөлдөх ёстой байтал ёс зүйтэй хүн ч байхгүй болсон юм уу монголд Боловсролгүй бичсэн текстииг хараад муухан уншигчид улс орон удирдах гээд зүтгээд байхаа боль
Ee ene eos zui gedeg chini harin estoi haigaad oldohgui erdene geech ni baih aa! Bugd hudalch, zalhuu, mongond nugasgui, deer ni ajilladaggui tarhitai, gyalgar ustei altan tsagtai, hulgainii mongoor avsan land unasan tolgoigui chotgoruud shuu dee!!!!
Сонгуульд хамгийн худалч ,хулгайч сэтгэлгээтэй ,тугжил маркийн ,хуурамч гарууд ордог учир ес зуйн тухай яриа байх ямар ч ундэс алга !
Хэдэн ЖДҮ чид концессчид урвагчид нартайгаа хол яваарай. Санал дутвал Женко, С.Эрдэнэ нараасаа тусламж авна биз.
МАН-ыг пялдагадсан нийтлэл байна. Хүрэлсүх худалч юм байна шүү. ЖДҮ-чид, концессчид,оффшорчид, авлигачидаа бүгдийг нь дэвшүүлсэн байна лээ шүү. Худлаа гэвэл та нар дэвшүүлсэн хүмүүсийг нь хараарай.