АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтон, “The Room Where It Happened: A White House Memoir” шуугиан дэгдээсэн дурсамжийн номыг зохиогч “Телеграф” сонинд өгсөн ярилцлагадаа өнөөдрөөс худалдаанд гарах ёстой номоо бичих ёстойгоо мэдэрсэн гэж ярьжээ. Тэрээр “Доналд Трампыг эх орноо хэрхэн удирдаж байгааг иргэддээ мэдүүлэхийн тулд бичсэн” гэв. Мөн чи өндөр албан тушаал хашиж байгаа бол үнэнийг хэлэх ёстой. АНУ-ын ерөнхийлөгчийн захиргаанд 17 сар ажилласныхаа дараа Доналд Трампыг ерөнхийлөгч болохын тулд өрсөлдөх шаардлагагүй байсан гэж бодсон. Үүнийг манай иргэд мэдэх хэрэгтэй хэмээн ярьжээ. Жон Болтон “Доналд Трамп хувь хүний хувьд Засгийн газар хэрхэн ажилладаг талаар их бага мэдлэгтэйгээр ажилдаа орсон. Түүнээс гадна сурах сонирхолгүй байсан” гэв. Мөн 2016 оны сонгуульд түүнд саналаа өгсөн бол арванэгдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трампын төлөө саналаа өгөхөөр төлөвлөөгүй гэж мэдэгджээ. Одоо ерөнхийлөгчийг ойроос харсан учраас үүнийг дахин хийж чадахгүй. Би эх орондоо санаа зовж байна. Доналд Трампыг би дэмжихийг хүсч байна. Гэвч тэр Бүгд найрамдах намын гишүүний үүргийг гүйцэтгэхгүй байна. Тиймээс ардчилсан хүчнээс нэрээ дэвшүүлсэн Жой Байденыг дэмжинэ гэв. Түүнээс гадна Жон Болтон ерөнхийлөгч Доналд Трампыг философи, стратегийн суурь мэдлэггүй гэж шүүмжилжээ. Мөн АНУ-ын үндэсний сонирхол хоорондын ялгааг болон өөрийнхөө сонирхлыг таньж мэддэггүй. Үндэсний сонирхлоо өөрийн хувийн ашиг сонирхолтой андуурдаг. Энэ нь манай эх оронд их аюултай гэж нэмж мэдэгджээ. Тэрээр “Доналд Трамп БНХАУ, ОХУ-ын хувьд удаан хугацаагаар баримтлах стратегийн бодлогогүй болохыг онцолсон байна. Мөн Пхеньянын устгасан хоёр Солонгосын холбооны байр болон Солонгосын аралд өрнөсөн шинэ мөргөлдөөний талаар дурджээ. Жон Болтон энэ асуудалд Доналд Трамп өрсөлдөх чадваргүй нь илүү тодорхой болно” гэв. Тэрээр “ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хуралд Доналд Трампаас илүү бэлдэж ирдэг” хэмээн өөрийнхөө бодлыг ярьжээ.Тэр ярилцаж байгаа хүмүүсээ мэддэг. Юу хэлэх, хэрэгжүүлж биелүүлэхийг хүсч байгаа зорилгынхоо талаар боддог” гэж “ABC NEWS” сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр хэлсэн байна.
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
John Bolton bol dainy heneeten
за энэ бүүр хэрэггүй дайны хэнээтэн
Neg nomnii Trump muulsan hesgiig n tuugeed henees zahialga avaad bna.Urd hursh l Iim um shig baikh um.
Хуурамч ардчилалд урвасан нөхөр байна.
ene zonog ovgon bol hviten dainii heneet ch dee.iim zonoguud amerikiig balah baih daa.odoo amerikiin tergvvlel salbar bvrdee unaj neoliberail bodolgo muhardald orood bna...amerik bol es surtahunii hubid unaltand orood bgaa niigem de.nogoo ongo mongo shvtsen amerik moroodol ni vlger baisaniig olon say hvn oilgoj bna.. hvn bvr l saytan bolj chadahgui n oilgomjtoi bol niigemiin hamgaalal ervvl mendiin sistem ni amerikd dvndvv hargis hvnleg bish l dee.iimes amerik yduurlal guilagchilal arai dendvv l dee.3 say hvn oron gergui gudamjaar 5 say shorond, 7 say hvn har tamhinii hamaaraltai geed vnen gamshig bolson gazar daa..
АНУ-ын ерөнхийлөгч Трамп дэлхийн улс орнууд амь амиа бодох ёстой гэж ярьж байсан. Тэр бол маш зөв шийдвэр.
orchuulga arai bishee. mongol helee sain surdaa
Trumpiig hamgiin uneneer ni haruulsan nom shut. Orchuulj gargaval bolovsrol medleggui, mafia mayagiin humuujil arga bariltai huneer erunhiilugchuu songoh yamar auyltaig oilgohod mash heregtei dee
USA ue ueiin eronhiilogch nar eruul mendiin asuudaliig shiideh gedeg bolovch hezeech amjilt oldoggui!!! Yagaad gevel ene salbar business bolson!!! Manai tor zasag baga deer ni hazaarlah heregtei!!!
Трамп бол бэлтгэгдээгүй улс төрч юм, тэр тусмаа улс төрийг сайн эзэмшээгүй, мэдрэмж муутай гэж хэлж болно. Учир нь тэр бүх юмыг зоосны нүхээр харахыг хичээдэг, гэхдээ Америк гэдэг дэлхийн супер гүрэнд дэлхийн болон олон улсын хэмжээнд /ялангуяа өөрийн холбоотнуудын хүрээнд/ барих гарцаагүй бодлого гэж байх ёстой юм. Гэвч энэ нь Трамп-д байхгүй, Трампын хугацаа 11 -р сард дуусна гэж олон орны улс төрчид үзэж байгаа болно.
Трамп ерөнхийлөгчөөр дахин сонгогдоно. Муу цагаачид цаашаа.
Ардчилсан намаас нэр дэвшсэн үе үеийн ерөнхийлөгч нар Трампаас дор бэлтгэгдээгүй эрх чөлөө ярьж улс оронд дайн үймээн самуун дэгдээхээс өөр юу ч чаддаггүй