Монголдоо “эрчүүдийн” гэх тодотголтой цөөхөн эмнэлгийн нэг “Цэ-Пү”-гийн их эмч Ц.Ариунбаяртай түрүү булчирхайн өвчлөлийн талаар ярилцлаа.
-Эр хүний хоёр дахь зүрх гэгддэг түрүү булчирхайн үрэвсэл өвчний талаар мэдээлэл өгөөч?
-Юуны өмнө түрүү булчирхай гэж ямар эрхтэн болох тухай дурдъя. Түрүү булчирхай нь давсаг болон шодойн дунд байрлах манжин хэлбэртэй үржлийн эрхтэн юм. Үрийн шингэн болон шээс гадагшлуулах, үр тогтоох, үрийн шингэн үйлдвэрлэхэд чухал үүрэгтэй. Дотроо түрүү булчирхай шүүрэл гэх үрийн шингэний гуравны нэгийг бүрэлдүүлдэг шингэнийг үйлдвэрлэдэг. Зөвхөн эрэгтэй хүнд байдаг энэ эрхтэнд олон асуудал, бэрхшээл тулгардаг. Түрүү булчирхай үрэвсч, томорч, хатуурч, шохойжил чулуу үүсч, үйл ажиллагаа нь алдагдаж, улмаар хорт хавдар үүсч ч болно. Хамгийн гол нь тэр болгоныг нь ялган оношилж тохирсон эмчилгээг хийх нь чухал болоод байна. Манай улсын эрчүүдийн залуу үеийнхэнд түрүү булчирхайн үрэвсэл зонхилон тохиолдож байгаа бол, настайчуудад түрүү булчирхайн томролтой холбоотой асуудал тулгарч байна. Гэхдээ 60-70 хувь нь томрол, үрэвсэл хавсарсан байдалтай байна.
-Түрүү булчирхай өвдөх нь олон учир шалтгаантай байх нь. Манай эрчүүдэд зонхилон ямар тохиолдол их байна?
-Түрүү булчирхайн үрэвсэл дотроо олон янз байдаг. Шинж тэмдэг ,шалтгаан, эмчилгээ нь хоорондоо ялгаатай. Хурц, архаг, нянгийн болон нянгийн бус гаралтай, шинж тэмдэггүй гэх мэтээр ангилдаг. Түрүү булчирхай дотор, гадны эмгэг төрөгч нян орсноос болж үрэвсч болно. Харамсалтай нь Монголд бэлгийн замын халдварт өвчин элбэг тохиолдох болж, улмаар бэлгийн замын халдварт өвчнөөс үүдэлтэй түрүү булчирхайн үрэвсэл нэмэгдэх болсон. Ялангуяа залууст түрүү булчирхайн үрэвсэл БЗХӨ-ний хавсарсан тохиолдол их гарч байна. Дулааны улиралд хүн бие физиологийн хувьд бэлгийн амьдрал нь идвэхждэг. Тиймээс сүүлийн үед БЗХӨ-өөр өвдөх тохиолдол их гарч байна. Тэгээд өөрсдөө дур мэдэн эмчлэхийг оролдож байгаа нь хамгийн том аюул дагуулж байна. Ямар нэг байдлаар эрсдэлтэй бэлгийн хавьталд орсон, өөрт нь БЗХӨ авсан байж болзошгүй шинж тэмдэг илрэхэд мэргэжлийн эмчид хамгийн түрүүнд хандах ёстой байтал ямар нэг лабораторид хандаад шинжилгээний хариугаа авдаг. Тэндээсээ шууд дурын эмийн санчид хандаад өөрсдийгөө эмчлэх оролдлого хийж байна. БЗХӨ-үүдийг оношлох, эмчлэх амархан гэж бодоод, өөрсдийгөө эмчлэхийн тулд пенциллин уух, дур мэдэн эм тариа хэрэглэх, эмийн санчаар эмчлүүлэх гэж оролдсоны улмаас БЗХӨ-өө бүрэн эмчилж чадалгүй түрүү булчирхайндаа оруулж өвчнөө хүндрүүлэх тохиолдол их байна.
-Түрүү булчирхай болон БЗХӨ-тэй холбоотой эм бэлдмэл, тариаг заавал эмчийн жороор олгох ёстой биз дээ?
-Ном журмын дагуу энэ төрлийн өвчинд хэрэглэх эм тариа, антибиотикуудыг эмчийн жоргүйгээр олгох ёсгүй. Заавал эмчид үзүүлсэн, шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Гэтэл манайд энэ тогтолцоо бүрэн дүүрэн хэрэгжихгүй байна. Эмийн сангууд үйлчлүүлэгчийнхээ авъя гэсэн эмийг нь “май” гээд л өгчихдөг. Бараг л өөрсдөө тариад эмчилгээ хийдэг нь нууц биш. Эцсийн дүнд нь халдварын эмчилгээ хийлгэсэн, архагшсан өвчтэй эрчүүд монголоор нэг болсон. Түрүү булчирхайд нь БЗХӨ орсон эсэхийг түрүү булчирхайд нь массаж хийж, шүүрлийг нь ялгаруулсны дараа шинжилгээ авч оношилдог. Яг энэ шинжилгээг монголд ганц, хоёрхон эмнэлэг хийдэг. Өөрөөр хэлбэл, нэг ч аймагт хийдэггүй.
БЗХӨ авснаас хойш 20-30 хоногийн дотор түрүү булчирхайд ордог. Тэгэхээр БЗХӨ авсан хүн энэ хугацаанаас өмнө бидэнд хандаж чадсан эсэхийг тогтоох зайлшгүй шаардлагатай. БЗХӨ авсан хүн эм уугаад, тариа тариулсан байсан ч БЗХӨ үүсгэгч нян нь түрүү булчирхайд орсон бол нарийн шинжилгээ хийж тогтоохгүй бол халдвар тээгчид ямар нэг зовиур, шинж тэмдэг илрэхгүйгээр түрүү булчирхайд байсаар л байдаг.
Мазокийн шинжилгээ өгөхөөр ямар ч асуудалгүй гардаг. Энэ бол чимээгүй аюул. Тиймээс эрэгтэйчүүдийн эмнэлгийн чиглэлээр ажиллаж байгаа эмнэлгүүдийг түрүү булчирхайн шинжилгээг хийгээч ээ гэж 20,30 жил хэлээд нэмэр болсонгүй. Шинжилгээний хариу хараад, эмчилгээ бичээд явуулдаг хэрнээ эмчилгээнийх нь явцад хяналт тавьж бүрэн эдгэсэн эсэхэд анхаарахгүй байна. Энэ төрлийн эмчилгээнд БЗХӨ-ний үед илрэх шинж тэмдэг буурдаг нь олон хүнд БЗХӨ-нөөсөө бүрэн ангижирсан мэт сэтгэгдэл төрүүлдэг нь хорлонтой.
-Тэгэхээр түрүү булчирхайд нь нян байгааг мэдэхгүй, БЗХӨ-ний үед илрэх шинж тэмдэг нь багасчихаар өөрийгөө бүрэн эдгэрсэн хэмээн андуурч байгаа иргэд ямар эрсдэл хүлээж байна вэ?
-Энэ бол ерөөсөө л БЗХӨ-ний тээгч хэвээр байгаа л гэсэн үг. Мөн Түрүү булчирхайн үрэвслийг элдэв янзын бусад нян, савханцрууд ч үүсгэдэг. Шээсний сүвний үрэвсэл, бөөрний үрэвсэл, шулуун гэдэсний үрэвсэл,тэр битгий хэл хоолой шүд үрэвсүүлсэн нянгууд ч түрүү булчирхай дотор орж үрэвсэл үүсгэдэг. Эхнэр үтрээ савны үрэвсэлтэй бол түрүү булчирхайн үрэвсэл үүсгэж ч болно. Мөн эсрэгээр нөхрийн түрүү булчирхай үрэвсэл үүсгэсэн нян эхнэрт халдаж үрэвсэл үүсгэж болно. Энэ төрлийн түрүү булчирхай үрэвслээс сэргийлэхийн тулд өөрт байгаа архаг үрэвслүүдээ сайн эмчилж, эхнэрээ бас давхар эмчлүүлэх хэрэгтэй. Гэтэл өөрийгөө БЗХӨ-гүй гэж ойлгоод байгаа хүний эхнэр нь үрэвсэлтэй байгаа нь эмэгтэйчүүдийн эмчийн дүгнэлтээр тодорхой болно. Тэгээд эмч “Чи үрэвсэлтэй бол нөхөр чинь үрэвсэлтэй л гэсэн үг. Үүнийг нөхөртөө уулга” гээд эмчилгээ бичээд өгчихдөг. Ямар ч оношилгоогүйгээр. Энэ мэтчилэн харанхуйгаар эмчлүүлдгээ болих хэрэгтэй. Түрүү булчирхайд орсон үрэвсэл яваандаа хүндэрсээр үргүйдэл, шээсний гаралтын эмгэгүүд,бэлгийн сулрал зэрэг олон хүндрэлтэй асуудлыг бий болгодог. Гуравхан сая иргэнтэй улсын эрчүүд нь үргүйдээд эхэлбэл ямар том аюул учрах нь ойлгомжтой. Уг нь түрүү булчирхайн үрэвслээс сэргийлэх нь амархан л даа. БЗХӨ авахгүй байхад л болно. Харин нэгэнт авчихсан бол ном журмын дагуу эрт үе дээр нь оношилж, чанартай эмчлүүлж, эдгэсэн эсэхээ хэдэн сарын турш хянуулах хэрэгтэй. Хүмүүсийн бодож байгаа шиг 14 хоног архи уухгүй гам барихад л эдгэчихдэг өвчин биш. Эмчилгээний дараа дор хаяж гурван сар гам барьж БЗХӨ илрүүлдэг төрөл бүрийн шинжилгээ хийж эмчийн хяналтад байх ёстой.
.jpg)
-Түрүү булчирхайн үрэвсэлгүй үрэвслийн талаар мэдээлэл өгөөч. Заавал бас БЗХӨ-нөөс үүдэж түрүү булчирхай өвчилдөг гэж ойлгох нь буруу биз дээ?
-Түрүү булчирхайн үрэвсэлгүй үрэвсэл гэж түвэгтэй онош байдаг. Элдэв нян орж үрэвсүүлээгүй, амьдралын буруу хэв маягаас болж түрүү булчирхай бас үрэвсдэг. Олон цагаар суугаа ажил эрхэлдэг, машин байнга барьдаг, компьютер зурагтын ард удаан сууснаас болж бага аарцагны цусны эргэлтийн алдагдал үүсч улмаар түрүү булчирхайн үрэвсэл үүсдэг. Одоо үед хүн бүр машин унадаг, түгжрэлд удаан явдаг, зурагт их үздэг, залуучууд компьютер их тоглодог болсон нь түрүү булчирхайн үрэвсэл элбэгших шалтгаан болсон. Энэ төрлийн түрүү булчирхайн үрэвслээс сэргийлэх их амархан. Удаан хугацаагаар суухгүй байх, дасгал хөдөлгөөн хийж таргалахгүй байх. Түрүү булчирхайн үрэвслийн бас нэг том шалтгаан бол ерөнхий тогтолцооны өвчнүүд. Түрүү булчирхайд Д витамин их чухал нөлөөтэй, Д витамины дутагдлын үед түрүү булчирхайн үйл ажиллагаа муудаж үрэвсэх нөхцөл болдог. Тестостерон даавар, прогестерон даавар бол түрүү булчирхайг шууд хянадаг дааврууд.
Тестостероны дутагдлын үед түрүү булчирхайн үйл ажиллагаа шууд мууддаг, тестостерон ихсэхэд шууд сэргэж эхэлдэг. Таргалалт, чихрийн шижин,инсулин тэсвэржилт бүгд түрүү булчирхайн үрэвслийн шалтгаанууд. Энэ төрлийн түрүү булчирхайн үрэвслээс сэргийлэхийн тулд дутагдсан даавар витамин эрдэсээ нөхөж,амьдралын зөв хэв маяг баримталж, биеийн тамираар хичээллэж таргалахгүй байх хэрэгтэй.
-Эрчүүдийн нас жаахан яваад ирэхээр л түрүү булчирхайн өвчтэй болж таардаг. Энэ юутай холбоотой вэ?
-Түрүү булчирхайн хоргүй томролыг манай эрчүүд сайн мэддэг. Нас ахихаар түрүү булчирхай хэмжээгээрээ томорч улмаар дүлж шээнэ, ойр ойр шээнэ, шөнө босч шээх, өмдөндөө шээс алдах зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Түрүү булчирхайн хоргүй томрол гэдэг нь нас ахиж даавруудын дутагдалд орсноос үүдэлтэй үүсдэг өвчнүүдийн нэг нь юм. Эрчүүдийн цэвэршилт гэж насжилттай холбоотой тестостерон дааврын дутагдлыг хэлнэ. Түрүү булчирхайн хоргүй томролоос сэргийлж болно. Түрүү булчирхай томроход хүргэж буй шалтгаан болох тестостерон дааврын дутагдлаас сэргийлэх хэрэгтэй. Үүний тулд зөв амьдралын хэв маяг баримталж, секс тогтмол хийж, тогтмол дасгал хийж,таргалахгүй байх шаардлагатай бөгөөд мөн даавар нөхөх эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
-Түрүү булчирхайн өвчлөлийг ямар, ямар аргаар илрүүлж байгаа вэ. Хамгийн үр дүнтэй нь ямар арга байдаг вэ?
-Түрүү булчирхайн өвчнүүдийг оношилдог үндсэн хэдэн арга байдаг. Нэгдүгээрт, хуруугаар тэмтэрч үзэх. Америкт 50-иас дээш насныхан жил бүр заавал үзүүлэх ёстой шинжилгээний нэг нь түрүү булчирхайн хуруун үзлэг байдаг. Энэ арга маань ямар ч компьютер, сүүлийн үеийн дэвшилтэт аргуудаар орлуулшгүй чухал юм. Эмч өөрийн мэдрэмжээр түрүү булчирхайг тэмтэрч шалгаж өвчтэнтэйгөө шууд тулж харьцдагаараа давуу талтай. Хоёрдугаарт, түрүү булчирхайн шүүрлийн шинжилгээ. Түрүү булчирхайнаас ялгардаг шүүрлийг авч шинжилснээр түрүү булчирхайн үйл ажиллагаа , үрэвслийн түвшинг мэдэж авахаас гадна элдэв эмгэг төрөгч нян, архагшсан БЗХӨ илрүүлэх боломжтой.
Архагшсан БЗХӨ-ийг илрүүлэхийн тулд лабораториуд үрийн шингэн авч шинжлээд байдаг. Ном журмаараа бол түрүү булчирхайн массаж хийсний дараа ялгарсан түрүү булчирхайн шүүрлийг шинжлэх ёстой байдаг. Гуравдугаарт, хэт авиан шинжилгээ буюу ЭХО. Хэт авиан шинжилгээгээр түрүү булчирхайн үрэвслийг тогтоох илрүүлэх боломжгүй гэдгийг эхлээд хэлье. Ямар ч удирдамжинд түрүү булчирхайн үрэвслийн оношилгооны аргад хэт авиан шинжилгээ байдаггүй. Түрүү булчирхайн томрол хавдар чулуу зэргийг үзэхэд ашигладаг. Давсагны датчикаар давсаг түрүү булчирхайг ерөнхийдөө үздэг. Шулуун гэдэснийх нь түрүү булчирхайн бүтцийг илүү нарийн үздэг. Түрүү булчирхайн өвчлөл тус бүрт нь тусдаа эмчилгээ байдаг.
Ганцхан эм бүгдийг нь эмчилдэггүй, боломж ч үгүй. Сүүлийн үед UPOINT зарчмаар эмчилж байгаа. Энэ нь шээсний гарц сайжруулах,үрэвслийн эсрэг, нянгийн эсрэг, өвдөлтийн эсрэг, дархлаа , цусны эргэлт сайжруулах, дааврын тэнцвэрт байдалд оруулах, физик болон эмийн эмчилгээний цогц систем юм. Үрэвслийн шалтгаан төрлөөс гадна тухайн өвчтөний биеийн онцлогийг бас тооцоолж эмчилдэг. Түрүү булчирхайн томрол болон хавдрын хувьд аль болох эрт үе дээр нь эмийн эмчилгээ хийх хэрэгтэй,үр дүн гарахгүй бол мэс засал хийж түрүү булчирхайг авдаг.
Түрүү булчирхайн өвчлөлүүд нийгмийн гол ажиллах хүчин болох эрчүүдэд тохиож , оношилгоо эмчилгээнд нэлээд их зардал гардаг учир нийгэм эдийн засгийн хохирол их учруулдаг гэж үздэг. Хамгийн гол нь эрчүүд маань тодорхой хэмжээний эрүүл мэндийн мэдлэгтэй байж өөрийгөө өвчлөхөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой боловч түүнийгээ ашиглахгүй байгаа нь энэ өвчин насны хувьд улам залуужиж байгаагаас харж болно.
-Тэгэхээр түрүү булчирхайн шинжилгээнд хэр хугацааны давтамжтай хамрагдаж байх ёстой вэ?
-Нас тогтсон эрчүүд жилдээ нэг удаа, дунд үеийнхэн зургаан сард нэг удаа, 2-3 бэлгийн хавьтагчтай залуус гурван сард нэг удаа түрүү булчирхайн шинжилгээнд ордог байх нь өөрийгөө болон өрөөлийг эрсдэлд орохоос сэргийлэх юм.
П.Батзаяа
Эх сурвалж: "Эрүүл мэндийн жор" сонин
Сэтгэгдэл1
Эмчдээ баярлалаа. Маш хэрэгтэй чухал мэдээлэл байна.
shaa shaa heregtei yumn ogtoos alga novsh gj
Очиж үзүүлэх гэхэээр үзлэг 40 мянгаас эхлээд явж шинжилгээ 400000 явж өгнө дөө үл бүтэхүүүд мөнгө мөнгө бас худлаа шаан шүү
Дүүрэг бүр дээр Эрэгтэйчүүдийн тасаг хэрэгтэй шүү
ЭХЛЭЭД ТҮРҮҮ БУЛЧИРХАЙ ГЭДЭГЭЭ ТАЙЛБАРЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ ЭМЧ ЭЭ ?!?!?!
Boovoor chini shees gargah uu uriin shingen gargah uu gedegiig zohitsuuldag bulchirhai erhten baigaam
Tailbaraar yadag be ? Eeree medej baigza s dee. Yyniig medehgyi hyn gej yabaad yadag be..............
erchuud mini zaabal yzyyleerei,bi tyryy bylchirhain ebchineer ebchleed emchiluulej baina,nas 70 tai,haramsaltai ni sylyyn gedesnii erebsel dabhar baigaa emmchilgee sain hiij baina,tiimees zyrgaan sariin daraa arai deerdeh telebtei baih!!!iim ayuld orohoosoo emne zaluus nas ahisan erchuud zaabal yzyyl!!!!
20-30 jil heleed nemer alga genuu, ta hed hurch baigaa be uvuu, Andrologiin emneleg manaid hed hed baina, prostate iin shinjilgee onshilgoog uuruus chin dutahgui hiigeed zuvluud 10-15 jil yvj l baina daa
Hudlaa shuu. Zugeer erhtend tulborteigeer uvchluuldeg emneleg gedeg shuu. Anhaaral bolgoomjtoi handaarai
Zavhai zaidan yavdalaa l bolchih erchyydee
Naadah chini hudlaa shuu. Shalgah yostoi hamgiin gol gazar shuu
Эмчээ та ёс зүйтэй мөнгө олж байгаарай гэж хүсьё. Та намайг мөөгөнцөр заг хүйтэн трихомназ тэмбүү хавсарцан байна гэж ухаан аллуулаад би айхдаа байгаа мөнгөөрөө бүгдйин өгч эмчлүүлсэн. Дараа нь түрүү булчирхай бас дуусчихсан гэж айдгаад яваад байсан. Хүн ийм юмаа хүнд хэлэхээс нуудаг болохоор тоглолт хийгээд байх юм билээ
Энэ ёстой залдаг нөхөр, гомдож явдаг. 10 жилийн өмнө энэ эмчид оочёрлон байж үзүүлсэн юм. Намайг байж болох бүх бэлгийн замын өвчтэй, түрүү булчирхай шохойжоод хагалгаа хийлгэх дээрээ тулсан байна гээд, тухайн үедээ хагас сая төг-өөр 2 долоо хоногийн курс эмчилгээ эдний эмнэлэг дээр хийлгэсэн. Би ч их сэтгэлээр унасан. Тэгээд курс эмчилгээг нь дуусгаад дахиад үзүүлсэн чинь дахиад л халдвартай байна, зүгээр болоогүй байна гэсэн. 2 удаа тэр курс эмчилгээг нь хийлгэсэн.
3 дахиа үзүүлээд зүгээр болоогүй байна гэсэн. Дахиад курс эмчилгээ хийлгэе гэсэн чинь олон дараалж хийлгэж болдоггүй юм, чи битгий гадуур заваараад байгаа ч гэж намайг загнаад л. Би гэтэл үнэндээ өөр хүнтэй хавьталд ороогүй байсан, найз охиноо дотроо хардаад л, хэлчхээр надаас ичсэндээ салчих байхдаа гэж айгаад л, их хайртай байж дээ одоо бодоход. Тэгээд айж айж түүндээ хэлээд, тэгсэн чинь манай найз охин шинжилгээ өгөөд зүв зүгээр гараад, бүүр учир нь олдохоо болиод. Тэгээд сүүлдээ энэ Анхбаяр "чамайг манайх одоо эмчилж чадахгүй ээ эсвэл 3 сарийн дараа дахиад ирээрэй" гэсэн. Тэгэхээр нь "үгүй ээ эмчээ, та одоо л яаралтай эмчлэхгүй бол би бүр баларна гэсэн биз дээ, намайг эмчлээд өгөөч дээ" гэж гуйгаад л, энэ үгүй гээд л. ккк.
Тэгээд би тэднийхээс яваад Гранд При гэдэг эмнэлэгт үзүүлсэн, бүх учраа хэлсэн. Тэгсэн чинь надаас жинхэнэ шинжилгээнүүд аваад, хариуг нь өгөөд л, эмнэлэг гэж ийм л байдаг юм байна гэж би ойлгоод л, кк. Эмч нь надаас бэлгийн харьцаанд ороод бэлэг эрхтнээ шууд угаадаг уу гэж асуусан, би гайхаад тэгдэг л байсан болохоор тийм л гэсэн. Тэгсэн чинь "битгий шууд угааж бай, арчиж бай, угаахаар бол 3 цагийн дараа угааж бай, эмэгтэй хүний үтрээ өөрийгөө хамгаалах зорилготой их хүчтэй шүлтлэг шингэнтэй байдаг, чинийх бас тэр шингэнээс нь өөрийгөө хамгаалсан сайн бактеритай байдаг. Чи савандаад угаачхаар сайн бактериудаа устгачихдаа байна.
Тэгээд найз охины чинь тэр шингэнүүд нь чиний түрүү булчирхайг үрэвсүүлээд байна гэж бид 2-т тайлбарлаж өгөөд, эмчилгээ бичиж өгөөд, кк. Би дахиж шууд угаахаа больсон, тэгээд зүгээр болчихсон шд. Энэ Ариунбаяр бол зүгээр л өөрийнхөө эмнэлэгт курс эмчилгээ хийлгүүлээд өөрийнхөө эмийн сангаас авахуулах гэсэн хачин нөхөр байсан.
Дараа нь найзуудаасаа сонсоход бүх өвчинд эдний эмчилгээ нь яг адилхан л байх юм билээ. Бөгс руу халуун төмөр шургуулж хэвтүүлнэ, тэгээд дараа өдөр нь бөгсний нүх, төмсөг 2-ын засвараар нэг тариа тарина, зарим өдөр нь бөгсний нүх рүү хуруугаа хийж түрүү булчирхайд "массаж" хийнэ. Ингээд 14 хоног явна, сэтгэл санаагаар их унана, өөртөө их гутарна. Шинжилгээ нь бүр амархан, энэ эмч бээлий өмсөөд бөгсний нүх рүү хуруугаа хийнэ, тэгээд "өө чи бүр баларч байгаа юм байна, одоо бараг өнгөрсөн" гэж хэлнэ. Тэр үед энэ эмч нэлээн тарган хүн байсан одоо турсан бололтой.
Эцэст нь хэлэхэд эрчүүдээ, та бүхэнд сонголт байгаа шүү, битгий иймэрхүү эмнэлгүүдэд над шиг олзлуулж сэтгэл санаагаар унаарай, өөр шинжлэх ухааны үндэслэлтэй үзэж эмчилдэг соёлтой эмнэлэг лабораториуд байгаа шүү. За тэгээд эрүүл энхийг хүсье дээ залуусаа.
Xaxa omega shahdagaa yarihgui bna uu odoo ch ta ungursun gd l ehelne, buh hunii treating procedure yag adilhan automatic
medeelel awii
Коментуудаа харвал хөгийн эмч байна даа
Hana bggg
байршил нь хаана вэ?
Hudlaa gar bn lee
Циркийн зүүн талд байдаг Цэ-Пү гэж эмнэлэгт битгий очоорой эрчүүдээ. Очвол харамсах болно. Энэ Ариунбаяр гэгч ямар ч эмчийн ёс зүйгүй луйварчин амьтан бдг. Таны эрүүл мэнд, мөнгө хоёроор тоглоно шүү. Маш аюултай.
Үхэлд хүргэхгүй ч гэсэн бусад эрхтнийг өвчлүүлдэг
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00