Гадаад Харилцааны Сайд Н.Энхтайван 2020 оны 11-р сарын 2-нд мэдээлэл хийх үеэрээ:  “Энэ ондоо багтааж 20 гаруй Элчин сайдыг томилох асуудлыг УИХ-д оруулна” гэж мэдээлсэн билээ. Тэгвэл шинээр томилогдох 20 гаруй элчин сайдын нэрс Засгийн Газрын түвшинд яригдаж эхэлжээ.
 
Тодруулбал Монгол Улсаас ХБНГУ-д суух элчин сайдаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, ШИНЭ намын Төв Зөвлөлийн Дарга Л.Болд, Монгол Улсаас Итали улсад суух элчин сайдаар Гадаад Харилцааны дэд сайд асан Б.Батцэцэг, Монгол Улсаас Франц улсад суух элчин сайдаар Шадар сайд асан Ө.Энхтүвшин, Монгол Улсаас Болгар улсад суух элчин сайдаар УИХ-ын гишүүн асан Ц.Цэнгэл,
 
Монгол Улсаас Унгар улсад суух элчин сайдаар ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Б. Мандахбилэг,  Монгол Улсаас Чех улсад суух элчин сайдаар ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, Монгол Улсаас Белорусь улсад суух элчин сайдаар ГХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын захирал Б.Баярсайхан, Монгол Улсаас Австри улсад суух элчин сайдаар ГХЯ-ны Европын газрын дарга М.Цэнгэг нарыг нэр дэвшүүлэхээр тус тус тохирсон байна.
Дээрх нэрсийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн зөвшөөрөх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
 
С.Сарнай