sonin.mn

Олон түмний, танил хүмүүсийг төрүүлсэн ээж нар дор бүрнээ л нууц авъяастай байдаг бололтой юм. Одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ээжийг сайн бариач, үзмэрч байсныг Эрдэнэт хотын ард түмэн сайн мэднэ. Тэгвэл сүүлийн үед олны хайр хүндэтгэл, итгэлийг хүлээж буй нэгэн ээж олон түмний танил болж тодроод байгаа аж.

Үндэсний бөхийн даян аварга А.Сүхбатыг зүлэг ногоон дэвжээнээ зодог тайлахад бөхөнд хайртай ард түмэн нулимс дуслуулан харамсаж байсан түүхтэй. Тэгвэл сүүлийн томоохон харууслуудын нэг бол яах аргагүй архидалт. Тэр тусмаа залуус, охид хөвгүүд архинд донтох болсон явдал нь дэндүү эмгэнэлтэй зүйл.

Үүнийг хөндлөнгөөс ажигласан ӨМӨЗО-ны иргэн, ардын эмнэлгийн тэргүүлэх эмч Монголд ирж 300 гаруй архинд донтсон хүн архинаас гаргасан байдаг юм билээ. Өрөөлийнхөн зөв сэтгэл гаргаж байхад Монгол дотроо архинаас гаргадаг гэдэг хүмүүс нь болохоор, хэт мөнгөнд улайран, өндөр үнээр, цус ханах, шашны нэр барих зэргээр зовсон олны зовлонгоор тохуурхаад байдаг нь дэндүү ичгүүртэй юм.

Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй гэсэн гайхалтай мэргэн үг бий. Бидний дунд зөв сэтгэлтэй сайн хүмүүс бий юу гэвэл бий. Тэдний нэгийг даян аварга А.Сүхбатын ээж гэдгийг ард түмэн хүлээн зөвшөөрөх болсон байна. Нэр төр, хөрөнгө мөнгөтэй хүний ээжид нүгэл хийхгүй гэдгийг ч давхар хэлцгээж байгаа юм.

Даян аваргын ээж хорин мянган төгрөг, ганц шил архитай зорин очиход л ямар ч архины донтон архинаас нэг мөр жигшин гардаг аж. Үр дүн сайтай эмчилгээ хийдэг болохоор хөгшин, залуу гэлгүй Сүхбат аваргын ээжийг зорин зав чөлөөтэй байлгахаа больжээ. Өнөөдрийн байдлаар аваргын ээж зорин очих гэсэн хүмүүс маш олон байгаа ч хаягийг нь мэдэхгүй санхүүгээр шатаж буй бололтой. Ямар ч байсан олны танил хүмүүсийг төрүүлсэн ачитнууд жирийн нэгэн хүмүүс байдаггүй ажээ.

Р.Дөрвөнбэрх
Эх сурвалж: "Байлдан дагуулагч" сонин