sonin.mn

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос улс орон даяар ажил хаялт зохион байгуулахаар болжээ.


Энэ тухайгаа тэд мэдээлэл хийн, " Хөдөлмөрийн хуулийн дагуу ажил хаялт зарлах нөхцөл бүрдсэн. 2026 оны 6-р сарын 30-ний 08.00 цагаас эхлэн ажил хаялт зарлахаар боллоо. Ажил олгогчтой хэлэлцээр хийх бүрэлдэхүүнийг баталсан. Ирэх Даваа гарагт Эрчим Хүчний Яаманд албан ёсоор баримт бичгээ хүргүүлнэ. Эрчим хүчний салбарын нийт 35 байгууллагын 9317 ажилтнаас өнөөдрийн байдлаар 27 байгууллагын 6600 ажилт хаялт зарлах эсэх санал хураалтанд оролцон, 94.9 хувь нь дэмжсэн" гэв.



Н.Отгончимэг