ВАШИНГТОН, 2026 оны зургаадугаар 19 /RT/. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жэй Ди Вэнс Ираны талтай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар өмнө нь төлөвлөж байсанчлан баасан гаргийн орой Швейцар луу явахгүй болсон талаар Цагаан ордны төлөөлөгч мэдэгджээ.
Цагаан ордны төлөөлөгч мэдэгдэхдээ "Одоогийн байдлаар дэд Ерөнхийлөгч өнөө орой явахгүй. Дараагийн алхмын талаар тодорхой мэдээлэл гармагц бид нэн даруй мэдэгдэх болно. Бид техникийн хэлэлцээг аль болох хурдан эхлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна" хэмээсэн байна.
Үүний зэрэгцээ тэрбээр удахгүй болох техникийн хэлэлцээний төлөвлөгөөг хараахан эцэслэн зөвшилцөөгүй байгааг, мөн АНУ-ын төлөөлөгчид боломж гарсан даруйд явахад бэлэн байгааг дурдаад, гэхдээ эдгээр яриа хэлэлцээг зохион байгуулах, мөн ложистикийн асуудал хэзээ ч амар хялбар эсвэл урьдаас мэдэх боломжтой байгаагүй" гэж онцолжээ.
Энэ долоо хоногт Иран, АНУ-ын талуудын гарын үсэг зурсан харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу хоёр тал Ираны цөмийн хөтөлбөрийг цаашид хэрхэх асуудлаар 60 хоногийн хугацаанд техникийн хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа юм.
Ж.Д.Вэнс Ираны талтай хэлэлцээ хийхээр Швейцар луу явахаар төлөвлөж байгаагаа пүрэв гарагт буюу өчигдөр мэдэгдэж байсан хэдий ч Ираны талын хэлэлцээ хийх төлөөлөгчид Швейцарт хэзээ ирэхээс шалтгаалах тул яг хэдийд очихоо тодорхой хэлээгүй юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 06 сарын 19,
2026

Сэтгэгдэл1
Америк үнэхээр шахалтанд орж, бууж өгч байна. Ирээдүйд Хятад, Америк хоёрын хүч тэнцүү өрсөлдөөн явагдана. Америкийн евразийн эх газар дээрх дарангуйлал дууслаа. Одоо өрсөлдөөн эхэлж байна.