sonin.mn

 

Хэдэн жилийн өмнө АНУ-ын Огайо хотын нэгэн өвгөний үхэл барууны ертөнцийг доргиосон үйл явдал болно гэж хэн санах билээ. Нэгэн цагт эдлэнтэй байсан баян энэ өвгөн орчин үеийн орон сууцанд дурлаж мэдээж бас амрыг бодож орсон хэрэг.
 
 
Өнөөдөр Монголд ч гэсэн үнэтэй тансаг орон сууцанд орохгүй л бол амьд явсаны хэрэг алга гэсэн ойлголт газар авч бусад боломжит үнэ цэнэтэй бүхнийг бодох мөрөөдөх хийх боломжийг хааж байна. Одоохондоо бид орон сууцанд социалист системийн үеийн хямдхан үнээр амьдарч байгаа юм.
 
 
Энэ нь удаан үргэлжпэхгүй. Орон сууцны үнийг тэнгэр тултал өсгөж байгаа шиг шинэ байрнуудын зардал тун их өснө. Хэрвээ танд боломжтой бизнес мөнгө байхгүй бол ядарч өвдөж зовох үед тансаг орон сууцныхаа зардлыг дийлэхгүй гэсэн үг.
 
 
АНУ-ын Огайо хотын өвгөн цахилгааны мөнгөө төлж чадахгүй болжээ. Өвгөний гэрийн цахилгааныг салгаснаас өвгөн нас барж синсаци дэгдсэн юм.
 
Тэгээд тэр өвгөний үхэлтэй холбогдсон АНУ-ын мангас шиг том цахилгааны компаний эзэд юу гэж олон нийтэд мэдэгдсэн бэ гэвэл тэр өвгөний цахилгааныг салгахгүй цаашид эрчим хүч өгөх юм бол манай компани дампуурах гээд байсан юм гэж олон нийтэд хариулсан нь чөлөөт зах зээл гэгч ямар харгис болохыг харуулсан.
 
 
Зөвхөн энэ өвгөнөөр жишээ болгож авсны учир маш олон хүн орон сууцаа зарах гудамжинд гарах явдал чөлөөт зах зээлийн нийгмийн ердийн үзэгдэл болжээ.
 
Энэ өвгөний үхэлтэй холбогдуулан том хэлэлцүүлэг өрнүүлж уг хэлцүүлэгт чөлөөт зах зээл гэгчийг хамгаалагч Нобелийн шагналт алдартай эдийн засагчид оролцож инээдэмтэй хариулт өгцгөөсөн юм. 
 
 
ТВ-ийн нэвтрүүлэгч -Тэд зөв юм хийсэн үү? та юу гэж бодож байна вэ? гэж алдарт эдийн засагч Милтон Фридманаас асуухад 
 
-Цахилгааныг нь салгасан бүх хариуцлага тэр компанид биш, харин энэ тооцоог төлөхөд нь өвгөнд туслаагүй түүний найз нөхөд, танилууд болон өвгөний хөршүүдэд ноогдоно гэж би бодож байна.
 
 
Хмммм.... юу гэчихэв ээ! Би ер нь зөв сонсов уу? Энэ хүнийг үхэлд хүргэсэн, мөнгөгүй болгосон байсан хариуцлагыг өөр бусад хүмүүс, бүүр тэр байтугай тэр хүмүүсийн энэрэнгүй бус сэтгэл хүлээх ёстой гэж монетарист зах зээлийн эдийн засгийн хувилгаан багш гэгдэх Милтон Фрийдман үнэхээр хэлсэн юм.
 
 
Түүний энэ логикоор бол одоо манай энэ гариг дээр өлсгөлөнгөөр болж үхэж үрэгдэж байгаа хэдэн тэрбум хүмүүст зориулж хандив өргөхийг уриалсан асар олон рекламын ролликууд, хүнсний дэлгүүрүүдэд задгай мөнгө цуглуулах хөөрхий жижигхээн лаазнууд, гудамжинд хандивын асар том хайрцгууд байрлуулах хэрэгтэй байх нээ дээ?
 
 
... хүмүүсийг ажилгүй болгож өлсгөлөнд оруулж үхэлд хүргэж байгаа энэ чөлөөт зах зээлийн систем гээчийг Милтон Фрийдман өөрөө ухуулж сурталчилж зүтгүүлж байдаг биз дээ Милтон Фридман, Фридри Аугост фон Хайек,
 
 
Джон Мейнард Кейнс, Людвиг фон Майзес эсвэл өөр нэг зах зээлийн эдийн засагчийн чухал ямар онолыг авч үзэж байгаагаас шалтгаалахгүйгээр тэд нарын бүгдийнх нь онол загваруудын гол тулгуур үндэслэл нь мөнгөний энэ системийн хүрээнээс гадагш бараг хальдаггүй юм.
 
 
Одоогийн энэ чөлөөт зах зээлийн эдийн засаг бол шинжлэх ухаан биш нэг төрлийн шашин болж хувирсан, зах зээлийн эдийн засагчид бол эдийн засагчид огтхон ч биш, тэд ердөө л мөнгийг хүч чадал, үнэ цэнэтэй эд гэж ухуулан номлож байдаг "энэ шашин" үзэл сурталчид гэдгийг та бүхэн ер нь мэддэг үү?
 
 
Тэдний бүх зальжин онол загварууд нь үйлдвэрлэлийн талд нь эсвэл үйлдвэрлэл ба хэрэглээ гэсэн хоёр талд хоёуланд нь хүүтэй мөнгө зээлж ашиг унагаж байдаг, ердөө л мөнгө нэртэй солилцоон дээр үндэслэсэн байдаг ба эдгээр онол загварууд нь манай энэ дэлхийн нөөц боломж, байгалийн өөрөө өөрийгөө нөхөн сэргээх боломжтой нь огтхон ч холбоогүй байдаг юм.
 
 
Нэг үгээр хэлбэл Нобелийн шагналтай чөлөөт зах зээлийн алдарт эдийн засагчид гэдэг бол бүгд худалчид хууран мэхлэгчид гэдэг нь тодорхой болсон. Апат буюу орон сууцжуулах нэрийн дор Солонгос хэмээх солонгын өвөрмөц орныг бид устгачихлаа гэж АНУ-ын эдийн засагчид хэлсэн байдаг.
 
 
Өнөөдөр солонгост нэр нөлөө бүхий 25 мянган хүн жилд амиа орлож байна. 2,5 сая хүн арга баран амьдарч байна. 20 цаг ажиллаж байгаагийн хувьд 92 настай самган амь зогоож байна.
 
 
Тэд бол үнэхээр ажилсаг гайхамшигтай ард түмэн хэдий ч үгүйрэн туйлдаж байна. 5 мянган воны үнэтэй саунд хоноглогсод бий. Гэвч үүнийгээ дийлж чадахгүй гудамжинд үй олноороо гарч исүсийн аяга кофе, хааяа өгөх аяга хоолоор амь зогоож байна.
 
 
Эх сурвалж: “Хөх толбо”