Бостоны их сургуулийн эрдэмтэд шарталтаас зайлсхийх цоо шинэ арга бодож олжээ. Насанд хүрсэн иргэдийн 25-30 хувь нь амьдралынхаа турш шартаж байгаагүй гэсэн хачирхалтай судалгаанд тулгуурлан шарталтгүй болох арга хайжээ.
 
Хамт олон, найз нөхөдтэйгөө шөнөжин, наргиж бие организмаа согтууруулах ундаагаар хордуулсан бол маргааш өглөө нь тэр бүхнийхээ горыг амсах нь зүй ёсных. Гэхдээ үүнээс зайлсхийх нэгэн арга байна. Та архи, пиво хольж уухгүй байх нь чухал. Бас хэтрүүлэн уух нь ходоодонд цочроо өгдөг.
 
Эрдэмтдийн үзэж байгаагаар шартахгүй байхын тулд наргиж эхлэхээсээ өмнө сайтар амрах нь зөв юм байна. Уухаасаа өмнө элгээ хамгаалахын тулд сода, хийжүүлсэн ундаа хэрэглэх шаардлагатай аж. Энэ бүхэн үр нөлөөгөө өгөхгүй эвхрэлдэн хэвтэж байгаа бол өөр нэг зөвлөгөө бий.
 
Бостоны их сургуулийнхан шарталттай тэмцэхийн тулд дахин архи уухгүй байхыг анхааруулжээ. Мөн архинд шинэхэн жимсний, тэр дундаа киви, хан боргоцойн шүүс уух нь шартахгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг аж. Туршаад үзээрэй.
 
Эх сурвалж: “Хөдөлмөр” сонин