sonin.mn

Утаандаа "дасаад" бараг арав, хорь байтугай өвлийг угтаж, үдэж буй улаанбаатарчдын зовлонг дарга нар гэнэт ойлгосон мэт энэ өвлийн дүн хүйтнээр овоон дээр гарч дурандан нийслэл хотод гамшигийн байдал зарлахаар болжээ, яанаа ийнээ хэмээн дуу авалцсан. Бүр Ерөнхий сайд маань хүртэл гал яаж түлэхийг ард иргэддээ зааж эхэлсэн.

Уг нь Улаанбаатарын утааг арилгах бүхэл бүтэн баг ажиллаж, жил бүр хичнээн тэрбум төгрөг зарцуулж байгаа. Тэр багын инженер, ажилтнуудын өмнөөс гүйцэтгэх засаглалын тэргүүн маань гал өрдөхийн заахдаа тулсан нь ёстой арга ядсан арга гэлтэй.

Эсвэл хариуцсан ажлаа хийдэггүй, утаа арилгах хөрөнгө мөнгийг 8-9 тэрбумаар нь хувьдаа завшсан төрийн албан хаагчид, хурган дарга нарынхаа булхай луйврыг займчуулж өөрсдөө бултах гэсэн хөөрхөн заль уу гэмээр. Ичсэн хүн яана гэдэг билээ. Яг л тийм юм болж байх шиг...

Эх сурвалж: “Бизнес таймс” сонин